Хуучны дурсамж сэргээх олон зүйл шинэчлэгдэн сайжирч бидэнд эргэж ирлээ

0

Цаг хугацаа өнгөрлөө гээд бүх зүйл эргэлт буцалтгүй орхигддоггүй бололтой. Ямартай ч шинэ цаг  гэдэг мартагдсан хуучны сайхан цагийг сэргээх гэж ярьдаг биз дээ? Хуучны сайхан зүйлийг одоо мартах аргагүй болсон, яагаад гэвэл орчин үеийн шинэ хувилбаруудыг нь авах бүрэн боломжтой болжээ.

Ингээд хуучны сайхан цагаа санагалзаад байвал та дурсамжаа сэргээж болно.

Тамагочи

Энэхүү виртуал тэжээвэр амьтныг 21 жилийн тэртээ Японд анх зохион бүтээсэн бол шинэ хувилбар ч бас тэндээс төрсөн юм. 1996 оны хувилбартай харьцуулж үзвэл шинэ үеийн тамагочи хэмжээгээрээ жижгэрч шинэ функцуудтай болжээ. Өнгөт дэлгэцтэй, түр зогсоох боломжтой болсон учраас хооллохоо мартсаны хар гайгаар таны тэжээвэр амьтан үхэхээс аврагдах бололтой. Одоогоор зөвхөн японы зах зээлд гараад байгаа, гэхдээ онлайн дэлгүүрүүдээс та захиалж авч болно.

 

Агшин зуурт гэрэл зураг хэвлэх гэрэл зургийн аппарат

Авсан гэрэл зургаа харах гэж удаан хүлээхээ больсон энэ эрин үед ч гэсэн агшин зуурт гэрэл зургаа хэвлэх уг төхөөрөмж эрэлт хэрэгцээнээс гараагүй л байна. Уг гэрэл зургийн ажиллах зарчим нь хэвээрээ ч хэмжээ болон бусад функцээрээ ялгагдана. Жишээ нь, селфи хийх боломжтой болжээ.

 

Nokia 3310

“Үхэшгүй мөнх”-ийн Нокиа орчин үеийн хувилбарыг олж дахин төрлөө: даруухан гэмээр 2 мегапикселийн камертай, МР3 тоглуулагчтай, санах ойн карттай. Хуучны цагийг санагдуулам халуун дулаан дурсамж болон хямдхан үнээрээ хэрэглэгчдийг татна гэж найдаж байгаа ажээ.

 

NES тоглоом

Nintendo Entertainment System (NES) нь 1980-аад оны хоёрдугаар хагас болон 1990-ээд оны эхэн үед маш их алдаршиж байлаа. Цаг хугацааны эрхэнд мартагдаж эхэлсэн хэдий ч 2016 онд өнгө төрхөө өөрчлөн дахин төржээ: шинэ хувилбар нь тоглоом хийх шаардлагагүйгээр өөр дээрээ 30 тоглоом суулгагдсан байна. Үүнд: Pac-Man, Super Mario Bros., The Legend of Zelda, Ice Climber …

 

Кассет тоглуулагч

Ийм тоглуулагчийг одоо дэлгүүрүүдээс худалдаж авах боломжтой, гэхдээ кассетны хувьд олдоц муутай байгаа юм. Ретро сонирхогчдод зориулж цөөн тоогоор Хятадад л үйлдвэрлэж байна. Гэхдээ хуучны цагаа санагалзсан хүмүүст зориулж орчин үеийн хувилбарыг гаргажээ, энэ бол МР3 тоглуулагч – яг л кассет тоглуулагч шиг харагдана.

 

Жижиг тоглоом тоглуулагч

Одоо тусгай тоглоом тоглуулагч хэрэггүй болсон гэх биз ээ, яагаад гэвэл ухаалаг гар утсандаа юу хүссэнээ суулгаж тоглож болж байгаа шүү дээ. Гэхдээ хуучны сайхан Game Boy өнөөдөр бидний гар дээр ирэх боломжтой болсон. Бүр этгээд хувилбараараа гэх үү дээ – аяган хэлбэртэй бөгөөд аяганд халуун зүйл хийхэд л тоглоом ажиллаж эхэлнэ (тусгай зайгаар ажиллахгүй). Харамсалтай нь, халуун цай, кофетэй тоглож болохгүй – дэлгэц зүгээр л нэг чимэглэл төдий юм. Хуучны цагаа дурсах дуртай хүнд ийм зүйл бэлэглэвэл баярлах л байх даа.

 

Олон өнгөт бал

Өнөөдөр хуучных шиг олон өнгөтэй бал дэлгүүрт зарагдаж байгаа л даа. Гэхдээ хөгжил дэвшил нэг газраа зогсох биш дээ, 5-6 өнгөтэй бус 12 сая өнгөтэй бал гээд та бод доо? Уг бал нь өөрт таалагдсан өнгө болгоныг сканнердаж авсны үр дүнд зохих чернилийн холимгоос дурын өнгийг гаргах ажээ. Таны хийх зүйл гэж байхгүй – ухаалаг бал бүх зүйлийг өөрөө хийнэ. Таны хийх ажил гэвэл цагт нь чернилтэй хорыг солих.

 

Виртуал бодит байдлын шил

Томоохон дүр зургийг бид одоо ухаалаг гар утасныхаа тусламжтайгаар хардаг болсон цаг. Гэхдээ Google Cardboard-ийн тусламжтайгаар бид шувуу нисэх өндрөөс байгаль дэлхийг ажиглаж харах эсвэл үзэсгэлэнг аль ч өнцгөөс харах боломжтой болжээ. Бүх зүйл яг л бодит юм шиг.

 

Дэлгэгддэг гар утас

Ухаалаг гар утас гарч ирээд л дэлгэгддэг гар утас мартагдаж эхэлсэн. 2014 онд Samsung Galaxy X гэх ном шиг нээгдэж, хаагддаг ухаалаг гар утсаа танилцуулж билээ. Уг ухаалаг гар утас хэзээ зах зээлд гарах нь тодорхой бус байгаа ч гэлээ дам ярианаас сонсоход шинэ загварыг дуусгахад тун ойрхон байгаа, магадгүй 2017 оны хоёрдугаар хагасаас эхлэн борлуулж эхлэх байх гэсэн хүлээлт үүсээд байна. Samsung-аас гадна LG, Lenovо компанийхан нээгддэг хувилбар дээр ажиллацгааж байгаа гэнэ.

76
БахархмаарБахархмаар
19
Ха ХаХа Ха
17
ТэнэглэлТэнэглэл
16
ГайхмаарГайхмаар
10
ХөөрхөнХөөрхөн
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ГоёГоё
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Рагчаагийн Нэргүй

    Рагчаагийн Нэргүй

    2017/05/09 at 11:59

    Нэгийг олж авах юмсан

  2. Damdinsuren Jaalkhuu

    Damdinsuren Jaalkhuu

    2017/05/09 at 12:58

    шинэ загвар хаана байна

  3. Haana hedeer zaragdaj baigaa bol medeelel bnuu

  4. Enhee Enkhjargal

    Enhee Enkhjargal

    2017/05/09 at 16:27

    vne n hd we

  5. Bolormaa Bolormaa

    Bolormaa Bolormaa

    2017/05/09 at 21:19

    Heden simtei ve

  6. Jamts Munhbat

    Jamts Munhbat

    2017/05/10 at 03:44

    anx gapch baixdaach bossyyd bapidag gangapaa bailaa shtee .kkk

  7. Mendbayar Daninov

    Mendbayar Daninov

    2017/05/10 at 12:25

    Үнэхээр сайхан эд шүү

  8. Byambasambuu Gantsolmon

    Byambasambuu Gantsolmon

    2017/05/10 at 13:28

    89934595 утсаар холбогдоорой зарж байна лэ

  9. Arai Arai

    2017/05/27 at 18:15

    12 say ongotei genee arai arai

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *