Дэлхийн хотуудад болж өнгөрсөн СантаКон 2013

0

Дэлхийн хотуудад болж өнгөрсөн СантаКон 2013Энэ сарын 14-ний өдөр Лондон, Нью Йорк тэргүүтэй олон хотуудад дэлхийн хамгийн хөгжилтэй үйл явдлуудын нэг болж өнгөрчээ. СантаКон /SantaCon/ хэмээх энэхүү олон нийтийн үйл явдал нь Сантарчи /Santarchy/, Санта Рампаж /Santa Rampage/, Рэд Минейс /Red Menace/ гэхчилэн нэрлэгддэг бөгөөд жил бүр болдог энэхүү баяраар Санта Клаус /Santa Klaus/-ын хувцас өмссөн мянга мянган хүмүүс цугларцгаадаг уламжлалтай. 1994 онд Сан-Францискод анх зохион байгуулагдсанаасаа хойш одоо Нью Йорк, Лондон, Ванкувер, Белфаст, Москва зэрэг дэлхийн 44 улс орны 300 орчим хотуудад зохион байгуулагдах болсон СантаКон баяр Нью Йорк хотод хамгийн өргөн хэмжээнд болдог ба 2012 онд гэхэд 30,000 орчим хүн оролцжээ. Жилд нэг удаа болдог Санта Клаусуудын утга учиргүй цугларалт гэж зарим хүний үздэг энэ баяраар согтуурхал асар их болдог ба түүнээс үүдэлтэйгээр зарим үед хүчирхийлэл гарах тохиолдол байдаг. Энэ жилийн СантаКоны хувьд эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлсэн олон цагдаа нар болон шүүхээс их хэмжээгээр гаргасан сануулах хуудасны улмаас урьд жилийнхээс харьцангуй сул байдалтай болжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *