Шанхайд дээвэр дээрээ 1000 модтой архитектурын өвөрмөц шийдэл бүхий барилга сүндэрлэжээ. Өтгөн модоор бүрхэгдсэн уул мэт харагдах уг байгууламж үнэхээр сонирхол татам

0

Шанхай хот дахь “1000 мод” гэх нэртэй архитектурын цогц барилга үнэхээр сонирхол татна. Өтгөн модоор бүрхэгдсэн уулын орой шиг л харагдах уг байгууламжийг шууд л энэ утгаар нь хүлээж авбал зохилтой. Өндөр барилгуудын дээвэр дээр ойролцоогоор 1000 мод тарьжээ. Гэхдээ ажил дуусаагүй байгаа гэнэ. Ажлын эцсийн үр дүнд 250,000 ургамал байшинг бүрхэх ажээ. Архитектурын шинэ шийдлийг “Вавилоны орчин үеийн дүүжин цэцэрлэг” гэж нэрлэх болжээ.

dailymail.co.uk

“1000 мод” архитектурын цогц байгууламжийг Шанхайд сүндэрлүүлэн барьсан бөгөөд шаталсан байдлаар зохион байгуулж, тэр болгон дээрээ ургамал тарьсан тул Вавилоны дүүжин цэцэрлэгтэй зүйрлэхэд хүргэсэн юм. Худалдааны төв нь нийт 60 мянган метр квадрат талбайг эзэлнэ. Олон нийтэд хаалгаа нээгээд удаагүй байгаа ажээ. Барилгуудын дээвэр дээр 1000 амьд мод суулгасан нь нэрэндээ тохирсон ч юм шиг. Архитекторуудын хэлж байгаагаар бол цаашид нэмэгдүүлсээр нийт 250,000 ургамалтай болох ажээ.

Барилгыг британийн Heatherwick Studio гэх нэртэй архитектурын компани барьсан нь Google-ийн Лондон дахь төв байрны барилгыг гүйцэтгэсэн компани юм. Мөн Калифорни дахь шинэ кампусын барилгын гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай. Архитекторууд уг барилгыг ой модоор хучигдсан юм шиг харагдахаар анхнаас нь төлөвлөжээ.

dailymail.co.uk

Уг байгууламжийг эртний үеэс үлдсэн дэлхийн гайхамшигтай ч зүйрлээд эхэлж – Вавилоны дүүжин цэцэрлэгтэй.

dailymail.co.uk

Аварга том бетон баганууд нь байгалийн хад чулууг санагдуулам. Үнэндээ багана болгон дээр тусдаа мод суулгах зориулалтаар анхнаасаа төлөвлөсөн байжээ. Барилгыг алсаас харахад хад чулууг нэвтлэн ургасан өтгөн ойг санагдуулна.

dailymail.co.uk

Архитекторуудын хэлж байгаагаар бол моднууд нь “агаарыг сэрүүцүүлэх, агаар цэвэршүүлэх” үүрэгтэй ажээ. “Бид моднуудыг аль болох байгалийн аргаар суулгахыг хичээсэн. Ингэснээр тайралт хийх, арчлах зэрэг ажиллагаа эрс багасах юм” гэж тэд мөн мэдэгджээ.

dailymail.co.uk

Хуучин тээрэм байсан газарт босгосон уг худалдааны төвд төрөл бүрийн дэлгүүр, кафе, нийтийн зугаалах талбай зэрэг багтана.

dailymail.co.uk

Цогц барилгын ажил эцэслэн дууссаны дараа хэд хэдэн музей, орон сууц, оффис, кино театр, өв уламжлалын төв, бассейн, 280 өрөөтэй бутик-отель, гол руу харсан спа салон зэрэг нээгдэн ажиллахаар байна.

dailymail.co.uk

Хуаншань хотыг ЮНЕСКО-гийн өвд бүртгэж авсан бөгөөд Хятадын хамгийн үзэсгэлэнтэй хот хэмээгддэг. Энэ хот уг барилгын зураг төслийн анхны санааг өгчээ.

dailymail.co.uk

Сужоу голын эрэг дээр байрлаж байгаа болохоор уг барилгыг улам ч үзэсгэлэнтэй бас сүртэй болгожээ.

dailymail.co.uk

Цогц барилгын доогуур өргөн уужим гудамж үргэлжилнэ, хотын оршин суугчид энд амар тайван цагийг өнгөрөөж, зугаалах боломжтой. Харин ирээдүйд нээгдэх орон сууцны оршин суугчид байрнаасаа гаралгүй байгалийн сайханд зугаалах боломжтой юм.

dailymail.co.uk

Барилгын дотор талын дизайн ч гайхагдахаар, хятадын уламжлалт зургуудаар чимжээ.

dailymail.co.uk

Барилгын өмнөд хэсэгт Шанхайн уран бүтээлийн төв болгон ашиглахаар шийдэж гадаадын болон дотоодын 16 зураачдын уран бүтээлийг ханандаа буулгасан байна.

dailymail.co.uk

Францын гудамжны зураач Пол Децио 2007 оноос хойш Шанхайн уран бүтээлийн төвийн байнгын зочин болжээ. Барилгын дизайныг энэ л уран бүтээлчийн бүтээлээр чимэх болсноор “1000 мод”-ыг улам алдаршихад нөлөөлсөн гэх.

dailymail.co.uk

Дээр дурдсан зураачид нэгдэн барилгын цахилгааны шатны дотор ханан дээр бүхэлд нь зураг зуржээ. Цахилгааны шатны шилэн хананы цаанаас тэдний бүтээл нэвт тод томруунаар харагдана.

Архитектор Томас Хезервик төслийн тухай ярихдаа: “1000 мод”-ыг бид хэрэгжүүлэхдээ хотыг нийгмийн орон зай болгохыг зорьсон юм. Архитектурын цогц байгууламж нь хотын худалдааны төвийн нийтлэг дүр төрхийг эвдэж чадсан, өөрөөр хэлбэл хүний хэрэгцээтэй болгоныг нэг доороос бүхэлд нь авч болох орчныг бүрдүүлж өгсөн юм. Хүн ам шигүү дүүрэгт амьдарч, ажилладаг хүмүүсийн амьдралыг өөрчилнө гэж найдаж байна гэв.

3
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Erhes Huu

    Erhes Huu

    2022/01/22 at 18:24

    За,зайлаа зайл ( юм үзэж , нүд тайлаагүй ) Халтаруудаа !!!! Өмхий Хужаа ( Europ ) – с л муухан хулгайлаж ( Купeдсэн ) л байна шүү дээ !!! Иймэрхүү зохиомж , уран барилаг бол Europ- д бол зөндөө за , зайлцгаа халтаруудаа !!!

  2. Erdenetuya Vandansenge

    Erdenetuya Vandansenge

    2022/01/22 at 19:06

    Сингапурт ийм барилга зөндөө байх шиг ТВ гээр харагдсан

  3. Batbayar Batkhuyag

    Batbayar Batkhuyag

    2022/01/22 at 19:55

    Amjilt ologv gesen yalaa shumuul ni diildehgv ihenh hvmvvs ni butsaad garsan

  4. Gegeen Tselmeg

    Gegeen Tselmeg

    2022/01/22 at 20:59

    Манайхан худалдааны цэцэгээ гадаадаас авдаг гэсэн ,байрны дээвэр дээр тариж болох юм шиг бгаа юм ,сендвичэн сараалж хаалт хийгээд!

  5. dasd

    2022/01/23 at 23:57

    manaig neg ch gsn goy barilga bariad uguuch. harj baysahsan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *