Ойрхи Дорнодын ихэнх газар нутгуудад их хэмжээний цас унаж, Сири, Ливан, Йордан, Израйль, Палестин зэрэг олон газрууд хөр цасанд дарагдаад байна. Цаг агаарын хэвийн бус нөхцөл нутгийн уугуул оршин суугчдын хэвийн амьдралын хэв маягийг өөрчилж, олон арван хотуудад сургуулиуд хаагдаж, замын хөдөлгөөн саатаж, нислэгүүд цуцлагдаад байна. Хаа сайгүй авто замын ослууд гарсны дээр цахилгаан тасарчээ. Йерусалимд гэхэд хагас метр шахам хур тунадас унасныг Израйлийн цаг уурчид сүүлийн хагас зуун жилийн хугацаанд ороогүй их хэмжээний хур тунадас уналаа хэмээн өгүүлж байгаа аж. Египетэд гэхэд агаарын температур 7 хэм хүртэл доошилсон нь агаарын температур сүүлийн 112 жилийн хугацаан дахь хамгийн ихээр багассан тохиолдол болоод байна. Ливаны эрх баригчид тэдний түр хоргодох газрууд нь хүйтэн цаг агаар болон цаснаас хамгаалж чадахгүй учир түр хоргодох газруудад хоргодож байгаа Сирийн дүрвэгчдэд санаа зовж байгаа юм. Өдрийн цагаар ч агаарын хэм 0 хэмээс дээшлэхгүй байгаа ба шөнийн цагаар -4 хэм хүртэл хүйтэрч байна.
Гоё
Ха Ха
Хөөрхөн
Гайхмаар
Бахархмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу



