Үндсэн зориулалтаасаа гадна өөр бусад боломжуудыг өөртөө агуулсан 15 эд зүйлс ба тэднийг ашиглах аргууд

0

Ийм аргаар ашиглаж болдог байсан юм уу гэж бодоход хүргэм олон янзын хэрэглээтэй эд зүйлс бидний эргэн тойронд маш олон бий. Тухайлбал, хуйлсан мөнгөлөг цаасыг хайрцагнаас нь унахаас сэргийлсэн түгжээ байдаг, талхны уутны хуванцар боолт тухайн талхыг хэзээ үйлдвэрлэгдсэн болохыг хэлдэг гэх мэт бидний мэдэхгүй боловч тун хэрэгцээтэй зүйлс чамгүй их байдаг ажээ.

1. Царс модон өлгүүр эрвээхий зэрэг шавжнуудаас хувцсыг хамгаалдаг.

© Depositphotos.com

Шавжнаас хамгаалах бөмбөлөг гэх мэт зүйлс хувцсыг тань шавжнаас бүрэн хамгаалах боловч хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй химийн бодис агуулж байдаг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. Харин царс модон өлгүүрнээс ялгарах тосны үнэр нь цагаан эрвээхий тэргүүтэй хортон шавжнуудаас хувцсыг хамгаалж чаддаг ажээ. Таны хувьд модон өлгүүрээ улиралд нэг удаа царс модны тосоор тослох, элсээр үрэх зэргээр арчилж байхад л хангалттай.

 

2. Машины суудлын дэрийг яаралтай үед цонх хагалахад ашиглах боломжтой.

© Michael_Luenen / Pixabay

Суудлын салдаг дэр нь цонх хагалах зориулалтаар бүтээгдээгүй боловч нэгэн YouTube бичлэгт түүнийг ашиглаж яаралтай үед хэрхэн цонхоор гарч болох талаар бичлэг нийтлэгджээ. Дэрний төмөр хэсгийг цонхны тавцан хэсэгт оруулаад өөр лүүгээ хүчтэй татаж цонхыг хагалж, аюулаас мултрах боломжтой байдаг аж.

 

3. Ваннын хөөс усны хэмийг тэнцвэржүүлж, хурдан хөрөхөөс сэргийлнэ.

© peanutbrittlebabe / reddit

Хөөс нь усны гадаргуу дээр тогтож дулаан алдалтыг багасгах тусгаарлагчийн үүрэг гүйцэтгэдэг байна. Хөөстэй болон хөөсгүй халуун усаар дүүргэсэн ванны аль нь хурдан хөрөх туршилтад хөөстэй ус хөөсгүй уснаас 2 дахин удаан дулаанаас алдаж байгаа нь ажиглагдсан байдаг.

 

4. Газрын самрын тосны савыг доош нь харуулж хадгалдаг.

© edmi0002 / reddit, © ijandro / reddit

Дийлэнх газрын самрын тосны хадгалах хугацааг уртасгахын тулд нэмэлт тосны агууламжтайгаар үйлдвэрлэсэн байдаг. Гэвч хэрэглэх явцад тэрхүү тос нь дээрээ ялгарч, тунарах явдал цөөнгүй гардаг. Үүнээс сэргийлэхийн тулд та газрын самрын тосны саваа доош нь харуулж тавьж байхад л хангалттай. Ингэснээр тос тунарах явдалтай дахин учрахгүйгээс гадна цэвэр газрын самрын тос хэрэглэх нөхцлийг бүрдүүлэх болно.

 

5. Хуйлаастай мөнгөлөг цаас болон хүнсний скоч савнаасаа унахаас сэргийлсэн түгжээтэй байдаг.

© sp1z99 / reddit

Энэхүү аргыг мэдсэнээр та хуйлаастай мөнгөлөг цаасаа авах үедээ бүхлээрээ савнаасаа унах вий гэх айдсаасаа салах бүрэн боломжтой. Мөнгөлөг цаасны савлагааны хоёр талд цаасыг унахаас сэргийлсэн түгжээ байдаг ажээ. Тэрхүү түгжээг цааш дарснаар савнаасаа унахаас бүрэн хамгаалагддаг байна.

 

6. Дэгээ төмрийг дриллдэж тогтооход түлхүүр ашиглах боломжтой.

© DukeOfD*****bury / reddit

Дэгээ хэлбэрийн шураг тогтоох хамгийн энгийн бөгөөд хялбар арга бол түлхүүр ашиглах явдал аж. Ингэхдээ түлхүүрний үзүүр хэсгийг дрилл рүү хийгээд, дэгээгээ толгой руу нь оруулахад л хангалттай.

 

7. Шүдний оон дээрх өнгийн тэмдэглэгээ нь үйлдвэрлэгч машин уншихад л зориулагдсан зүйл юм.

Шүдний оон дээрх өнгийн тэмдэглэгээ нь тухайн бүтээгдэхүүнийг байгалийн гаралтай эсвэл химийн найрлагатай эсэхийг тодорхойлох тэмдэг гэж хүмүүс бодсоор ирсэн нь нууц биш. Гэвч үнэн хэрэгтээ тэд нь тухайн бүтээгдэхүүний орц, найрлага юунаас бүтсэн гэдгийг заахад бус үйлдвэрлэгч машинд ооны савыг хаана тайрч, хаана нь нугалж, битүүмжлэх хэрэгтэйг заадаг тэмдэглэгээ ажээ.

 

8. Цаасан савтай сүүг дараах байрлалаар гоожуулах зориулалттай байдаг.

Хэрэв савны амсар хэсгийг доод тал руу нь харуулж хэрэглэвэл сүү тань цалгиж асгарах эрсдэлтэй. Харин сав руу орох агаар болон савнаас гадагшилж буй сүүний хэмжээг тэнцвэртэй барих үүднээс савны амсар хэсгийг дээд талд нь гаргаж хэрэглэвэл сүү цалгиж асгарах аюулгүй болдог.

 

9. Хоол амтлагчийн аяганууд өөрийн хэмжээнээс хоёр дахин томрох боломжтой хийгдсэн байдаг.

© dubeetha / reddit

Аяганы хажуу талын нугалаас хэсэг нь их хэмжээний амтлагч хийх үед тэлэх зориулалттай хийгдсэн байдаг ажээ. Ингэснээр хоёр аяга авах хэрэглээ буурахын зэрэгцээ том хэмжээтэй зүйлсийг амтлагчинд дүрж идэх боломжийг олгодог.

 

10. Лего толгойнууд нэвт нүхтэй үйлдвэрлэгддэг нь хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой.

msmadu / Depositphotos.com, © Depositphotos.com

Эдгээр тоглоомыг нэвт нүхтэй үйлдвэрлэдэг шалтгаан нь хүүхэд тоглоомыг санамсаргүй залгих, ам, хоолойд тээглэсэн тохиолдолд агаар нэвтэрч, чөлөөтэй амьсгалж байх боломжийг бүрдүүлэх зорилготой.

 

11. Өмдний цахилгааныг цоожлох боломжтой.

Цахилгааны татуургыг доошлуулж цоожилсноор санамсаргүй байдлаар өмдний цахилгаан онгойхоос сэргийлэх боломжтой байдаг ажээ. Цахилгааны татуургыг ийнхүү доош эргүүлэх үед цахилгаан болон цахилгааны шүдний завсраар жижиг зүү орж хавчуулагдаж цахилгааныг хөдлөхөөс бүрэн сэргийлдэг байна. Иймээс өмдний цахилгаанаа цахилгаандаж дуусаад татуургыг нь доош эргүүлж хэвшээрэй.

 

12. Сүүний сав дээрх хонхор хэсэг нь савыг дүүрэн харагдуулах зориулалттай.

© epic4evr11 / reddit, © RandomRage42 / reddit

Савлагааны явцад сүүний сав сунаж, сүү бүрэн савлагдсан ч дүүрэн харагдахгүй байх магадлалтай байдаг тул үйлдвэрлэгчид савыг дүүрэн харагдуулахын тулд савыг хонхор хэсэгтэй хийх нь бий.

Түүнчлэн тэрхүү хонхор хэсэг нь барьж явахад хялбар болгох зорилготой, сүүний хугацаа хэтэрсэн тохиолдолд тэлж томрох зориулалттай гэх мэт олон зориулалттайгаар хийгддэг гэсэн мэдээ ч бий. Түүнчлэн сүүг хөлдөөсөн тохиолдолд сав дотроо чөлөөтэй тэлэхэд зориулсан, савлагаа цүлхийж хагарахаас сэргийлсэн байдаг гэх мэтчилэн олон таамаглал байдаг.

 

13. Талхны уутанд хэрэглэгддэг хуванцар боолтны өнгө нь талхны үйлдвэрлэгдсэн өдрийг илтгэж байдаг.

© Depositphotos.com

Талхны хуванцар боолт санамсаргүй байдлаар олон янзын өнгөтэй үйлдвэрлэгддэггүй ажээ. Тэд тухайн талх хэзээ үйлдвэрлэгдсэн, шинэ эсэхийг тодорхойлох зориулалттай байдаг гэнэ. Тухайлбал, даваа гарагт үйлдвэрлэгдсэн талх цэнхэр, мягмар гарагт үйлдвэрлэгдсэн талх ногоон, пүрэв гарагт үйлдвэрлэгдсэн талх улаан, баасан гарагт үйлдвэрлэгдсэн талх цагаан, бямба гарагт үйлдвэрлэгдсэн талх улбар шар өнгийн боолттой байдаг аж. Харин лхагва болон ням гарагуудад талх нарийн боовны үйлдвэрүүд амардаг тул тухайн өдрүүдэд зориулсан өнгийн боолт байдаггүй.

Ийнхүү талхны боолтоор өнгө ялган боох нь тавиур дээрх талх хэр удаж байгааг хялбархан мэдэх боломжийг олгодог ажээ.

 

14. Хүнсний дэлгүүрийн сагснуудад хөнгөн эд зүйлсээ өлгөх боломжтой гогцоо байдаг.

© Depositphotos.com

Хөнгөн, амархан дарагдах магадлалтай талх, жимс, хүнсний ногоо гэх мэт зүйлстэй сагсан дээрээс хүнд зүйлс хийх шиг хүндрэлтэй явдал байдаггүй. Тэгвэл сагсны хажуу талд хөнгөн зүйлсээ өлгөх боломжтой гогцоо байдаг гэдгийг та өмнө нь анзаарч байсан уу?

Энэхүү гогцоонд хагарах, няцрах эрсдэлтэй зүйлсээ өлгөхөд л хангалттай.

 

15. Бүтээгдэхүүний савлагаан дээрх таг нь нээгдсэн савны зураг нь бүтээгдэхүүнийг онгойлгосноос хойш хадгалах хугацааг илтгэдэг.

Зарим арьс болон үс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн нь маш удаан хугацаанд хадгалах, хэрэглэх боломжтой гэдгээ савлагаан дээрх жижигхэн тэмдгээр илэрхийлсэн байх нь бий. Тухайлбал, зураг дээр харагдаж буй тэмдэг дээрх “М” үсэг нь сарыг илтгэх бөгөөд чийгшүүлэгч, шампунь зэрэг тухайн бүтээгдэхүүнийг нээснээс хойш хэдэн сарын хугацаанд хэрэглэж болох тухай ийнхүү тэмдэглэдэг ажээ.

Таны хувьд эдгээр зүйлсийг өдөр тутмын амьдралдаа нэвтрүүлж хэрэглэдэг үү?

4
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *