Филиппин эгч дүү хоёр сургуульдаа явахаасаа өмнө өдрийн хоолныхоо мөнгийг олохын тулд гудамжинд гутал засдаг байна

2

Тэд өдөр бүр ажилладаг ба ингэж байж өдөр идэх хоол болон сургуулийн зүгээс шаардах жижиг сажиг зүйлсийн мөнгийг олдог аж.

Ихэнх хүүхдүүд өдрийн хоолны мөнгөө эцэг эхээсээ төвөггүйхэн авчихдаг. Тэгвэл энэ эгч дүү хоёрын хувьд өөрсдөө хөдөлмөрлөж, хоолныхоо мөнгийг олдог байна. Тэд сургуульдаа явахын өмнө гудамжинд гутал засдаг гэнэ.

Мануэлита болон Мико Борбон нар бага ангийн сурагчид ба Филиппинийн Пуэрто Принцеса хотод байрладаг Палаваны үндэсний сургуульд сурдаг юм байна. Өдөр бүр 13 настай эгч нь 12 настай дүүгийнхээ хамтаар гудамжинд гутал засна. Тэд өдрийн хоолныхоо мөнгийг олохын тулд, аль чадахаараа олон гутал засаж, янзлахыг хичээдэг байна.

Мануэлита болон Мико нар сургуульдаа явахаасаа өмнө гутал засдаг

Тэд зөвхөн өдрийн хоолоо идэхийн тулд, гутал засаж янзалдаггүй талаараа хэлсэн бөгөөд Мануэлита сургуулийн зүгээс шаарддаг жижиг сажиг зүйлсийн мөнгийг олох зорилгоор энэ ажлыг хийдэг талаар хэлжээ.

Мануэлита болон Мико нарт гутал засаж янзлах хангалттай шалтгаан бий. Тэдний эцэг эх болох Эммануэл болон Мэри Энн Борбон нар Пуэрто Принцеса хотод гутал засдаг хувийн жижиг газартай ажээ.

Тэдний ээжийн хэлж байгаагаар энэ гэр бүл хувийн байшинтай болохын тулд олон асуудлыг даван туулах хэрэгтэй байгаа гэнэ. Хэдий тийм ч гэлээ, тэр сургуульдаа үргэлжлүүлэн сурч байгаа хүүхдүүдээрээ маш их бахархдаг талаараа хэлсэн юм.

 

Эгч дүүс эцэг эхээсээ гутал хэрхэн засаж, янзлахыг сурч авчээ

Хүнд хэцүү амьдрал ч гэлээ Мануэлита болон Мико нар хийж байгаа ажлаасаа огтхон ч ичдэггүй ажээ. Тэд хоёулаа яаж ийж байгаад сургуульдаа сурч, боловсрол эзэмших нь чухал гэж боддог байна. Сургуулийнх нь удирдлагууд тэдний хичээл зүтгэлийг үнэлж, бусад хүүхдэд зөв үлгэр дуурайлал үзүүлж байна гэж магтжээ.

 

Бичлэг үзэх:

Танд эдгээр хүүхдүүдийн амьдрал ямар санагдсан бэ? Хүүхэд багаасаа хөдөлмөр эрхлэх нь зөв үү?

5
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Tumen Minsel

    Tumen Minsel

    2020/01/23 at 07:57

    Сургуулийнхаа өдрийн хоолны мөнгийг олохын тулд гудамжинд гутал засах нь Сайн уу? Муу юу?Аль нь вэ? хөө Уншсанаар бол гэр бүлийнхээ бизнест хувь нэмрээ оруулдаг сайн эгч дүүс бололтой.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *