Амьдралд хэрэг болох мэдүүштэй аргууд

0

Зарим нэг ахуйн аргууд энгийн мөртлөө маш их үр дүнтэй байх тул үе дамжин ашигласаар иржээ. Гэхдээ зарим нэг нь цаг хугацааны эрхэнд мартагдаж “эртний арга” хэмээгдэх нь ч бий.

Та бүхэндээ өнөө цагт мартагдсан, гэхдээ маш үр дүнтэй 10 аргыг танилцуулж байна.

1. Усанд нь тал аспирин хийвэл сарнай 2 дахин удаан амьдарна

Аспирин ус муудахаас хамгаалж таны цэцгийг (сарнай, хризантема, хадаасан цэцэг, гладиолус) удаан хугацаанд сайхнаар нь хадгалах болно. Харин нарцисс хийх усанд чимх давс хийнэ, георгинд багахан уксус.

 

2. Хүүхдэд үзгийг нь зөв бариулж сургахад резин ашиглана

Гарандаа резин хийгээд дараа нь үзгэндээ эргүүлж углаарай. Ингэснээр хүүүхэд үзгээ зөв барьж сурах юм.

 

3. Хувцсан дээрээ тос дусаасан бол хурдан давс цац

Давс нь өөртөө маш их хэмжээний тос шингээдэг. Толбо дээр цацаад хүлээ. Тосны толбо амархан арилна, жижигхэн бол бүр ор сураггүй арилах биз.

 

4. Хатсан хумсны будгийг хумсны будаг арилгагч шингэн бодисоор шингэлнэ

Хэдхэн дусал будаг арилгах шингэн байхад л таны хумсны будаг шингэрээд ирнэ. Гэхдээ хэтрүүлж болохгүй, эс бөгөөс таны будаг зүгээр л ус болно шүү.

 

5. Түлэгдсэн саванд давсны уусмал хий

Тостой түлэгдсэн сав байсан ч хамаагүй элдэв тусгай бодисгүйгээр арилгаж болно. Хэдэн халбага давс хийгээд багахан устай 15-20 минут буцалгаарай.

 

6. Хэрчим нимбэгээр хүрэн манжин эсвэл жимсгэний өнгийг арилгаж болно

Жирийн саван ягаан өнгийг улам тодруулдаг. Тийм учраас хүрэн манжин, жимсгэнээс гарт үлдсэн будгийг нимбэгний шүүс эсвэл хэрчим нимбэгээр арчиж арилгаарай.

 

7. Давстай усанд чанавал өндөг хагарсан ч цагаан нь гоожихгүй

Давс нь өндөг харагах эсэхэд нөлөөлөхгүй. Гэхдээ хагарсан өндөгний цагааныг гоожуулахгүй байх үйлчилгээ үзүүлнэ. Өндөгний амтыг ч өөрчлөхгүй.

 

8. Талх үйрээд байвал хутгаа халуун усанд дүр

Шинэ талх зүсэхэд үйрээд байдаг, тэгвэл буцалж буй усанд хутгаа дүрээд аваарай. Хутгаа хуурай болтол нь арчаад шинэхэн талхаа зүснэ.

 

9. Төмс хортон шавьжид хатгуулсан шархны үрэвслийг дарна

Дунд зэргийн төмс хальслаад угааж цэвэрлэнэ. Дундуур нь хэрчээд хазсан газрын шарх дээр тавиад боогоорой.

Төмс нь загатнаа багасгана, шархыг чийгшүүлэх хэдий ч эдгэрэлтийг хурдасгадаг. Ямар ч төрлийн шавьжид хазуулсан шарханд үр дүнгээ өгнө.

 

10. Цагаар зүг чигээ баримжаалах

Бугуйн цагаа аваад цагийн зүү нь нар руу харахаар барина. Тэгээд цагийн зүү болон 1-ийн тооны дундуур хувааж өнцгийг гаргаж ирнэ. Өнцгийн зураас өмнө зүгийг заах юм.

  • Үдээс өмнө – өмнө зүг нь нарны баруун талдаа, үдээс хойш – өмнө зүг нь нарны зүүн талдаа гарна.
34
ГоёГоё
15
ГайхмаарГайхмаар
10
БахархмаарБахархмаар
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Ami Ami

    Ami Ami

    2017/10/24 at 13:50

    Ss

  2. Очбадрах Хулан

    Очбадрах Хулан

    2017/10/24 at 14:34

    Ss

  3. Ц. Нямцэцэг

    Ц. Нямцэцэг

    2017/10/24 at 15:36

    Ss hiigeed ogooch

  4. Sadako Karo

    Sadako Karo

    2017/10/24 at 20:43

    ss

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *