Гоо сайхны мэс ажилбарт орж гадаад дүр төрхөө эрс өөрчилсөн 10 эрэгтэй алдартан

0

Алдартай эрчүүдийн амнаас “Би гоо сайхны мэс ажилбарт орсон” эсвэл “Эрүүл мэндийн шалтгаанаар ийм мэс ажилбар хийлгэх шаардлагатай болсон” гэх мэт үгсийг та өмнө нь сонсож байсан уу? Хэдий тэд ийнхүү өөрийн амаар батлан өгүүлэх нь цөөн боловч бидний мэдэх олон алдартнууд төгс дүр төрхийг олж авахын тулд эсвэл хөгшрөлтөөс үүдэлтэй арьсан дээр үүсэх толбо нөсөө, үрчлээнээс зaйлсхийх зорилгоор гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн байдаг ажээ.  Манай сайт уншигч танд гоо сайхны мэс ажилбарт орж, дүр төрхөө эрс өөрчилж байсан алдартнуудыг танилцуулж байна.

1. Kanye West

Prince Williams/WireImage

2018 онд TMZ хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрбээр мaнсууруулах бoдис, сoгтууруулах ундааны хэрэглээнээс үүдэлтэйгээр жин нэмж эхэлсэн тул 2016 онд уруулны мэс ажилбарт орж байсан гэжээ. Тэрбээр ийнхүү гоо сайхны мэс ажилбарт орох болсон шалтгаанаа хадам ах нь байсан Rob Kardashian-тай ижилхэн бүдүүн гэж хүмүүсээр хэлүүлэх вий гэж айсан хэмээжээ.

Photo by Pierre Suu/Getty Images

 

2. Sammy Sosa

© AP Photo/Alan Diaz/East News, © Jeff Kravitz/FilmMagic for Sports Illustrated/ Getty Images

1990-ээд онд ид үеэ өнгөрүүлсэн мэргэжлийн бейсболын тамирчин асан Sammy Sosa-гийн хувьд олон олон амжилтын эзэн болсон нэгэн. Тэгвэл тэрээр саяхан нэгэн шагнал гардуулах ёслолд оролцох үеэрээ танигдахын аргагүй өөрчлөгдөж, маш ихээр цайсан байсан нь олны анхаарлыг татаж байсан юм. Иймээс ч түүний домогт Michael Jackson-той харьцуулж ярих болсон гэдэг. Харин тэрбээр ийнхүү цайсан шалтгаанаа 20 жилийн туршид хэрэглэсэн нарны туяанаас хамгаалах тостой холбон тайлбарлажээ.

 

3. Mickey Rourke

© AF Archive/Mary Evans Picture Library/East News, © APEX / MEGA/Mega Agency/East News

Боксын спортод туйлын дуртай Холливудын алдарт жүжигчин түүнийг, үзэгч бид бүхэн хэд хэдэн удаагийн гоо сайхны мэс ажилбарт орж байсан гэдгээр нь сайн мэдэх билээ. Боксын спортоор хичээллэх явцдаа хоёр ч удаа хамраа хугалж, хамартаа 5 удаагийн мэс засал хийлгэж байсан тэрээр нүүр өндөрсгөх, үс шилжүүлэн суулгах болон зовхины мэс ажилбарт орж байсан гэдэг.

 

4. Simon Cowell

© Bauer Griffin / EAST NEWS, © Britain’s Got Talent / Youtube

“The X Factor” болон “America’s Got Talent” шоуны шүүгч Simon Cowell гоо сайхны хагалгаанд орохоос хэзээ ч эмээж байгаагүй нэгэн ажээ. Их Британийн хэвлэл мэдээллийн агентлагуудын мэдээллэж буйгаар тэрээр 2009 онд үрчлээний эсрэг тaрилга хийлгэж байсан бөгөөд тэр нь ч өдгөө үр дүнгээ үзүүлж байгаа хэмээжээ.

 

5. Sylvester Stallone

© AF Archive/Graham Whitby Boot/Mary Evans Picture Library/East News, © ROBYN BECK/AFP/East News

1990-ээд оны дунд үеэр гоо сайхны мэс ажилбарт ороход буруу зүйл байхгүй хэмээн өөрийн үзэл бодлоо олон нийтэд ил тод гаргаж байсан цөөн алдартнуудын нэг болох Sylvester Stallone олон тооны гоо сайхны мэс ажилбарт орж байсан нэгэн билээ.

Төрөхийн үеийн хүндрэлээс үүдэлтэйгээр түүний нүүрний мэдрэлийн эсүүд гэмтэж, уруулны зүүн тал нь мэдэгдэхүйцээр унжсан харагддаг гэдгийг та бүхэн өмнө нь анзаарч байсан биз ээ. Харин түүнийг Rocky-гийн дүрд тоглохоор жингээ огцом хасах үед түүний уруул улам бүр унжих хандлага ажиглагдаж эхэлсэн тул тэрээр уруулын мэс ажилбарт орж байжээ.

 

6. Josh Hutcherson

© Quasar/starmaxinc.com/eastnews, © MORA/Everett Collection/East News

“The Hunger Games” цувралд тоглосон гэдгээрээ олны танил болсон жүжигчин Josh Hutcherson 2012 онд өөрийн Твиттер хуудастаа, “Хугарсан хамраа тэгшлүүлэх мэс ажилбарт орлоо” хэмээн бичиж байжээ. Гэсэн ч зарим эх сурвалжуудын мэдээллэж байснаар тэрбээр хугарсан хамраа тэгшлүүлэхээс гадна хамрын хөндийг тэгшлүүлэх мэс ажилбарт орсон хэмээж байв.

 

7. Enrique Iglesias

© Theo Wargo/WireImage/Getty Images, © enriqueiglesias / Instagram

Түүнийг олны танил болж эхлэх цагаас эхлэн сонсож байсан хүмүүс түүнийг нүүрэн дээрээ мэнгэтэй байсан гэдгийг санаж байгаа биз ээ. Тэгвэл тэрээр 2003 онд мэнгээ авхуулсан бөгөөд хавдар болох магадлалтай ургацаг байсан тул эрүүл мэндийн шалтгаанаар авахуулах болсон хэмээн тайлбарлаж байв. Түүнчлэн тэрхүү мэнгийг авахад ердөө 5 минутын мэс ажилбар хангалттай байсан гэдэг.

 

8. Gene Simmons

© genesimmons / Instagram, © APEX / MEGA/Mega Agency/East News

Тэрбээр эхнэр Shannon Tweed-ийн хамтаар зовхи татах, өөх соруулах болон давхар эрүү дарах мэс ажилбар хийлгэсэн гэдгээ олон нийтэд зарласан байдаг ажээ.

 

9. Robbie Williams

© Haufe/face to Face/Reporter/eastnews, © face to face/FaceToFace/REPORTER/eastnews

Алдарт дуучин Robbie Williams нэгэнтээ үрчлээний эсрэг тaрилга тaриулж, эрүүндээ мэс ажилбар хийлгэж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн цөөн алдартнуудын нэг билээ. Гэсэн ч тэрбээр үрчлээний эсрэг тaрилга тaриулсны улмаас дух орчмын арьсаа чөлөөтэй хөдөлгөж чадахгүй болсондоо харамсдаг хэмээж байжээ.

 

10. Axl Rose

Kevin Mazur/WireImage

Guns N’ Roses рок хамтлагийн ахлагч Axl Rose 10 гаруй жилийн туршид олны нүднээс далд байсны эцэст хүмүүсийн өмнө гарах үедээ өмнөхөөсөө асар их өөрчлөгдсөн байсан ч тэрбээр гоо сайхны мэс ажилбарт орсон талаараа хэзээ ч ам нээж байгаагүй юм. Гэвч түүний гадаад төрх ийнхүү өөрчлөгдсөн нь арьс чангалж татуулах, үс шилжүүлэн суулгах зэрэг мэс ажилбарт орсон гэх яриа байдаг ажээ.

Gary Miller/Getty Images

Таны хувьд гоо сайхны мэс ажилбарт орохыг хүсдэг үү? Хэрэв тийм бол ямар мэс ажилбарт орох байсан бэ?

2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *