Дүрмийг эвдэхэд бэлэн үү?

0

Өнөө цагийн ухаалаг утасны стандартыг эвдэж, шинэчлэн тогтоох мөч ойртжээ.

Samsung компани Galaxy Unpacked үйл ажиллагаагаа 2022 оны 2-р сарын 9-нд товлосон байна. Тус арга хэмжээний үеэр Galaxy S цувралын дараагийн шинэ үеийг танилцуулах нь нэгэнт тодорхой болсон бөгөөд Galaxy-н бүхий л дэвшлүүдийг шинээр танилцуулагдах энэхүү утсандаа шингээж өгсөн тухай дурдсан байна.

Хэдийгээр шинэ загварын тухай өндөр нууцалж байгаа ч гэрлийн хуулийг эвдэх мэт шөнийн харанхуйд ч өдөр дарсан гэмээр гайхалтай зураг болон видео авах боломжийг хурд хүчний төгс хослолын хамт шингээж өгснөөр урд өмнө хэзээ ч байгаагүй хамгийн хүчирхэг Galaxy загварыг танилцуулна хэмээн Samsung-н зүгээс итгэл төгс мэдэгдээд байгаа юм. Үүнээс гадна Galaxy-н экосистемдээ технологийн шинэчлэлүүдийг шингээхээс гадна байгальд ээлтэй материалыг үйлдвэрлэлдээ хэрхэн ашиглаж буй туршлагаа хуваалцах аж.

Энэхүү үйл ажиллагааг Монгол орчуулгатайгаар Монгол ТВ-ээр шууд дамжуулах бөгөөд Samsung-н албан ёсны facebook хуудас сошиал орчинд давхар хүргэхээр болжээ.

Нээлтийн үеэр ухаалаг утасны стандартыг зүгээр ч нэг шинээр тогтоох бус ирээдүйг тодорхойлох хамгийн дэвшилтэт технологиуд танилцуулагдана гэдэгт итгэлтэй байна.

Инновацийн галактик гэгдэх болсон Samsung компанийн 2022 оны цоо шинэ бүтээгдэхүүний дэлхийн нээлт “Galaxy Unpacked” арга хэмжээнд технологийн хорхойтон та бүхнийг энэхүү холбоосоор нэгдэж, түүхийн шинэ хуудсыг хамтдаа нээхийг урьж байна.

Арга хэмжээ:            “Galaxy Unpacked” 2022 дэлхийн нээлт

Хэзээ:                         2022 оны 2-р сарын 9-ний 22:30 цагт

Шууд дамжуулалт: Монгол ТВ-р болон https://fb.me/e/1cRR6na2Q линкээр шууд үзэх боломжтой

2
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *