Амжилттай хүмүүсийн өглөөний зуршил: танд хэрэг болох 11 жишээ

3

Өглөөний 4 цагт босох, бясалгал хийх, гүйх, теннис тоглох зэрэг амжилтад хүрсэн хүмүүсийн өглөөний зуршлуудаас танд танилцуулахаар бэлдлээ.

1. Марк Цукерберг

Facebook-ийг үүсгэн байгуулагч

Цукерберг өглөө болгон урьд өдөр нь өмссөн хувцсаа өмсдөг. Ингэснээр шийдэх ёстой асуудал нэгээр ч болов багасна гэж тэр боддог.

Үнэндээ ч тийм, өглөө ажилдаа гарахаасаа өмнө шкафаа онгойлгоод ямар хувцас өмсөх вэ гэж бодохгүй амьдралаа хөнгөвчилнө, тэгээд ч бас цагаа хэмнэнэ. Стив Жобс л гэхэд хар нимгэн цамц, жийнсэн өмд өмсөнө – аугаа зорилгодоо хүрэх шийдвэр гаргахын тулд ахуйн асуудлаа хялбарчилж байгаа арга юм.

 

2. Жек Дорси

Twitter-ийг үүсгэн байгуулагчдын нэг

Америк бизнес эрхлэгч залуу өглөө сэрээд бясалгал хийдэг, дараа нь зургаа миль (бараг 10 км)-ийн урттай замд гүйдэг.

Мэдээж хүн болгон өглөөг ийм эрч хүчээр угтан авч чадахгүй. Гэхдээ арван минутын дасгал хийж дөнгөх байлгүй дээ.

 

3. Илон Маск

SpaceX компанийн үүсгэн байгуулагч, бизнесмен, Tesla компанийн ерөнхий захирал

Тэрбумтан залуу маш их ажилладаг, гэхдээ өдөрт зургаан цаг унтдаг дадал зуршилтай. Түүний өглөө 7:00 цагаас эхэлнэ, босонгуутаа хагас цагийн турш ирсэн шуудангуудаа шалгаж яаралтай гэж үзсэнд нь нэн даруй хариу бичнэ. Бизнесмен залуу өглөөний цайгаа ууж амжихгүй ч үе гарна, гэхдээ шүршүүрт орохгүй гарна гэж бол хэзээ ч байхгүй ажээ.

 

4. Барак Обама

АНУ-ын Ерөнхийлөгч асан

Өглөөний 6:45-д АНУ-ын Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Барак Обама дасгал хийнэ – хүчний дасгалыг кардиотой хослуулдаг. Гэр бүлийнхэнтэйгээ өглөөний цайгаа уугаад охидуудаа сургуульд нь явахад нь тусалдаг ажээ.

Өглөөг өөртөө хэрэгтэй зүйлээр эхлүүлээд зогсохгүй мөн ойр дотнын хүмүүстээ цаг гаргаж чадаж байвал ямар сайхан хэрэг вэ? Ойр дотнын хүмүүстэйгээ орой болтол уулзалдахгүй, ажлаа тараад ядарсан хүмүүс гэртээ нэг бөөгнөрдөг. Тиймээс өглөөний амьд харилцаа маш чухал гэдгийг санаж яваарай.

 

5. Опра Уинфри

Телевизийн хөтлөгч, нийгмийн ажилтан

Өглөө сэрээд эхлээд 20 минутын бясалгал, дараа нь 15 минут гүйлтийн зам дээр гүйнэ – тэгээд хамгийн чухал нь – тэнцвэртэй өглөөний хоол: уураг, өөх тос болон хүнд нүүрс уснаас бүрдсэн.

Өглөөний хэвийн дадал зуршил нь түүнд өдрийн эрч хүчийг өгдөг байна. Яагаад тийм байж болохгүй гэж?

 

6. Харуки Мураками

Зохиолч

Уран бүтээлээ туурвиж байх үедээ зохиолч өглөө болгон 4 цагт босож шууд ажилдаа ордог байна. Өдөрт таваас зургаан цагаар ажиллана, ажлаа дуусгаад гүйх эсвэл усанд сэлэлтээр хичээллэдэг, дуу хөгжим сонсоно. Орой 9 цагт унтахаар хэвтдэг зуршилтай.

Ямар нэгэн чухал зүйл дээр анхаарлаа хандуулахыг хүсэж байвал энэхүү дадал зуршил нь тус болдог гэж тэрээр боддог. Хэн нэг нь өглөөний цагаар бүтээлч байдаг бол нөгөө нь орой нар жаргасны дараа бүтээлч байх талтай. Хамгийн гол нь хүн өөрийнхөө аргыг л олох учиртай ажээ.

 

7. Анна Винтур

Америкийн VOGUE сэтгүүлийн ерөнхий редактор

Загварын ертөнцийн домог, загварын нэр нүүр болсон сэтгүүлийн ерөнхий редакторын албан тушаалыг 30 жилийн турш хийж байгаа энэ эмэгтэйн амжилт – зөв төлөвлөлт, өөрийнхөө амжилтад итгэх итгэлтэй нь холбоотой. Түүний өглөө 5:45-д теннисээр эхэлнэ. Нэг цаг теннис тоглоод ажилдаа явахаар бэлтгэдэг.

Өглөөний сэрүүлгээр нүдээ нээж яддаг хүмүүст бол жинхэнэ үлгэр дуурайлал болох эмэгтэй дээ. Мэдээж өглөөний мандах нарыг эрч хүчтэйгээр угтаж сурахын тулд амьдралын зөв хэв маягийг баримталж сурах хэрэгтэй, орой эрт унтаж бай.

 

8. Стив Жобс

Apple компанийн үүсгэн байгуулагчдын нэг, бизнес эрхлэгч, зохион бүтээгч

Домог болсон энэ хүн өглөө сэрэнгүүтээ өөрийгөө толинд харж өөртөө нэг асуулт тавина: “Хэрвээ энэ өдөр миний хамгийн сүүлчийн өдөр байсан бол би юу хийхийг хүсэж бас юу хийж чадах вэ. Өнөөдөр ямар ажил төлөвлөх ёстой вэ?”. Хэрвээ хэдэн өдрийн турш сөрөг хариулт өгсөн бол амьдралаа өөрчлөх цаг болжээ гэж ойлгодог байв.

Өөрийгөө жинхэнэ ажил хийж байна уу эсвэл зүгээр л урсгалаар явж цаг өнгөрөөж байна уу гэдгийг тодорхойлох маш хэрэгтэй асуулт юм.

 

9. Маргарет Тэтчер

Их Британийн Ерөнхий Сайд асан

Урьд өдрийн ажил хэргийн уулзалт хэдий орой болтол сунжирч үргэлжилсэн ч гэсэн Төмөр хатагтай өглөөний 5:00 цагтаа л босно. Тэрээр өглөө эрт радиогоор нэвтрүүлэх хоол хүнс болон хөдөө аж ахуйн тухай нэвтрүүлгийг сонсох дуртай байжээ.

Ямар нэгэн зүйлийг бүрдүүлж бий болгох жижиг зүйлүүдийг мартаж огт болохгүй. Өглөөг өөдрөг сэтгэл санаатай угтаж дуртай ажлаараа эхлүүлбэл танд сэтгэлийн таашаал авчирна. Энэ нь өдрийн турш сайхан сэтгэл санаатай, эрч хүчтэй байхад тусалдаг байна.

 

10. Уинстон Черчилль

Британийн улс төрч, Их Британийн Ерөнхий Сайд асан, сэтгүүлч, зохиолч, утга уран зохиолын чиглэлээр Нобелийн шагналтан болсон

Уинстон Черчилль – онцгой хүн. Түүний өглөөний дадал зуршил бусад алдартнуудтай адилгүй.

Тэр өглөөний 7:30-д сэрнэ, өглөөний цайгаа уучихаад сонин уншина, ажлаа хийнэ – гэхдээ энэ бүгдийг орноосоо босолгүй амжуулна. 11:00 цагт л Черчилль цэцэрлэгтээ салхилахаар босно, орж ирээд содтой усаар шингэлсэн виски ууна.

Британийн улс төрч л орондоо үр бүтээлтэй ажиллаж чаддаг байж. Ажлаа амжуулах энэ арга барил нь ч түүний хувьд энгийн үзэгдэл байжээ. Таны өглөөний дадал зуршил ч гэсэн бусдаас онцгой байж болно – гүйлт, бясалгал эсвэл ямар нэгэн дасгалаар. Гэхдээ өглөөний нартай уралдаж уухыг нь нэг их дуурайх гэж оролдсоны хэрэггүй биз ээ.

 

11. Бенжамин Франклин

Улс төрч, зохион бүтээгч, зохиолч

Бенжамин Франклин өдрийн төлөвлөгөөгөө цаг цагаар гаргана. Өдрийг угтах өглөөний ажил нь гурван цаг үргэлжилдэг байв. Өглөө 5:00 цагт сэрээд нүүр гараа угааж цайгаа ууна, тэгээд өдрийн ажлаа төлөвлөдөг байжээ. Франклин өглөө болгон өөртөө нэг асуулт тавьдаг байв: “Өнөөдөр би ямар сайн үйл хийх вэ?” Тэгээд өглөөний 8:00 цаг гэхэд ажлаа эхэлчихсэн суудаг байжээ.

Хэрвээ өглөө төлөвлөсөн ажлаа өдөрт нь хийж амжихгүй байгаа бол таны өөрийн зохион байгуулалтад ямар нэгэн дутагдал байгаатай холбоотой байж болно.

Маргааш өглөөний сэтгэл санаа урьд өдрийнхөө байдлаас шалтгаалдаг. Тийм учраас урьд өдөр нь таатай бас хэрэгтэй зүйл хийж байгаарай. Өөрт таашаал авчрах ажил хийж байхыг хичээ, боломжоороо амьдралдаа шинэ өнгө төрх нэмэхийг хичээ.

50
ГоёГоё
8
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
6
БахархмаарБахархмаар
5
Ха ХаХа Ха
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Zol Zaya

    Zol Zaya

    2018/11/14 at 10:06

    Батсайхан Өлзийбат ert bosdog bolmoorbainaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *