Kickstarter дээр шуугиан тарьсан зарим нэг сонирхолтой эд зүйлс

0

Энэ удаад Kickstarter болон бусад краудфандингийн талбар дээр шуугиан тарьсан зарим нэг төслүүдийг танилцуулахаар бэлдлээ. Хамгийн шинэ соргог гажет, эд зүйлс тун удахгүй таны гарт очих болно.

Дуу чимээ удирдах чихэвч

Чихэвч гадны дуу чимээг тусгаарлана. Чихэвчийг суллахад ямар ч нэмэргүй болдог. Харин Knops-ийн чихэвч бол тэс өөр.

Ухаалаг чихэвч нь гадны дуу чимээг ялгаж алийг нь чангалах, алийг нь суллахыг тохируулах горимтой, бүр чих бүрт өөр өөрөөр тохируулж болно. Дуу чимээний их чангыг 4 түвшнөөр тохируулна: хамгийн дээд өндрөөс ор тас дуу чимээгүй болгох.

Knops чихэвч нь чихэнд маш эвтэйхэн тул өдрийн турш ч зүүсэн болно. Гадна өнгө үзэмж сайтай.

58 еврогоор захиалж болно →

 

Ухаалаг дэр

Орчин үеийн хүн эрүүл нойртой хонох нь маш чухал асуудал болсон. Тав тухтай нойрыг Sunrise дэр танд санал болгоно. Уг ухаалаг дэр нь нойргүйдлээс болж шаналж байгаа архаг өвчтөнийг ч нам унтуулж чадна шүү.

Ухаалаг дэрний нууц – гэрлийн тусгалын өөрчлөлтөөр хүний тархинд нөлөөлөх ажээ. Хэрвээ дэрний гэрлийн туяа таныг сэрээхэд багадаад байвал та дуут дохио нэмж болно. Сэрүүлгээс гадна та унтахдаа дуу хөгжим, аудио ном сонсоод нойрсоорой. Дэр нь таны нойрны идэвхтэй цаг зэргийг хянаж тэмдэглэн авч үлдэх ажээ.

99 доллараар захиалах боломжтой →

 

Модон соронзтой конструктор

Уг эвлүүлдэг тоглоом бусдаас онцгой. Энгийн модон квадрат, гурвалжин дүрсээр та юу хүссэнээ барьж болно. Модон дүрсэнд соронз суулгасан учраас бие биетэйгээ асуудалгүй барьцалдана. Энгийн бөгөөд төгс.

59 доллараар захиална →

 

Хийлдэг буйдан

Хийлэх хэрэггүй хийлдэг буйдангийн тухай та сонсож байсан биз. Хийтэй буйдангийн зохион бүтээгчид дараагийн хувилбараа гаргахаар шийджээ.

“Биван 2.0” хувилбар нь илүү тохитой, нэмэлт дэртэй, нүүрээрээ доош харан унтах зориулалттай хэсэг хүртэл бий болгожээ. Мөн гэрэл тогтоогчийг ч хийж өгсөн байна. Хийлдэг буйдан үйлдвэрлэгч аварга том буйданг санал болгож байна –  200х110 см, 420 кг хүртэл жин даах чадалтай. Хоёр талдаа эд хогшлоо хийх халаас болон нэмэлт дэртэй ажээ.

1990 рублиэр захиалж болно →

 

“Харанхуйд наадагч” төсөл

Сонгодог жүжгийг бодвол уг жүжгийн үзэгчид үзвэр дуустал нүдэнд байгаа багийг авахгүй. Этгээд үйл явдалд 4 жүжигчин оролцоно, тэдгээрийн 2 нь хараагүй. Үйл явдал бүгд дуу авиа, үнэр, үйл хөдлөлөөр дамжуулан явагдана. Үзэгчид харахаас өөр мэдрэмжээрээ дамжуулан үйл явдлыг ойлгоно.

Уг төрлийн жүжгийн гурван ч амжилттай найруулга бий бөгөөд дөрөв дэхээ гаргахаар ажиллаж байна. Уг төслийг дэмжсэнээр та жүжгийн найруулгыг дэмжээд зогсохгүй, ажил эрхлэхэд хүндрэлтэй байгааг хүмүүст ажлын байр бий болгоход туслах ажээ.

Дэлгэрэнгүй →

5
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *