Брэд Питт ба Женнифер Энистон нар салсны дараа ч сайн найзууд хэвээр үлдэж болдгийг дэлхий нийтэд харуулж байна

0

Хэсэг хугацаанд нам гүм байсан Женнифер Энистон, Брэд Питт нар дахин нэг удаа камерын дуранд хамтдаа өртсөнөөр тэдний харилцаа олны анхаарлыг татаж эхлэв. Зураг дээр тэд хамтдаа маш аз жаргалтай, сэтгэл татам харагдаж байсан ч аливаа зүйлийг анхны сэтгэгдлээрээ дүгнэх нь учир дутагдалтай юм. Тиймээс бид тэдний үнэ цэнтэй нөхөрлөлийн түүхийг уншигчидтайгаа хуваалцахаар шийдсэн билээ.

Сайхан түүхийн хүндэтгэм төгсгөл

© Gorassini-Hahn-Nebinger/ABACA/EAST NEWS

Холливудын одууд маань анх 2014 онд менежерүүдийнхээ нөхөрлөлийн ачаар танилцаж байжээ. Анистон Питтэй анх танилцаж байх үеийнхээ тухай “Тэр Миссури-гээс ирсэн эелдэг залуу байсан шүү. Та нар мэдэж байгаа биз дээ” хэмээн нэгэн ярилцлагадаа дурдаж байсан удаатай. Тэд ижил төрлийн дуу сонирхдог байсан бөгөөд 1999 онд болсон “Sting” тоглолтын үеэр сүй тавьж байжээ. Ингээд тэд 2000 онд хуримаа хийсэн юм. Харамсалтай нь тэдний гэрлэлт удаан үргэлжлээгүй бөгөөд 2005 онд салсан байна. Тэд салалтынхаа тухай мэдэгдэлдээ бидний салалт шар хэвлэлүүдийн бичиж байгаа шиг ноцтой биш гээд “Бид бие биеэ хүндэлж хайрладаг хэвээрээ байгаа” гэсэн байна. Тэд 2005 онд салж байгаагаа зарлах үед тэдний салалтын тухай шуугиан хэвлэл мэдээллийн хэрэгслийг жинхэнэ эзэгнэсэн юм. Гэвч тэд ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй бөгөөд салснаасаа хойш өгсөн анхны ярилцлагадаа Анистон “Бид энэ харилцаагаа эхлүүлсэн шигээ аз жаргалтай дуусгасан” гэжээ.

 

Бие биенийхээ талаар хэзээ ч муу зүйл битгий ярь

© JJ Georges / Wikimedia © Vince Flores / AFF-USA.COM / MEGA/EAST NEWS

Энэ явдлаас удалгүй Питт, Жоли нар хамтдаа олон нийтийн өмнө гарч эхлэв. Мэдээжийн хэрэг, Анистонд энэ явдал хүндээр туссан нь ойлгомжтой. Гэсэн хэдий ч тэдний аль аль нь нэгнийгээ үгүйсгэсэн юм уу харлуулсан мэдэгдэл хийгээгүй юм. Тэр үед ч тэр түүнээс хойших хэдэн жилүүдэд ч тэр. Анистон хожим нь Брэд өөртөө нь хамт байхдаа ямар ч буруу зүйл хийж байгаагүй гэдгийг дахин дурдсан байна.

Питт Жолитэй 2014 онд, Анистон Жастин Теруктай 2015 онд гэрлэж, хэдэн жилийн дараа аль аль нь дахин салжээ.

 

Дахин харьцаж эхлэв

© Jen Lowery/Broadimage/Broad Image/East News © Invision/Invision/East News

2019 онд болсон Женийн 50 насны төрсөн өдрийн үдэшлэгт ирсэн зочдын дунд Брэд байсан нь тэднийг харилцаатай хэвээр байгааг олон нийтэд харуулсан юм. Гэхдээ удалгүй тэд хоёул зөвхөн найзуудын харилцаатай байгаа гэж мэдэгджээ.

 

 

Тэд “Үргэлж найзууд хэвээр байх болно”

© Kevork Djansezian / Getty Images © Kevin Mazur / Getty Images

Ингээд тэд олон жил өнгөрсний дараа 2020 оны 1 сард болсон “SAG Awards”-н үеэр хамтдаа олны өмнө гарч ирсэн юм. Анистон шоуны турш Брэдийн яриаг дэмжин инээж, харин Анистоныг шагнал авах үед Брэд тайзны араас харж байв.

Мэдээж энэ явдлаас хойш тэднийг дахин нийлж байгаа тухай мэдээ дахин нэг удаа хэвлэлийг донсолгов. Харин энэ тухай тэр хоёртой аль алинтай нь найзалдаг дуучин Мелисса Этериджээс асуухад “Би Брэд, Жен хоёрыг хамтдаа байхад нь дуртай, тэд үнэхээр гайхалтай хүмүүс. Тиймээс ч юу ч тохиолдсон нэгнийхээ талд байх тэдний нөхөрлөл үүрд үргэлжлээсэй гэж хүсэж байна” гэжээ.

© Emma McIntyre / Getty Images Entertainment / Getty Images

Та салалтын дараа хосууд найзууд болж үлдэнэ гэдэгт итгэдэг үү?

6
ГоёГоё
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *