Нэгэн эр хуучин Toyota машинаа зарахаар маш сонирхолтой зар тавьсан тул ердөө 2 цагийн дараа л шууд зарагджээ

0

Хэний ч худалдаж авах сонирхлыг татахгүй тийм эд хогшлоо зарж салах юмсан гэсэн тохиолдол бид бүгдэд тулгарч л байсан байж таараа. Бидэнд мэдээж тийм зүйл санал болговол яав ч худалдаж авахгүй, харин өөрт байгаа учраас бас шууд хаячих хайран санагдана. Техас мужийн нэгэн эр юугаараа ч онцгойрохгүй хуучин Toyota машинаа зарахаар болжээ. Түүний тавьсан зар маркетингийн сурах бичигт орохоор зүйл байв. Үнэхээр сонирхол татам зар байсан тул хэдхэн цагийн дотор л түүний машин эзнээ олж зарагджээ. Нэгэнт машинаа зарсан хүн зараа устгана, харин Твиттер-ийн нэгэн хэрэглэгч скрийншот хийж авсан байсан тул бидэнд тэр сонирхолтой зарыг үзэх завшаан олдсон юм.

Твиттерийн btredwing98 нэртэй хэрэглэгч машинаа зарах нэгэн сонирхолтой зарыг нийтэлжээ

1999 оны мундаг Toyota Corolla машин. Энэ зарыг Твиттерт тавина гэж бодсонгүй, даанч зарын эзэн зараа устгачихаж. Харин би түүхийг үргэлжлүүлэх нь зөв гэж үзлээ.

Тавьсан зар нь зорилгоо биелүүлсэн тул оруулсан хүн нь зараа устгажээ. Маш хурдан үр дүнгээ өгч, одоо яагаад гэдгийг нь та ойлгоно. Энэ төмөр хүлгийн эзэн машины сул талыг хэлэхдээ элдэв муу үг хэрэглэхээс ичиж зовсонгүй. Машин юу үзэж туулсныг ч нэгд нэгэнгүй бичжээ. Нээлттэй ил тод байдал мөн уран илэрхийлэл нь машиныг худалдан авагч төдийгүй интернет хэрэглэгчдэд ихэд таалагдсан байна.

 

Зарагдсан машины гэрэл зураг энэ байна. Бусдаас онцгойроод байх юу ч байхгүй, гэхдээ машиндаа гол асуудал байгаа юм биш, харин бичсэн зард бүх нууц оршино.

“Та өөрийнхөө ажлыг амжуулах машинтай болмоор байна уу? Танд асуудал удахгүй машинтай болмоор байна уу? Машины талаар танд хэн ч магтаалын үг хэлэхээргүй тийм л машинтай болмоор байна уу? Та хайж байгаа зүйлээ яг олжээ. 1999 оны Toyota Corolla”

Үзүүлэлтийг нь авч үзье:

Bluetooth: байхгүй

Люк: байхгүй

Гоёмсог обуд: байхгүй

Ухрахын камер: байхгүй … гэхдээ нэвт харагддаг шил байгаа шүү, танд ч бас ард юу байгааг харах зориулалттай эргүүлж болдог хүзүү байгаа.

Түүхээс нь дурдахад. Нэг удаа миний Corolla хачин дуу чимээ гаргадаг юм байна аа. Би ч тоосонгүй, яваад л байлаа. Дуу ч алга болсон. Ингээд л болоо.

Машины хөдөлгүүрийг нь сугалаад авч болно, Гоулден Гэйт гүүрнээс унагааж ч болно, хэдэн мянган жилийн дараа уснаас загас барьж байгаа мэт гаргаад ирсэн ч болно, шатахууны банкыг Nutella-гаар дүүргэж болно, тэгсэн ч гэсэн хамаагүй, энэ хараацай асна.

Та битгий хэл хүүхдүүдийн ч гарын аяыг дааж гарна шүү.

Насны онцлогоос хамаарч хийж болох зүйлс:

Санал өгөх нас: тийм

Харилцан зөвшилцсөний үндсэн дээр б*лгийн харьцаанд орох: тийм

Машин түрээслэх: ИНГЭХ гэж л машинтай байгаа биз дээ.

Энэ машин өөрийн гэсэн түүхтэй. Зарим нэг муу муухай зүйл үзсэн. Хүмүүс энэ дотор янз бүрийн л зүйл хийж байлаа. Гэхдээ тэнэг Volkswagen шиг таныг буруутгана гэж огт байхгүй ээ.

Сонирхолтой баримтууд:

Машин гадна талаасаа – саарал (эр хүйс), харин дотор талдаа – саарал (эм хүйсийнх).

Бензин нь гарын авлагадаа “таны сонголтоор” гэж бичсэн байгаа.

65
Ха ХаХа Ха
10
ТэнэглэлТэнэглэл
10
ГоёГоё
9
ХарамсалтайХарамсалтай
9
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

21 Сэтгэгдэл

  1. Г. Чулуунчимэг

    Г. Чулуунчимэг

    2020/12/23 at 11:51

    Мөнх-Эрдэнэ А.

  2. Зарын үг чухал шүү. Нэг удаа би хашаа зарж билээ маш хурдан зарсан. Хүмүүс инээгээд залгана. Юу гэж бичсэн гэхээр.
    Хотын захдуу ч
    Хөгжилд ойрхон
    Хөлөөс зайдуу ч замд ойрхон
    Агаар гэж цэнгэг ус
    Ахуй хөдөлмөр ногоо тариа эрхэлж болхоор
    Ердийн нэгэн хашаа газрыг
    Ерөөсөө хямдхан өгчмөөр байна Ямар ч асуудалгүй, магадгүй Тансаг биш ч таны хайсан орон зай байх
    Яг одоо залга гэж зар тавьж амжилт олж билээ

  3. Az Jargal

    Az Jargal

    2020/12/23 at 13:23

    Hha ene postlu orhoor noimriin haachaad gadnaassan harhar il bgd bhi🤣

  4. Uyanga Oya

    Uyanga Oya

    2020/12/23 at 15:01

    Тиймээ зарын үг цаанаасаа сэтгэл шингэсэн үгтэй бол хүн авах магадлалтай цаанаасаа 1 сэтгэлгүй юмаа сайн тайлбарлахгүй тэгс ингэс гээд хэг ёг гээд бвал хүн авах дургүй байдаг…

  5. Altan Chimeg

    Altan Chimeg

    2020/12/23 at 15:24

    00

  6. Enkhtuvshin Tuvshuu

    Enkhtuvshin Tuvshuu

    2020/12/23 at 15:49

    6 tsagiin dotor mashinaa zarsan l yum daa😂

  7. Ch Bayanmunkh

    Ch Bayanmunkh

    2020/12/23 at 16:02

    Enkhtuvshin Tuvshuu chi tegeed yag yugej zar tawisiin 😂😂😂

  8. Enkhtuvshin Tuvshuu

    Enkhtuvshin Tuvshuu

    2020/12/23 at 19:41

    Ch Bayanmunkh gol ni chenj bish huwi hun geed l teriig sanad bna 😂

  9. Oyu Mina

    Oyu Mina

    2020/12/23 at 22:49

    Ц. Алтанбаяр jinhene markting bishu

  10. Gana Erhes

    Gana Erhes

    2020/12/24 at 01:19

    Manaihan bol bvr mair bichdiishd

  11. Dorj Art

    Dorj Art

    2020/12/24 at 01:27

    Анхны унаа минь ямархуу эзэндээ яажшуухан зүтгэж хаана яваа болдоо ккк

  12. Зул Баяр

    Зул Баяр

    2020/12/24 at 01:36

    bi 1utasaa post tawisnaas 30minutand zarj baisiin ip6 120k ireed awbal 100k ireed huruudaad diilwel 80k aw gd hha

  13. Dumaa Bymbajav

    Dumaa Bymbajav

    2020/12/24 at 01:49

    Бурмаа Д.

  14. Anna Anna

    Anna Anna

    2020/12/24 at 05:09

    Үнэн шүү.Би зарагдахгүй бсн 3н өрөө байрыг шүлэг зохиож зарж билээ. Ганц өрөө байрны үнээр Ганган чамин гурван өрөө авах уу Гариг эрхсийн ордод зорчсон мэт Гайхамшигийг та эндээс л мэдрэнэ. Үлдсэн хэдэн цаасаа Үр хүүхэддээ өвлүүл Үүрд өсөн дэвжих хуримтлалыг Үр хүүхдүүдэд чинь би өгье. Ингэж бичээд л газар дээр нь зарсан билээ ккк.

  15. Olonbayar Tsetsegmaa

    Olonbayar Tsetsegmaa

    2020/12/24 at 07:10

    Anna Anna юун хөөрхөн юм

  16. Bayra Bayaraa

    Bayra Bayaraa

    2020/12/24 at 17:37

    .

  17. Dav Garson

    Dav Garson

    2020/12/24 at 17:58

    Bi neg udaa mashina 30minutin dotor zarsan baiha barag
    2001 2011 3say500s 9991**** tgl boloo hha

  18. Баяраа Мөнхтуяа

    Баяраа Мөнхтуяа

    2020/12/24 at 18:21

    Anna Anna 12 оны 20онд орж ирсэн гранд старикс зармаар бна асуудалгүй шүлэг зохиогоод өгөөч шагналтай(зарагдсан тохиолдолд)

  19. Anna Anna

    Anna Anna

    2020/12/24 at 23:00

    Баяраа Мөнхтуяа .Болно ш дээ ккк

  20. Yoona Yoona

    Yoona Yoona

    2020/12/25 at 00:54

    Зул Баяр chi huruudaad barsan uu?

  21. Зул Баяр

    Зул Баяр

    2020/12/25 at 01:12

    Yoona Yoona neg ohin ireed huruudaad diilkvvbhaa bgan l 80gd guigaad awaad ywsiisjd hha

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *