Загвар зохион бүтээгч Вера Вонг 80 насандаа хэрхэн залуу харагдаж байгаа өөрийн амьдралын дүрмээсээ хуваалцжээ

0

Залуу төрхөө хадгалах маш олон арга бий. Мэргэжилтнүүд нойрны дэлгэм баримтлахыг зөвлөж байгаагаас гадна наранд удаан байхаас зайлсхийж, өдөр болгон биеийн тамираар хичээллэж байхыг зөвлөжээ. Загвар зохион бүтээгч Вера Вонг 70 насыг давсан ч мөнхийн залуу харагдах нууцыг олж мэдсэн бололтой. Тэрээр залуу бие, саруул ухаанаа хадгалах өөрийн дэглэмээсээ ийн хуваалцжээ.

1. Хүүхдийн тостой ваннд усанд орох

Вера Вонг элдэв янзын харшлын урвалаас зайлсхийж бие арчилгааны бүтээгдэхүүнд маш болгоомжтой ханддаг байна. Залуудаа шүршүүрт орох дуртай байсан ч нас ахих тусам тайвшруулах үйлчилгээтэй ваннд орох хүсэлтэй болжээ. Алдартай загвар зохион бүтээгч арьс чийгшүүлэгч тосоо маш нарийн сонгож хэрэглэдэг. Тийм ч учраас түүний арьс арчилгааны тоснууд дотор шим тэжээл өгч тайвшруулах үйлчилгээтэй хүүхдийн тос байдаг. Мөн гэрээсээ гарахдаа SPF 30 үзүүлэлттэй хамгаалалтын чийгшүүлэгч тос байнга түрхэж заншжээ.

 

2. Бүтээлч байдал нь хөгшрөлттэй тэмцэх шилдэг арга

Дизайнер залуу төрхийн төлөө хэзээ ч үxэн хатан тэмцэж байгаагүй гэдгээ хэлсэн юм. Үнэндээ “өдөр болгон дэлхийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд”-тэй хамтран ажилладаг болохоор тэгсэн ч байж болох талтай. Тэдэнтэй ажиллаж байгаагаа “хөгшрөлттэй тэмцэх үр дүнтэй арга” гэж тодорхойлжээ. Түүний хэлснээр, хөгшрөлт хэзээ ч моод байгаагүй, хүн гээч амьтан үxэн үxтлээ суралцахын төлөө тэмүүлж байх ёстой ба үүнийхээ ачаар өөдрөг явдаг гэжээ.

 

3. Цэнхэр туяанаас хамгаалсан нарны шил зүүдэг

Вера эрхэлж буй ажлынхаа шаардлагаар байнга дэлгэц харахад хүрдэг бөгөөд нүдээ цэнхэр туяанаас хамгаалах үүднээс шил зүүж заншжээ. Үүнээс гадна Вера өөрийн гэсэн нарны шилний брэндтэй. Уг брэндийг Vogue сэтгүүлийн туслах редактор байхдаа 1973 оноос хойш зах зээлд гаргаж байсан түүхтэй.

 

4. Гольф тоглож, дугуй унадаг

Хээнцэр гоёл зохион бүтээдэг дизайнер хөнгөн болон хүчний богино дасгал хийдэг болоод удаж байна. Тэрээр 1,5 кг-аас илүү гарах хүнд зүйл огт өргөдөггүй, бэлтгэлийн нийт хугацаа нь ч 5 минутаас хэтэрдэггүй ажээ. Мөн чөлөөт цагаараа дугуй унах дуртай нэгэн. Биеийн хэт их ачаалал авах дургүй тул гольф тоглохыг илүүд эрхэмлэдэг. Верагийн өөрийнх нь хэлснээр мэргэжлийн түвшинд хүртэл хол байгаа ч гэлээ тоглоомдоо дурлахад юу ч саад болохгүй гэжээ.

 

5. Түргэн хоолонд дуртай

Вонг гал тогоондоо 2 зурагт, зайрмагны хөлдөөгч, хийжүүлсэн ундааны хөргөгчнөөс гадна эрүүл хооллолтын хүнсний бүтээгдэхүүн хадгалах хөргөгчтэй. Түүнчлэн амттан, өглөөний хоол, чипс зэрэг хүнсний бүтээгдэхүүн хадгалах тусдаа шүүгээ байдаг ажээ. Дизайнерын хоолны цэсэд  түргэн хоол ч багтана. Зураг авалтын үед ажил дээрээ хонож өнжих тохиолдол байнга л гарна, энэ үед түргэн хоолоор л өлөө дардаг: “Түргэн хоолыг хортой л гэдэг, үнэндээ би тэгж боддоггүй юм” гэжээ.

Та нүүр болон биеийн арьсаа хэрхэн арчилдаг вэ? Өдөр тутмын арчилгаандаа ямар арга ашигладаг вэ?

7
ГоёГоё
4
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2022/11/02 at 15:37

    Зүгээр л туранхай, ази хүн. Ази хүмүүс цагаануудаас хамаагүй овор багатай, дээр нь туранхай хүн илүү овор багатай байдагдаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *