60 настай эмэгтэйчүүдээс 30 настай бүсгүйчүүдэд өгөх зөвлөгөө

0

Margaret Manning бол эмэгтэйчүүдэд зориулсан “Sixty and me” гэх интернэт сэтгүүлийн эрхлэгч. Түүний уран бүтээл дэлхий дээрх хэд хэдэн хүчирхэг эмэгтэйг нээхэд түлхэц болсон байна. Тэрээр хүчирхэг эмэгтэйчүүдийн амьдралын түүхээс залуу бүсгүйчүүдэд сургамж болох зөвлөгөөг өгчээ.

Бүсгүй та эдгээр зөвлөгөөг өөрийн амьдралдаа мөрдлөг болгон амжилтанд алхам ч гэсэн ойртоорой.

  • Санаж яв: амьдрал бол тоглолтын өмнөх том бэлтгэл бус харин олны өмнө тавигдах тоглолт юм шүү.
  • Насны өөрчлөлтийг байгаагаар нь хүлээж ав. Өөрөөрөө байж сур.
  • Аль болох эерэгээр бодож бай, амьдралын цаг мөч бүрээс сайныг хар.
  • Цаг мөч болгоныг идэвхтэй өнгөрөө, булангийн цаана таныг юу хүлээж байгааг хэн ч мэдэхгүй.
  • Таны амьдрал хормын дотор орвонгоороо эргэж болохыг бүү мартаарай.
  • Нас бол тоо төдий зүйл, нас таны хувь хүний мөн чанарыг илэрхийлж чадахгүй.
  • Яг одоогийн мөчөөр амьдарч бай.
  • Дөрвөн хананаас гадагш гарч зугаалж бай.
  • Хоббигоо ол. Амьдралын хэлхээснээс таныг аварна.
  • Өөрөө өөртөө үнэнч бай. Танд хэцүү байх боловч хэзээ нэгэн цагт танд хэрэг болно.
  • Нийгэмд харагдах насны ялгааг үл тоо.
  • Нас өндөр гарч байна гэж бүү ай, уйтгартай бас хийх зүйлгүй байхаас л айж яв.
  • Хүн болгон л хөгширнө. Зүгээр л амьдар.
  • Сэтгэлийн гэгээрэл олохоос бүү шантар.
  • Амьдрал – жирийн л зүйл ч гэлээ амьдрахад хэцүү үе тохиох нь бий. Суралц, унш, зугаал.
  • Сонгодог загварын хувцас худалдаж авч бай. Загвар нь хэзээ ч хуучрахгүй.
  • Гутланд мөнгө бүү үр: эрчүүд хэзээ ч таны шинэ гутал руу харахгүй – тэд таны өвдгийг л харах болно.
  • Хог новш бүү цуглуул. Хэрэггүй зүйлээсээ ангижирч сур.
  • Энгийн зүйлээ хамгаалж бай, амьдралаа бүү хүндрүүл.
  • Ойр дотны хүмүүстээ та яаж хандаж байна тэд танд яг л тэгж хандана.
  • Ичиж зоволгүй үнэнчээр хайрла.
  • Хүүхэдтэй болох тэр л мөчид хүүхэдтэй бол. Өөр зөв цаг байхгүй шүү.
  • Өрөөл бусдаас гадна өөрийгөө өрөвдөж бай.
  • Аль болох зургаа авахуулж бай. Хүмүүс таны амьдралаас яваад өгөхөд та зурагтай үлдэнэ.
  • Уучилж сур.
  • Гомдол, гунихралаа мартаж сур. Сайхан дурсамжтай л үлдэж бай.
  • Найз нөхдийнхөө хүрээг байнга ажиглаж бай, гадны муу хүнийг бүү оруул. Энэ маш чухал юм шүү.
  • Хэн нэгэнд эсвэл өөртөө уур хүрч байгаа үедээ хэзээ ч битгий орондоо унтахаар хэвтэж бай.
  • Дотны хүмүүстээ хайртай гэдэг үгийг харамгүй бэлэглэж бай.
  • 30 наснаас хойш таны цаг ирнэ. Гоо сайхнаа мэдэрч сур.
  • Өөрчилж чадахгүй таны хэрээс хэтэрсэн аливаа зүйлд бүү цаг заваа зарцуул.
  • Муу харилцаагаа тасал: та өөр хүн болж чадахгүйгээс хойш хэрэггүй.
  • Арьсандаа анхаарал тавьж бай. Байнга инээмсэглэ.
  • Зөн совиндоо итгэ.
  • Өөрийнхөө тухай муу зүйл бүү ярь, бодоод ч хэрэггүй.
  • Бүх зүйлийг зүрхэндээ ойр хүлээж авах хэрэггүй.
  • Төгс байхыг бүү эрмэлз, гайхалтай л бай.
  • Хааяахан хүүхдээрээ өөртөө багшлуулж болно шүү.
  • Дайчин бай. Сэргэлэн цовоо, өөртөө итгэлтэй.
  • Айдаст бүү авт.
  • Байнга хөгжиж бай – оюун ухааны ч хувьд, биеийн хүчний ч хувьд, сэтгэлийн ч хувьд.
  • Хөгшрөлтийн сайн талуудыг хүлээн зөвшөөр: он жил өнгөрөх тутам таны хүлээх хариуцлага багасч, илүү их эрх чөлөөтэй болно.
  • Таныг ажил хийхэд хэтэрхий хөгшиднө гэдэг үгийг хэнээр ч бүү хэлүүл. Эсвэл хэтэрхий залуудна гэдгийг ч бас та хүлээн зөвшөөрч болохгүй.
  • Бүү ай. 60 нас сайхан нас. Байгаль эх биднийг амьдралын үе шатанд урьдчилан бэлддэг юм.
21
ГайхмаарГайхмаар
17
ХөөрхөнХөөрхөн
9
ГоёГоё
7
БурууБуруу
6
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Www.Bigpharaoh.org

    2016/10/06 at 20:11

    Saiba que além com super estilosos, estes acessórios lindos
    podem ser em direção a chave para sua independência financeira! http://Www.Bigpharaoh.org/2005/03/19/198/

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *