Ганц ч төгрөг төлөхгүйгээр интернэтээс үнэгүй авах боломжтой 15+ бараа бүтээгдэхүүн. Үйлдвэрлэгчид үнэгүй бараа тарааж байгаа боломжийг бүү алд!

3

Социологчид санал асуулга явуулсны үр дүнд дараах дүгнэлтэд хүрчээ: дэлхийн дахинаа ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүн амын 1/5 нь (тэр бүү хэл хөгжингүй улс орнуудынх ч мөн адил) хуримтлалд ганц ч төгрөг хийдэггүй байна. Яагаад гэвэл тэдний цалин хөлс нь зөвхөн ипотек, хоол хүнс, хувцсанд л зарцуулагдаж дуусдаг, заримдаа аялал зугаалганд мөнгө гаргадаг гэжээ. Энэхүү нийтлэлд танд хэмнэлт гаргахад туслах бараа бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Үйлдвэрлэгчид үнэгүй бараа тарааж байгаа боломжийг бүү алд.

Бид гэнэтийн бэлгэнд дуртай: нэгэнт л танд зориулж үнэгүй бэлдсэн зүйлийг авах л хэрэгтэй гэж бодож байна.

1. Нүүр, биеийн тос

© Biotherm

Biotherm-ийн насны өөрчлөлтийн эсрэг тос болон эрдэст ийлдсийн жижиг туршилтын бүтээгдэхүүнийг үнэгүй авахыг хүсвэл тус компанийн сайт дээр хүсэлтээ гаргаж болно.

Харин La Roche-Posay хүүхдийн арьс арчилгааны цуглуулга бүтээгдэхүүний тест үнэгүй тарааж байна. Өөрийн хүүхдийн арьсанд тохирох барааг сонгохын тулд тест бөглөхийн зэрэгцээ анкетийг бөглөж бэлгээ гардан аваарай.

 

2. Чемоданы угладаг уут

© Intur

Аялал жуулчлалын томоохон компани чемоданы уут үнэгүй санал болгож байна. Та энэ сайтаар орж зөвхөн ганц л уутыг захиалж болно. Гэхдээ сайт дээр нэгэн анхааруулга бий: эрэлт их байгаа тул захиалга 2 сараар ч хүлээгдэж болзошгүй ажээ.

 

3. Амтат ундаа

oilygang / instagram

Хэрвээ та эрүүл хоолны дэглэм баримталдаг бол шинэ зүйл амталж үзэхийг хүсэх байх, энэ удаад танд гожи жимсний ундаа санал болгож байна. Коктэйлийн “амталгаа”-г авахын тулд та үйлдвэрлэгчийн сайт руу орж анкет бөглөх хэрэгтэй.

 

4. Үнэртэй ус

© YSLbeauty

Алдартай брэндүүд үнэртнүүдийнхээ жижиг савтай тестүүдийг үнэгүй бэлэглэдэг. Гэхдээ оронд нь өөрийнхөө мэдээллийг өгөх ёстой болно. Yves Saint Laurent-ын Libre үнэртний мини-хувилбарыг авахыг хүсвэл сайт руу нь орж хүсэлтээ үлдээнэ үү.

Comme des Garcons-ын үнэртэнд умбахыг хүсвэл тоглоом тоглоход хүрнэ. Үйлдвэрлэгчийн сайт руу ороход сэтгэл тайвшруулах дуу хөгжим эгшиглэнэ, таны геометрийн дүрс бүтээхийг хүсэх байх. Та 4 шат тоглоомыг давснаар захиалга хийх эрх тань үүснэ.

 

5. Шингэн угаалгын бодисны хэмжээсний аяга

© Depositphotos © Ariel / YouTube

Томоохон үйлдвэрлэгчид ямар нэгэн хэмжээгээр байгаль орчноо хамгаалах үүднээс хуванцрын хэрэглээг эрс багасгахыг хичээж байна. Жишээ нь, Procter&Gamble шингэн угаалгын бодист дагалдуулдаг байсан хэмжээсний аяганаас татгалзжээ.

Гэхдээ та хэмжээсний аягыг хүсэлт гарган үнэгүй авч болно. Компанийн сайт руу орж хүсэлтээ илэрхийлнэ, “Коммент” талбарт шингэн угаалгын бодисын хэмжээсний аяга авах хүсэлтэй байна гэж бичээрэй.

 

6. Улаан лоолийн чипс

© tunemenyesvetemenyes / Instagram

Эрүүл хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч улаан лоолийн чипсний амталгаа үнэгүй санал болгожээ. Энэхүү хуудсаар орж эрүүл снэк авах хүсэлтээ илэрхийлнэ үү.

 

7. Флеш дээрх каталог

© Depositphotos

Хүчин чадал өндөртэй кабелийн дистрибьютор компани өөрийн каталогийг USB-ээр санал болгож байна. Хүсэлтээ энэхүү хуудсаар гаргаад бэлгэнд флеш аваарай.

 

8. Амтлагч болон тосны амталгаа

© Shulie Weinberg / Reshot

Соус, хуурай амтлагч үйлдвэрлэгч өөрийн бүтээгдэхүүний үнэгүй амталгааг зохион байгуулж байна. Анкет –ийг бөглөөд өөрт хэрэгтэй барааг сонгоно: анхилуун үнэртэй амтлагч, тос эсвэл соус.

 

9. Вьетнам будааны бэлэн гоймон

© Appleseedfood © Acharaporn Kamornboonyarush / Pexels

Тахиатай, базилтай, нимбэгтэй гээд олон төрлийн бэлэн гоймонгоос үнэгүй амталж болно. Дэлгүүрийн сайтаар орж хүсэлтээ гаргаарай.

 

10. Хамгаалалтын бээлий

© elcpk

Хамгаалалтын болон барилгын бээлий үйлдвэрлэдэг компани танд өөрийн бараа бүтээгдэхүүний дээжийг үнэгүй тарааж дистрибьютер болох санал тавьж байна. Сайт дээр байрлуулсан хүснэгтийг бөглөөд үнэгүй хувилбарыг авч болно.

 

11. Нохойны амттай хоол

© talesandtails

Та хайртай нохойгоо герман улсын нохойны хоолоор эрхлүүлж болно, яргай загасаар хийсэн шим тэжээлтэй хоол ажээ. Үйлдвэрлэгчид хүсэлтээ гаргахад л болно.

 

12. Хувцасны наалтууд

© Depositphotos © Depositphotos

Хувцасны наалтууд үйлдвэрлэдэг компани танд өөрийн бараа бүтээгдэхүүний дээжээс санал болгож байна. Хүсэлтээ энэхүү сайтаар орж гаргана, тун удахгүй хувцасны гоё наалттай болно доо.

 

13. Кофены чимэглэлийн цуглуулга

© Macmillan

Британийн кофе үйлдвэрлэгч Macmillan жил болгон хавдраар шаналж байгаа хүмүүсийг дэмжих зорилгоор сайн үйлсийн аян зохион байгуулдаг. Дурын хүн кофены чимэглэлийн цуглуулга үнэгүй захиалж болно. Цуглуулганд ширээний бүтээлэг, туг дарцаг, кексийн чимэглэл, агаарын бөмбөлөг, жигнэмэгний жор мөн хандив цуглуулах хайрцаг бий. Сайн санааны үйлсэд нэгдэхийг хүсэж байгаа бол энэ сайтаар зочилно уу.

 

14. Цавуутай тэмдэглэлийн цаас

postit / instagram

Багахан асуултанд хариулахын зэрэгцээ цавуутай тэмдэглэлийн цаасны үйлдвэрлэгчийн сайт дээр байрлуулсан анкетыг бөглөөрэй – тэмдэглэлийн цаас таных.

 

15. Үнэр дарагчтай, мөн харшилтай хүмүүст зориулсан хамрын шүүлтүүр

© nosaplugs / Instagram © nosaplugs / Instagram

Үнэр дардаг хамрын шүүлтүүрийг та үнэгүй авч болно. Уг шүүлтүүр нь харшилтай хүмүүст тохирно, мөн эвгүй үнэртэй орчинд ажилладаг хүмүүс хэрэглэх заалттай юм. Үйлдвэрлэгчийн Facebook хуудсаар зочилж анкет бөглөөд шүүлтүүрээ хэзээ ирэхийг хүлээгээрэй.

Та дээрх жагсаалтад багтсан бараа бүтээгдэхүүнээс захиалахаар шийдсэн үү?

17
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2020/01/23 at 22:28

    💖

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *