Өнөө үед зайлшгүй дагаж мөрдөөд байх шаардлагагүй болж хуучирсан 9 дүрэм. Та санаа зоволтгүй эдгээр дүрмийг зөpчиж болно

0

Өнөөдөр бид өвөө, эмээ нараа бодвол илүү эрх чөлөөтэй нийгэмд амьдарч байна. Бид буруу ойлголтуудыг эвдэж, дүрэм журмыг зөpчин системийн эсрэг алхана. Гэсэн хэдий ч олны дунд “болохгүй” гэсэн зарим нэг ойлголтууд байсаар байгаа юм.

Саяхан л мөрдөгдөж байсан гэхдээ өнөөдөр айх зүйлгүй зөpчиж болох зарим нэг хуучирсан дүрмүүдийг танилцуулъя.

Төрсөн өдөрт бэлэггүй очих

© Depositphotos.com

Урьд нь төрсөн өдөрт бэлэггүй очих нь дээд зэргийн бүдүүлэг занд тооцогддог байлаа. Өнөөдрийн нийгэм өөрчлөгдсөн, энэ дүрмийг чандлан баримтлахгүй байна. Зарим нэг хүмүүс зөвхөн хүүхдийн баярт очихдоо л бэлэг авах ёстой, харин томчуудын үдэшлэгт хүрэлцэн ирж байгаа бол гарсан төлбөрийн тодорхой хэсгээс төлөхөд болно гэж үзэж байна.

Мөн сошиал хэрэглэгчдийн бодож байгаараар, хуримд хүрэлцэн ирж байгаа бол бэлэгтэй очно гэжээ. Үүнээс гадна жирэмсэн болсонтой холбоотой үдэшлэгт бэлэгтэй очвол зохино, өөр бусад тохиолдолд заавал бэлэг барьж очих шаардлагагүй.

 

Нийгмийн үзэл бодолд нийцүүлэх гэж гадаад төрхөө өөрчлөх

© Depositphotos.com

Бодипозитив гэдэг үзэл бодол бий болсноос хойш эмэгтэйчүүд нийгмийн зүгээс ирэх шахалтыг бага тоодог болсон бөгөөд эмэгтэйчүүд өөрсдөө ямар харагдахаа шийддэг болсон юм. 1964 онд АНУ-ын эмэгтэй иргэдээс авсан санал асуулгаас харахад, эмэгтэйчүүдийн 98 хувь нь 15-44 нас хүртлээ хөлийн үсээ байнга хусдаг байжээ.

Өнөөдөр олон эмэгтэйчүүд үсээ хусахаас татгалзаж байна, тэглээ гээд тэд өөрсдөөсөө ичихгүй нүүр бардам алхаж чадаж байгаа юм.

 

Ямар нэгэн зүйл ярихын тулд заавал утсаар залгах

© Depositphotos.com, © Depositphotos.com

Урьд нь сайн танихгүй хүн утасдахад нэг их дургүйцээд байлгүй утсаар тайван ярилцдаг байлаа. Өнөөдрийн хүмүүс текстэн мессеж илгээхийг эрхэмлэдэг болжээ. Мэдээж утсаар залгаж болно л доо, гэхдээ зөвхөн онцгой нөхцөлд. Жишээ нь, уучлалт гуйх гэж, ямар нэгэн нухацтай асуудал ярих гэж, мөн хувийн чухал асуудлаар ч юм уу?

 

Харилцааг нийтлэг асуудлаас эхлүүлэх

© Depositphotos.com

Small talk соёлыг анх 1923 онд албан ёсоор тодорхойлж үлдээсэн байдаг. Биеэ авч явах соёлоор бол чухал сэдвийг хөндөхөөс өмнө юуны түрүүнд тухайн үеийн нийтлэг сэдвийг хөндөх хэрэгтэй: тухайлбал, өнөөдрийн цаг агаар, шинэ мэдээ, соёл урлаг… Хөнгөн чанарын сэдвээр эхлүүлэх ёс тэр үед байжээ.

Харин өнөөдөр нийгмийн үзэл бодол эрс өөрчлөгдөөд байна. Олон хүн юуны ч тухай биш яриа хөөрөөнөөс зайлсхийж шууд чухал асуудалдаа орохыг хичээх болжээ.

 

Хуримаар зөвхөн цагаан даашинз өмсөх

© Depositphotos.com, © Depositphotos.com

Хатан хаан Виктория хуримаараа цагаан даашинз өмссөн, тэр цагаас хойш дэлхий дахинаа сүйт бүсгүйчүүд цагаан өнгийн даашинз өмсөхийг хүсэх болжээ. Цагаан өнгө – хиргүй, ариун нандин байдлын бэлгэ тэмдэг. Гэхдээ өнөөдөр энэ ёс заншлыг заавал дагах албагүй. Олон сүйт бүсгүйчүүд цагаанаас татгалзаж хуримын ёслолдоо өөр бусад өнгийн даашинз өмсөх болжээ.

 

Хуримын зардлыг эцэг эх төлөх ёстой

© Qu’est-ce qu’on a fait au Bon Dieu? / Ciné

Дүрэм ёсоор залуу хосын хуримын зардлыг эцэг эх нь даах ёстой: нэг хэсэг нь их мөнгө зарна, нөгөө нь багахан мөнгөөр хуримыг нь хөнгөхөн хийж өгнө. Сүүлийн үед энэ нөхцөл байдал өөрчлөгдөөд байна, залуучууд хуримын зардлаа өөрсдөө даах нь их болжээ, мөн эцэг, эхтэйгээ хувааж төлөх залуучууд ч бас байна.

 

Утсаа хоолны ширээн дээр гаргаж тавих

© Depositphotos.com, © Depositphotos.com

Хэдхэн жилийн өмнө гар утсаа хоолны ширээн дээр гаргаж тавихыг бүдүүлэг зан гэж үздэг байлаа. Гэхдээ өнөөдрийн хэрэглэгчдийн үзэж байгаагаар, ухаалаг утсаа улаан цайн ширтээд суугаагүй л бол ширээн дээр гаргаж тавих нь ямар нэгэн дүрэм журам зөрчсөнд тооцохгүй цаг болсон гэжээ. Мөн утсаа түр нээгээд харахад ч аймшигтай зүйл болохгүй. Магадгүй та их ажилтай хүн байж болно, утас тань гар дор байнга бэлэн байх ёстой ч хүн байдаг.

Гэхдээ өдрийн хоолны үеэр утсаа ашиглаж байгаа хүнийг бүдүүлэг гэж үзэх хүн ч байсаар байгааг анхаараарай.

 

Байнга трико өмсөх

© Depositphotos.com, © Depositphotos.com

Ямар нөхцөлд заавал трико өмсөх ёстой болон өмсөхгүй байж болох талаар интернетэд нэгэн маргаан дэгджээ. Урьд нь энэ асуудал дээр нийгэм нэгдмэл бодолтой байсан бол: ажилдаа явахдаа заавал өмсөнө, эсвэл зун болж байгаа албан ёсны арга хэмжээнд очихдоо ч өмс гэдэг байсан бол – өнөөдөр энэ нөхцөл байдал өөрчлөгдөөд байна. Эмэгтэй хүн өөрийнхөө хүслээр л болог, гэхдээ тухайн арга хэмжээний дресс-кодод онцгойлон заагаагүй бол шүү дээ.

Сонирхуулж хэлэхэд, Их Британийн хатан хааны гэр бүлийн гишүүд ч гэсэн заавал трико өмсөх албагүй: яагаад гэвэл тийм дүрэм байдаггүй. Хатан хаан, Кейт Миддлтон хоёр хоёулаа трико өмсөх дуртай л улс юм, тэгээд л боллоо.

Таны бодлоор биеэ авч явах соёл гэдэг зүйл үеэ өнгөрөөсөн зүйл үү?

10
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. нар

    2021/07/15 at 10:16

    тирко гоё шдээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *