Эртний түүх бидний бодож төсөөлж байснаас ч илүү сонирхолтой бөгөөд баялаг. Бид далай тэнгисийн өчүүхэн жижиг хэсгийг л мэдэж байгаа юм. Мэдлэгээ бага ч болов зузаатгах үүднээс эртний зарим нэг сонирхолтой эдлэлүүдээс сонирхон үзээрэй.
1. “Үнсэлт” – 12,000 жилийн настай хадны зураг. Бразилын Педра-Фурадегаас олджээ
2. Энэ эр цуурсан том чулууг сэргээн засварлаж байгаа юм. Шведийн Сёдра Винг дэх Сведьорн тосгонд байрлах чулуу. Чулуун дээрх бичиг: “Толе, Торни хоёр Торе болон Клакк, тэдний хүүхдүүдийн дурсгалд зориулж энэхүү чулууг сэргээн засварлав” гэжээ. Гэрэл зургийг 1936 онд авсан байна
3. Сар, одны зурагтай эртний Ромын бөгж, МЭ 100-300 он
4. 1800-аад оны үеийн Унгараас олдсон алтан бөгж. Британийн музейн үзвэр
5. Хоши Бачи Кабуто самyрайн дуyлга, Япон, 1800-аад оны үе, Czerny’s International Auction House-ийн цуглуулга
6. Венец дахь 4 хөшөөг 1300-аад оны үед хийсэн гэж үздэг. 1112 онд Венецид ирсэн ах дүү 3 худалдаачин, тэдгээрийн бooлыг дүрсэлжээ
1800-аад оны үед нэг хөшөөний хамар нь унасан тул төмөр хамар шинээр хийжээ. Тэр цагаас хойш уг хөшөөний хамрыг арчвал аз авчирдаг гэж сүсэглэх болжээ.
7. Эртний грекийн цэpгийн дyyлга, ойролцоогоор МЭӨ 700-500 жил
8. Захирагч Ии Наотакийн улаан дyyлга, эвэр нь алтан. Япон, Эдогийн үе, 1600-аад он
9. Унгараас гаралтай алтан бөгж, 1800-аад он, Британы музейн үзвэр
10. Эртний Грекийн гоо сайхны тосны таган дээр усан оргилуураас ус авч байгаа Геркулес дүрслэгджээ. МЭӨ 450-400 он
11. Сайхнаараа хадгалагдаж үлдсэн ромын алтан аяга Помпейн тууриас олдсон юм. МЭӨ 1 дүгээр зуунд хамаарна
12. Энэ таяг Пармын гүн Алеесандро Фарнезийнх. Гоёмсог хээ угалзтай таягийг ойролцоогоор 1580-аад оны үед Миланд урласан гэж үзэж байгаа юм
13. Тольтекийн хүний толгойн баримал нь Дауны синдромтой хүнийг дүрсэлжээ (МЭӨ 500 он)
14. Гладиатор Мурмиллогийн хүрэл дyулга Помпейн гладиаторуудын хуaрангаас олджээ. МЭ 1 дүгээр зуунд хамаарна. Уг дуyлга нь ойролцоогоор 3,5 кг жинтэй. Дуyлгыг хүч, ялалтыг билэгдэгч Геркулесийн зураг чимж байгаа нь харагдана
15. Клод де Франсын судар – үнэт чулуу шиг харагдах бяцхан гар бичмэл номыг Клодод (1499–1524) зориулж ойролцоогоор 1517 онд бүтээжээ. Тэр үед Клод Францын хатан хаанаар өргөмжлөгдөж байлаа
Ном нь Христ, Гэгээн Мария зэрэг олон гэгээнтнүүдийн аж амьдралыг харуулсан 132 зурагтай.
16. 2017 онд Туркийн Айгаид Гестийн баримлыг олох үеэр авсан гэрэл зураг
17. Аменемхет III-ын пирамид чулуу, МЭӨ 1860–1814 он
18. Оросын Беломорскийн Цагаан тэнгисийн ойролцоо байрлах хаднаас олдсон хадны зураг дээр цаа буга хөлөглөж цанаар гулгаж байгаа хүмүүс дүрслэгджээ. Одоогийн Финландчуудын өвөг дээдсийн зурж үлдээсэн зураг гэж үзэж байгаа юм, ойролцоогоор МЭС 4000-3000 он
2000 гаруй хадны зураг олдсон нь дээр үзүүлсэн нь хамгийн гайхалтай нь буюу Хойд Европын ахуй амьдралыг харуулсан урлагийн бүтээлд тооцогдоно.
19. Дун Аонгхаса – Ирландын Инис-Мор ойролцоогоор 100 метрийн өндөрт байрлах хавцлын үзүүр дээр байрлах хамгаалалтын хана. Анх барьж эхэлсэн огноо нь МЭӨ 1100 он болон МЭӨ 500 онд хамаарна
Гурвалсан хамгаалалт нь баруун зүгийн эрэг дагуу баригдаж байсан бололтой.
20. Гватемалагийн Рио-Асуль дахь 5 дугаар зууны үеийн бyнхан – хаан угшилтай бyнхан гэдэг нь гоёмсог зургаас нь ойлгогдоно
21. Үxэл, Тaмын хаан хэмээгдэх Ямагийн баримал. Япон, Момоямагийн үе, 16-17 дугаар зуун
22. Эртний Ромын цайны аяга Даниас олджээ. МЭ 2-3 дугаар зуун
23. Ёслол үйлдэхэд өмсдөг Линжчи мөөгөөр хийсэн баг. Балба, ойролцоогоор 19 дүгээр зуун
24. Масуда-но-ивафуне нь 800 тонны ойролцоогоор 11 метрийн урттай чулуун байгууламж. Өргөн нь 8 метр, өндөр нь 4,7 метр. Японы Асука уулын оройд байрладаг
Уулын орой дээр ийм том чулуугаар байгууламж барих болсон нь одоо болтол оньсого хэвээр байна.