Амин дэмийн дутагдалд орсныг илэрхийлэх 5 шинж тэмдэг

0

Амин дэмийн дутагдал, ялангуяа хаврын цагт ноцтой асуудал болдог. Амин дэмгүйгээр бид сулбагар болж, аливаа өвчинд амархан нэрвэгдэж дарлуулдаг.

Өөрсдөдөө ямар амин дэм дутагдаж байгааг мэдэхийн тулд толинд харахад л хангалттай. Энэхүү нийтлэлийг уншиж байхдаа өөртөө анхан шатны “онош” ч тавьж болох юм.

Хэт цонхигор царай

Өвлийн адаг сараар хэн л шоколадан бор өнгөтэй байх вэ дээ? Гэхдээ бүр цонхийгоод байвал В12 амин дэмийн дутагдалд оржээ гэж сэрдэж болно. Энэ амин дэмгүйгээр бид өөрсдийгөө дарамтлуулсан, ядарсан мэт мэдрэмжтэй явдаг. Амин дэмийн дутагдлыг мах болон далайн бүтээгдэхүүнээр нөхөх боломжтой.

 

Хуурай үс

Хуурай, хугарамтгай, маш их хагтай байвал биотин буюу В7 амин дэмээр дутагдсаныг илэрхийлнэ. Энэ нь ихэвчлэн антибиотикийн хэрэглээний дараа илэрдэг. В7 амин дэмийг нөхөхийн тулд мах, загас, ногоо, жимс, мөөг, шош түлхүү хэрэглэж нэг хэсэгтээ л хоолны дэглэмийг мартсан нь дээр.

 

Хавагнасан нүд

Нүд эсвэл хөл, гар хавагнаад байвал йодын дутагдалд орсныг илтгэнэ. Йодын эх үүсвэр бол йоджуулсан давс. Мөн далайн гаралтай бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, тэр бүү хэл талханд ч бий.

 

Өнгөгүй уруул

Цайсан өнгөгүй уруул төмрийн дутагдлыг илэрхийлнэ. Байнга ханиад хүрэх, цусны даралт унах зэрэг таагүй өвчлөлүүд мөн дагалдах ажээ. Төмрийн дутагдлыг нөхөхөд амархан: улаан махны хэрэглээг нэмэгдүүлж, хэсэг хугацаанд кальцийн агууламжтай хоол хүнснээс татгалзаарай.

 

Буйлнаас цус гарах

С амин дэмийн дутагдлын үед буйлнаас цус гардаг. Энэ амин дэмийн дутагдалд орсон хүний дархлаа суларч, булчин, үе мөчөөр их өвдөхөөс гадна шүдний өвчлөлд дарлуулах ажээ. С амин дэм нь улаан чинжүү, цитрус төрлийн жимсэнд ихээр агуулагддаг.

Бидний дурдсан эдгээр шинж тэмдэг бол амин дэмийн дутагдлын үед илрэх зарим нэг шинж тэмдгүүд юм. Хэрвээ танд эдгээр шинж тэмдгүүдээс илэрсэн бол мэргэжлийн эмчид үзүүлж зөв онош тавиулсны үндсэн дээр эмчилгээ хийлгэхийг зөвлөж байна.

25
ГайхмаарГайхмаар
7
Ха ХаХа Ха
7
ХөөрхөнХөөрхөн
6
БахархмаарБахархмаар
6
ГоёГоё
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *