10 жил тутамд хүний бие махбодид зайлшгүй гарах 26 өөрчлөлт. Эдгээр өөрчлөлтүүдийг хэрхэн удаашруулах вэ?

4

Өдөр болгон л хүний бие махбодид ямар нэгэн өөрчлөлт гарч байдаг. Тэр болгоныг нь бид анзаарахгүй, жилийн дараа эсвэл хэдэн арван жилийн дараа ч тэр. Бид өөрсдийгөө бие махбодийн хувьд залуу байна гэж сэтгэлдээ бодож явдаг: юу ч өвдөж санаа зовоохгүй байна, тэгэхээр онцгой өөрчлөлт гарсангүй. Гэсэн хэдий ч дотоод өөрчлөлтүүд явагдсаар байдаг, тэр өөрчлөлтийг бид яг одоо мэдэрч байгаа эсэх нь хамаагүй ажээ.

Аливаа өвчин хүндрэхээс өмнө бид цаг тухайд нь арга хэмжээ авах шаардлагатай. Хүндрэхээс илүүтэй урьдчилан сэргийлж өөртөө анхаарал халамж тавьж байх нь хамгийн зөв. Ингээд 10 жил тутамд бидний бие махбодид гардаг өөрчлөлтүүдийг танд танилцуулахаар шийдлээ. Мөн эдгээр өөрчлөлтийг удаашруулах зөвлөгөөг ч мөн өгнө.

1. 20-30 нас

© depositphotos

Энэ насны мөчлөгт хүмүүс өөрсдийгөө эрч хүчтэй, өөдрөг байгааг мэдрэх тул хөгшрөх тухай огт боддоггүй. Гэсэн хэдий ч энэ наснаас эхэлж бие махбодид үл анзаарагдах өөрчлөлтүүд явагдаж эхэлнэ. Өөрт явагдаж байгаа өөрчлөлтийг 20 наснаасаа бодож эхэлдэггүй юмаа гэхэд ядаж 25, 30 наснаасаа бодож анхаарах хэрэгтэй. Эс бөгөөс нэг л өдөр таагүй гэнэтийн бэлэг таныг угтах болно. Энэ хугацаанд бие махбодид ямар өөрчлөлт гарч эхэлдэг вэ:

  • Ясны өсөлт зогсоно
  • Бодисын солилцоо удааширна
  • Коллагены ялгаруулалт аажим буурна
  • 25-ны агт араа ургана

Мэдээж хүн бүрийн бие махбодь өөрийн гэсэн онцлогтой. Жишээ нь, зарим нэг хүний 25-ны агт араа нь 16 насандаа гарна, харин заримынх нь хэзээ ч ургахгүй. Судлаачдын ажигласнаар, насны онцлогоос хамааран гарч байгаа өөрчлөлтүүд нь ихэнх тохиолдолд адил байдаг гэсэн тул энэхүү баримтыг мөн л анхааралдаа авах хэрэгтэй болов уу.

Зөвлөгөө: 20 насанд таныг илүүдэл жин зовоодоггүй ч гэлээ хоолны дэглэмдээ байнга анхаарал хандуулна, эс бөгөөс 30 нас гэхэд таны түргэн хоолонд шунах зуршил муу зүйлд л хүргэнэ шүү. Энэ насанд коллаген агуулсан гоо сайхны бүтээгдэхүүн шууд хэрэглэх хэрэггүй, харин уг бодисоор баялаг хоол хүнс түлхүү хэрэглэж байх хэрэгтэй.

 

2. 30-40 нас

© depositphotos

Зарим нэг хүмүүс 30 настнуудыг 25 настай гэж андуураад байдаг, үүнд нь бид баярлахаас ч өөр аргагүй. Гэхдээ 30 насанд бие махбодид гарах өөрчлөлтүүд эрчимтэй болж эхэлнэ. Энэ үед яаралтай арга хэмжээ авахгүй бол өөрчлөлтүүд бүр ч мэдэгдэхүйц болох ажээ:

  • Булчин суларна
  • Булчингийн эд эсийн хэмжээ багасч өөх болж хувирна
  • Меланоцитын идэвхтэй байдал буурснаас болж буурал үс гарна
  • Коллаген болон эластины хэмжээ багасна.

Зөвлөгөө: Хэдий та туранхай ч гэсэн аажим спортоор хичээллэж эхэлсэн нь дээр. Амьдралын идэвхгүй хэв маяг нь булчинг сулрахад хүргэнэ, үүний үр дагаварт биеийн галбир эвдэгдэж эхэлдэг. Мөн нүүрний арьсандаа анхаарал тавь, арьсны коллаген болон эластины уургийг эвдэх нарны хэт ягаан туяанаас хамгаалаарай.

 

3. 40-50 нас

© depositphotos

Хүний бие махбодийн хөгжил 38 насандаа дээд цэгтээ хүрдэг гэж зарим нэг эрдэмтэд үздэг. Энэ наснаас хойш бие махбодь хөгширч эхэлнэ. Өөрчлөлтүүд улам эрчимтэйгээр явагдах ажээ:

  • Тархины эсийн хэмжээ багасна
  • Бие махбодь өөхний эс идэвхтэй хуримтлуулна
  • Хараа муудна
  • Яс болон үе мөч илүү хэврэг болно
  • Эмэгтэйчүүдийн эстрогены түвшин буурахын зэрэгцээ цусны даралт нь ихэснэ

Зөвлөгөө: Энэ насныханд биеийн ачаалал нэн хэрэгтэй. Ингэснээр зүрхний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ, булчингийн эс буурах явцыг удаашруулна. Спортоор хичээллэх сонирхолгүй бол өөр байдлаар ачаалал авах нь зүйтэй: жишээ нь хурдан алхах эсвэл сэлэлт. Мөн цусны даралтаа хянаж байх хэрэгтэй: энэ арван жилд зүрх-судасны өвчлөлийн суурь тавигдах эрсдэл нэмэгддэг байна.

 

4. 50-60 нас

© depositphotos

60 нас гэхэд хүний гадаад төрхөнд маш их өөрчлөлт орно. Бидний гадаад үзэмж өөрчлөгдөж байгаад ген үндсэндээ оролцохгүй харин амьдралын хэв маяг нөлөөлдөг байна: хоолны хэв маяг, биеийн ачаалал зэрэг. Энэ арван жилд ихэнх хүмүүст адил өөрчлөлтүүд гарна, гэхдээ илрэх хурд нь харилцан адилгүй:

  • Тархины болон бусад эрхтнүүдийн эс эвдэгдэнэ
  • Хоол боловсруулах эрхтний өвчлөл тусах эрсдэл нэмэгдэнэ
  • Тархины танин мэдэхүйн үйл ажиллагаа удааширна
  • Ой санамж муудна

Зөвлөгөө: Энэ насны өөрчлөлт нь ихэвчлэн тархитай холбоотой, тийм учраас юуны түрүүд тархинд анхаарлаа хандуулах нь зүйтэй. Шинэ эрдэм мэдлэгт суралц, шинэ мэдрэмжийг мэдэр, стандарт бус бодлого бод, ном унш. Энэ насан дээр хүмүүсийн анхаарал төвлөрөл муудаж эхлэхээс гадна тархины өөр бусад үйл ажиллагаанууд сулардаг. Тиймээс тархины үйл ажиллагааг идэвхжүүлэх хоол хүнс түлхүү хэрэглэх, мөн дээр дурдсан ажлуудыг хийх хэрэгтэй.

 

5. 60-70 нас

© depositphotos

Энэ насан дээр бие махбодийн өөрчлөлт улам мэдэгдэхүйц болно, мөн тэр болгон анзаарагдаад байдаггүй дотоод өөрчлөлтүүд ч явагдаж байгаа:

  • Амтлах болон мэдрэлийн рецепторууд суларна: үнэртэх, амтлах мэдрэмж суларна, заримдаа гадна орчны хэмийг ч тэр болгон бодитоор мэдэрч чадахаа больдог.
  • Дуу хоолой өөрчлөгдөнө (залгиурын булчин сунаснаас болж)
  • Зүрний үйл ажиллагаа муудна
  • Яс болон нурууны яс хоорондын дискнүүд элэгдэнэ, тийм учраас хүн намхан болж эхэлдэг.

Зөвлөгөө: Энэ насандаа хүн зүрх болон судсандаа маш их анхаарал тавих хэрэгтэй, хоолны дэглэм баримтална, мөн эмчийн хяналтанд байнга байх хэрэгтэй. Булчин болон ясны хэвийн байдлыг хангахын тулд өөрийн насанд тохирсон биеийн ачаалал тогтмол авна.

 

6. 70 болон үүнээс дээш нас

© [deleted] / reddit © NixieFang / imgur
70 наснаас эхэлж өндөр настан хэмээгддэг. Энэ насандаа илүү залуу бас хөнгөн шингэн яваа олон хүмүүс бий. Гэсэн хэдий ч насны өөрчлөлтүүд улам идэвхжиж ирнэ:

  • Булчингийн масс эрс багасна (амархан ядарна, урьд өмнө нь авч байсан ачааллаа даах чадвар нь эрс суларна)
  • Арьс-өөхний завсрын эсийн хувь эрс буурна
  • Эсийн нөхөн төлжилт явагдах хурд удааширна (аливаа шархны эдгэрэлт эрс удаашралтай явагдаж байгаа нь үүний тод жишээ)
  • Бие махбодийн дотоод үйл ажиллагаа (амьсгал, хоол боловсруулалт зэрэг) удааширна
  • Богино хугацааны ой санамж муудна (хэдэн цаг эсвэл өдрийн өмнөх зүйл санахаас илүүтэй хэдэн жилийн өмнөх үйл явдлыг санах нь тэдэнд амар байдаг)

Зөвлөгөө: Өөрийнхөө эрүүл мэндийг дэмжих нь энэ наснаас эхэлж улам л хэцүү болно: тархи болон бие махбодид зохих ачааллыг өгөх, тогтмол эмчид үзүүлэх, шаардлагатай бол эм уух.

Бие махбодид гарч байгаа өөрчлөлт – зогсоож болохгүй үйл явц хэдий ч удаашруулж болох зүйл. Үүний тод жишээ – зарим 70 настай тэтгэврийн өндөр настнууд марафон-д гүйж байна, 80 насандаа шинэ мэргэжил эзэмшиж байна. Залуу насны гоо сайхан, эрч хүчийг хадгалж үлдэхийн тулд бид эртнээс өөртөө анхаарал халамж тавьж сурах хэрэгтэй.

Өндөр настай ч залуучуудтай эн зэрэгцэн ажиллаж, баярлан хөөрч яваа хүн таны ойр тойронд бий юу?

22
ГайхмаарГайхмаар
11
БахархмаарБахархмаар
7
Ха ХаХа Ха
7
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *