9-р сарын зурхай: Энэ сар олон хүний амьдралд гайхалтай дэвшил гарч, удаан хугацаанд хүсэн хүлээсэн мөрөөдөл нь биелнэ

2

Бидний зүгээс шинэ сар гарахтай зэрэгцээд уншигчиддаа зурхайн мэдээ хүргэдэг уламжлалтай билээ. Намрын налгар өдрүүд хаяанд ирсэн энэ цаг үед та бидний амьдралд ямар сонирхолтой зүйлс тохиолдож, хэрхэн адал явдал дунд 30 хоногийг өнгөрүүлэх бол? Та асуултын хариултыг доорх мэдээнээс олж мэдээрэй. Ингээд хамтдаа зурхайн мэдээгээ уншицгаая.

Хонь

Энэ сар та эрч хүчтэй байх нь ээ. Шинэ зүйл сурч мэдэх, өөрийгөө сориход тохиромжтой сар байх болно.

Гэхдээ та хэтэрхий олон зүйлд анхаарлаа хандуулснаас болж, энергиэ алдаж болзошгүйг од эрхэс сануулж байна.

Зарим үед өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хянах хэрэгтэй бөгөөд энэ нь таны бусадтай харьцах харилцаанд чухал нөлөө үзүүлнэ.

Сарын дундуур амьдралаас маш чухал хичээлийг сурч мэднэ. Энэ нь таны ирээдүйн амьдрал болон карьерт хүчтэй түлхэц болно.

9-р сард энэ хүртэлх хугацаанд таны хийсэн, үйлдсэн үйл бүхний чинь хариу эргээд тань дээр ирнэ.

 

Үхэр

Бусадтай харилцах харьцаа болон хувийнхаа бизнест голчлон анхаарна уу. Ажил мэргэжлийн салбарт өмнөхөөсөө илүү амбицтай байх хэрэгтэй. Амжилт ойрхон ирчихээд байхад юу хийх ёстой талаар өөрөөсөө сайтар асуугаарай.

Өнгөрсөнтэйгөө одоог хүртэл зууралдсаар ирсэн энэ үзэл бодолдоо цэг тавиарай гэж зөвлөе. Сарын эхний 7 хоногт таны амьдрал бага зэрэг хөдөлгөөнтэй байх бололтой. Энэ үед чухал шийдвэр гаргахад хүрвэл, ухаалаг сонголт хийгээрэй.

9-р сарыг болж өгвөл, цаг заваа гэр бүлийнхэндээ болон өөрийгөө хөгжүүлэхэд зориул. Нэн ялангуяа үр хүүхдэдээ онцгойлон анхаарал хандуулах хэрэгтэй. Мэдээж хэрэг, хайрттайгаа оройн зоог барьж, романтик болзоо хийхээ бүү мартаарай.

 

Ихэр

9-р сард Ихрүүд гэр орон, гэр бүл болон сэтгэл хөдлөлдөө голчлон анхаарах хэрэгтэйг од эрхэс анхааруулж байна.

Сарын эхний хагаст танд таагүй зүйлс тохиолдож мэдэх юм. Гэхдээ үлдсэн хугацаанд та нүүр дүүрэн инээмсэглэж, баяр хөөрөөр дүүрэн байх болно.

Гэнэтийн зүйл амьдралд чинь тохиолдож мэдэх тул, шаардлагатай үед бэлтгэлтэй байх хэрэгтэйг санаарай. Гэр бүлийнхэн болон дотнын найз нөхөдтэйгөө ам муруйж, үл ойлголцохоос сэрэмжил.

Таны ажил мэргэжлийн салбарт карьертай чинь холбоотой чухал шийдвэр гаргах мөч ойртож байна. Магадгүй энэ нөхцөл байдал таны толгойд олон асуулт эргэлдэхэд хүргэж болзошгүй.

Гэхдээ сарын төгсгөлд та өөрийнхөө хүртэх эрхтэй бүхнийг бие, сэтгэлээрээ бага багаар мэдэрч эхэлнэ гэдгийг хэлье.

 

Мэлхий

Энэ сар та хувийн бизнес эхлүүлэх юм бол үр өгөөжтэй, ашиг орлого ихтэй байх төлөвтэй байна. Сарын эхний өдрөөс авахуулаад сүүлийн өдөр хүртэл таны бүтээлч сэтгэхүй маш өндөр байх болно.

Сарын хоёрдугаар хагаст олон сонирхолтой үйл явдал таныг хүлээж байгааг дуулгая. Шинэ найзуудтай болох, өөрийгөө хөгжүүлэх болон хувийн бизнестээ хөрөнгө оруулалт татах гэх мэт.

 

Арслан

9-р сард та өөрийнхөө нуугдмал авьяасыг олж илрүүлэх боломжтой. Энэ бол танд илүү өндөр цалинтай ажилд орох шинэ үүд хаалгыг нээж өгөх боломж юм. Карьер чинь хормын төдийд өсөн дэвжинэ. Сарын эхний өдрүүдэд шинэ орчин, шинэ хүмүүсээс болоод сэтгэл зовних хэрэггүйг сануулъя.

Гэр бүл болон гэр орондоо юу хэрэгтэй байгааг олж анзаар. Эс бөгөөс удахгүй танай гэр бүл дотор томоохон хэрүүл маргаан дэгдэж мэдэхээр байна.

Энэ сар таны ашиг орлого өсөн нэмэгдэх учир, санхүүгийн тал дээр бүү санаа зов. Гэвч мөнгөө сайтар хуримтлуулахгүй бол, ирээдүйд бусдаас тусламж хүсэхэд хүрнэ гэдгийг санаарай.

 

Охин

Төрсөн өдрийн мэнд хүргэе! Хорвоод мэндэлсэн өдөр нь тохиож буй Охины ордынхон энэ сар алзахгүй.

Сарын дундуур амьдралаа шинээр эхлэхэд хамгийн тохиромжтой цаг үе. Өөр бусад зоригтой шийдвэр, алхмуудыг энэ хугацаанд амжиж хийгээрэй. Үр дүн нь таны сэтгэлд баяр баясгалан авчирна.

Амьдрал танаас багахан хэмжээний сорил авч мэдэх юм. Хэрэв та тэрхүү сорилтод бүдрэхгүй бол, хариуд нь асар их урам зориг, амбиц болон эрч хүчийг өөрийн болгож авна.

Гаргаж буй шийдвэр, хийж буй үйлдэл, хэлж байгаа үгэндээ дүн шинжилгээ хийхэд оройтохгүй. Төлөвлөсөн зүйлс төлөвлөгөөний дагуу болохгүй байгаа бол бүү санаа зов. Аяндаа цаг хугацааны эрхээр бүх зүйл таны хүсэл сонирхлын дагуу явагдана.

Сарын сүүлээр хэзээ ч сонсоно гэж бодож байгаагүй зүйлийг хэн нэгний амнаас сонсох болно. Цочирдох хэрэггүй, учир нь энэ талаар сонссоны дараа таны сэтгэл уужирч тайвширна.

 

Жинлүүр

Энэ сар та карьертаа анхаарч, үүрэг хариуцлагаа ухамсарлаж чадах аваас амжилтын түлхүүрийг атгах тун ойрхон байна.

2 болон 3-р саруудад алдсан энерги, эрч хүчээ энэ сар нөхөж авах бүрэн бололцоотой. Учир нь таны амьдралын ирэх 8 долоо хоног илүү ачаалалтай өнгөрөх бололтой.

Ажилдаа дурла, ажлаа хайрла. Ингэж чадвал, төд удалгүй түрийвч чинь түнтийж, амьдралаа дээшлүүлэх боломжийг өөрийн болгоно.

Өөртөө аль болох бага ачаалал өг. Нуруун дээрх ачаагаа бусадтай хуваалц. Зарим үед гэртээ сайхан амарч, тав тухыг мэдрэх хэрэгтэйг санаарай.

Энэ сар дээр дурдсанчлан санхүүгийн хувьд сэтгэл хангалуун байх бүрэн боломжтойг дуулгахад таатай байна.

 

Хилэнц

9-р сарын эхний хэдэн 7 хоног таны сэтгэлд хүрэхгүй байх магадлалтай байна. Амьдралд асуудал байгаа бол, гарах гарц ч гэсэн хамт байдаг гэдгийг санахад илүүдэхгүй.

Эхний 7 хоногийг эрдэм номын мөр хөөх, өөрийгөө хөгжүүлэх, анхаарлаа чухал зүйлд төвлөрүүлэх тал дээр голчлон анхаар. Үр дүнд нь та буцаад 4-8 сард эрч хүчтэй, өндөр темптэй байсан амьдралдынхаа хэмнэлд эргэн орж чадна.

Сарын дундуур таны удаан хугацаанд хүсэж мөрөөдсөн зүйл чинь биеллээ олж мэдэх нь ээ. Тухайн цаг үед юу ч болж байсан, ямар ч саад бэрхшээлтэй нүүр тулсан бай хамаагүй, танд зөвхөн нэг чиглэл бий: урагшлах.

Бусад хүнийг яагаад ч өөрчилж чадахгүй гэдгийг ойлго. Харин тэднийг байгаагаар нь хүлээж авах хамгийн зөв шийдвэр гэдгийг хүлээн зөвшөөр. Энэ сарын хувьд Хилэнцүүд эрдэм номын мөр хөөж, ихэнх цагийг өнгөрүүлэх бололтой.

 

Нум

Баяртай мэдээ дуулгахад энэ сар Нумынхны хүссэн, мөрөөдсөн бүхэн нь биелэх өндөр магадлалтай. Ямар нэгэн байдлаар зоригтой алхам хийх гэхээр айж хулчийдаг зангаа ардаа үлдээгээрэй. Танд хэрэг болох цорын ганц зүйл бол урам зориг юм.

Сарын дундуур амьдралд чинь сонирхолтой үйл явдал тохино. Энэ нь таны карьертай холбоотой байж мэднэ. Эсвэл цаашид илүү өндөр үүрэг хариуцлагатай байх хэрэгтэйг ойлгуулж болзошгүй.

Энэ сар ажил мэргэжилдээ голчлон анхаарч, хувийнхаа ашиг сонирхлыг хоёрдугаарт тавиарай. Тэгвэл хожим нь амжилтын түлхүүрийг атгахад дөхөм болно.

 

Матар

Сарын эхэнд Матрууд урам зоригоор дүүрэх байх нь ээ. Тэр тусмаа хайр сэтгэлийн харилцаа нь урьд өмнөх саруудынхаас илүү аз жаргалтай, баяр хөөртэй байна.

Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, хайртай хүнээ гомдоосон бол яг одоо уучлалт гуйж, эргэн нийлэх санал тавихад тохиромжтой цаг үе айлчлан иржээ.

Зарим нэг зүйлийн хэмжээг хэтрүүлэх хэрэггүй. Эс бөгөөс хайртыгаа дахин гомдооход хүрнэ. Та хоёрын бэл бэнчин ямар байх нь чухал биш, гол нь хоёулаа нэг зүгт харж байх ёстойг санаарай.

Шийдвэр гаргахаасаа өмнө сайн бодоорой. Тэгж чадвал таны өмнө олон сайхан боломжууд ар араасаа гарч ирэх болно. Өөрт хамгийн хэрэгтэй гэсэн боломжийг өөрийн болгож ав.

9-р сар таны бүтээлч сэтгэхүй маш өндөр байх бололтой. Аялал зугаалгаар явах, бусдад чухал хэрэгцээтэй зүйлсийг зааж сургахад тохиромжтой цаг үе гэж хэлэхэд болно.

 

Хумх

Сүүлийн хэдэн сар та багагүй ядарч, зүдэрсэн биз ээ. Одоо өөртөө анхаарал хандуулж, хэдэн хоног ч болсон агаар салхинд амрахыг зөвлөе. Өөрийгөө робот гэж боддог бол, одоо энэ бодолдоо цэг тавих цаг иржээ.

Сарын дундуур таны амьдралд болор шигтгээ мэт тийм гайхалтай зүйл тохиолдоно. Ямар нэгэн чухал шийдвэр гаргахаар төлөвлөж байгаа бол, эхлээд зүрх сэтгэлээ сайн сонсоорой.

Хожим харамсах буруу шийдвэр гаргахаас зайлсхий. Энэ сар бусдад тусламжийн гараа сунгаж, сайхан сэтгэлээр хандвал, ирээдүйд хариу нь хэд дахин нугалагдаж ирнэ гэдгийг бүү мартаарай.

 

Загас

Энэ сар Загаснууд эрч хүчээр дүүрэн байна. Гэхдээ юунд ч яарах хэрэггүй. Сайн бодолхийлж байж, өөртөө яг зөв гэж бодсон шийдвэрээ гаргах нь чухал.

Урам зориг сарын турш танаас салахгүй байх төлөвтэй байна. Хайр сэтгэлтэй холбоотой шинэ сорилтуудад өөрийгөө эртнээс бэлдээрэй гэж зөвлөе.

Хайртай хүндээ тавих анхаарал халамжаа хэрхэвч сулруулж болохгүй гэдгийг сайн санаж яваарай. Үр дүнд нь урт удаан хугацаанд үргэлжлэх эрүүл харилцаа бий болох юм.

Шинэ найз нөхөдтэй болоход тааламжтай сар. Бусадтай харьцахдаа эхлээд сонсож, дараа нь ярьвал, харилцааны төгсгөлд асуудал таны талд шийдэгдэнэ. Өөртөө итгэлтэй байвал, ялалт таны гарт байдаг гэдгийг санаарай.

33
ГоёГоё
8
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

36 Сэтгэгдэл

  1. Munguu Munguntuul

    Munguu Munguntuul

    2020/09/01 at 12:13

    Baasankhuu Batchimeg Naranbayar Choijilsuren

  2. Ariunsanaa Boir

    Ariunsanaa Boir

    2020/09/01 at 12:39

  3. Dorjpurev Enkhmend

    Dorjpurev Enkhmend

    2020/09/01 at 13:19

    😊

  4. Byambaa Byambaa

    Byambaa Byambaa

    2020/09/01 at 14:12

    Ану Б.

  5. Batja G Batja

    Batja G Batja

    2020/09/01 at 14:58

  6. Jargalsuren Tsendayush

    Jargalsuren Tsendayush

    2020/09/01 at 16:15

    Uuree Tsoogii

  7. Ч. Цэцэг Жаргал

    Ч. Цэцэг Жаргал

    2020/09/01 at 16:36

  8. Maya Dorjsuren

    Maya Dorjsuren

    2020/09/01 at 18:07

  9. Cara Smith

    Cara Smith

    2020/09/01 at 18:29

  10. Tseegii Babul

    Tseegii Babul

    2020/09/01 at 18:39

    Баярлалаа

  11. Amarjargal Amarjargal

    Amarjargal Amarjargal

    2020/09/01 at 18:39

  12. Tsetsmaa Banzragch

    Tsetsmaa Banzragch

    2020/09/01 at 19:14

    Daisy Fate Ochiroo Ochiroo

  13. Enkhjargal Dashnyam

    Enkhjargal Dashnyam

    2020/09/01 at 19:29

  14. Enkhjargal Dashnyam

    Enkhjargal Dashnyam

    2020/09/01 at 19:29

  15. 👍

  16. Д. Баттогтох

    Д. Баттогтох

    2020/09/01 at 20:07

    Б. Оюундалай zurhai garjee nz mine😂

  17. Dulmaa Munkh

    Dulmaa Munkh

    2020/09/01 at 20:23

    Баярлалаа

  18. Khuslen JN

    Khuslen JN

    2020/09/01 at 21:04

    Batjargaliin Purevbat bi chin bur gegeerhen huue😂

  19. Мөнхзул Зулаа

    Мөнхзул Зулаа

    2020/09/01 at 21:11

    Ugaasaa tegeh estoi yum

  20. Davaa Cho

    Davaa Cho

    2020/09/01 at 21:55

    Hvsel bvhen mini bielene gej bna

  21. Davaa Cho

    Davaa Cho

    2020/09/01 at 21:56

  22. Chimeg KHand

    Chimeg KHand

    2020/09/01 at 22:48

    Thank you 👏

  23. Ayur Ayur Ayur

    Ayur Ayur Ayur

    2020/09/01 at 22:55

    Баярлалаа ямар гоё үг вээ

  24. Х6
    78

  25. Ayur Ayur Ayur

    Ayur Ayur Ayur

    2020/09/01 at 22:56

  26. Jamts Nyamsuren

    Jamts Nyamsuren

    2020/09/02 at 00:39

    Purevjav Gerel

  27. Etogo Ds

    Etogo Ds

    2020/09/02 at 00:56

  28. Ulziibadrakh Bat

    Ulziibadrakh Bat

    2020/09/02 at 11:56

    Жаран хэдэн жил зурхайд хуурагдаж
    Гуч гаран жил төрд хуурагдаж мөлийсөн дөө.

  29. Amartaivan Jigjidsuren

    Amartaivan Jigjidsuren

    2020/09/02 at 18:04

    Баярлалаа. Сайхан бүхэн биелдэг

  30. Т. Алгирмаа

    Т. Алгирмаа

    2020/09/02 at 20:07

    hvsel bvhen min bielh boltugai

  31. Damchaa Chimedtseren

    Damchaa Chimedtseren

    2020/09/02 at 20:35

    bayrlalaa eruul bvtegee

  32. Orgil Orgilmaa

    Orgil Orgilmaa

    2020/09/02 at 21:21

    Tsoomoo Hurlee

  33. Ж. Алтанчимэг

    Ж. Алтанчимэг

    2020/09/03 at 15:42

    Bayrlalaa

  34. Зулаа Мөнхзул

    Зулаа Мөнхзул

    2020/09/03 at 20:53

    Bayrlalaa. Saihan baihnee

  35. Baatar Nek

    Baatar Nek

    2020/09/03 at 21:27

    Xvssen bvxen mini bielene gej baa bayrlla

  36. Sugaraa

    Sugaraa

    2020/09/03 at 23:12

    Eroolpor boltugai

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *