1990-ээд оны үед биднийг ангайлгаж байсан хамгийн алдартай 26 хос. Та арай тэднийг мартчихсан юм биш биз?

2

Судалгаанаас харахад бидэнд өөрийнхөөс нь илүү өндөр статустай хүний амьдралд гүнзгий ач холбогдол өгөх нийгмийн хандлага байдаг болох нь тогтоогджээ. Жишээ нь ийм хандлага ихэнхдээ, бид олны танил хүмүүсийн талаар бодоход тохиолддог гэж хэлж болно. Тэр тусмаа тэдний хайр дурлалын харилцааг энд дурдах хэрэгтэй. 90-ээд оны үед бид телевиз болон сонин сэтгүүлээс олны танил хүмүүсийн амьдралыг ихээхэн сонирхож, мэддэг болсон. Бид олны танил хүмүүсийг өөртэйгөө ойр мэтээр мэдэрч эхэлсэн бөгөөд тэдний хайр дурлалын харилцааг ч гайхшран сонирхдог байв.

Бид 90-ээд оны үед хүн бүрийн үлгэр дуурайлал болсон, хамгийн алдартай 26 хосын фото зургийг та бүхэндээ сонирхуулахаар бэлтгэлээ.

1. Kate Moss болон Johnny Depp

Тэд 4 жил болзсон. Эх сурвалжууд тэдний салалтыг Johnny-гийн ааш зан эвдэрсэнтэй холбоотой гэж мэдээлж байв.

© Barry King / WireImage / Getty Images

 

2. Brad Pitt болон Gwyneth Paltrow

2 жил болзсоны дараа Brad, Gwyneth-д гэрлэх санал тавьсан ч 6 сарын дараа тэд салцгаасан. Гэсэн хэдий ч тэд болзож байх үедээ бие биедээ үнэхээр хайртай байсан гэдэг бөгөөд тэр ч бүү хэл хамтдаа үргэлж ижилхэн үсний засалттай байдаг байлаа.

© Dominique CHARRIAU / Gamma-Rapho / Getty Images

 

3. Justin Timberlake болон Britney Spears

Хосууд 1998 оны үед хамтдаа аялан тоглолтоор явж байхдаа болзож эхэлсэн. Тэд 2002 онд Timberlake-ийн “Cry Me a River” дуунаас болж салцгаасан. Энэ дуу нь Britney Spears-ийн тухай дуу юм.

© East News

 

4. Luke Wilson болон Drew Barrymore

Тэд 1997 онд “Home Fries” кинонд тоглосныхоо дараа болзож эхэлжээ. 2 жил болзсон боловч “Charlie’s Angels” киног хийхийн өмнө салцгаасан байна. Тэд уг кинонд хоёулаа дүр бүтээсэн ч, тэдний харилцаа хэдийнээ хөндийрсөн байжээ.

© Shutterstock

 

5. Paul Thomas Anderson болон Fiona Apple

Тэд нэгэн үе буюу 90-ээд онд хамгийн “догь, ганган, дур булаам бас бие биедээ яг тохирсон” хосууд гэсэн эрхэм алдрын эзэд байв. Хосууд 2000 онд салсан ч 10-аад жилийн дараа дахин хамтран ажиллах болсон билээ.

© SGranitz / WireImage / Getty Images

 

6. Pamela Anderson болон Tommy Lee

Тэд гэр бүл зохиож 3 жил хамт амьдарч, 2 хүүтэй болсон ч тус тусынхаа замыг хөөсөн юм. Хэдийгээр тэд Лос Анжелес хотын хамгийн алдартай хосууд байсан ч, тэдний салалт дуулиан шуугиантайгаар өндөрлөсөн байдаг.

© East News

 

7. Whitney Houston болон Bobby Brown

Алдарт дуучин бүсгүй, Bobby-ийн эхний гэрлэх саналд татгалзсан байдаг. Яагаад гэвэл тэр тухайн үед гэр бүл зохиох төлөвлөгөөгүй байсан гэдэг. Гэсэн хэдий ч 1992 онд, хосууд дэр нэгтгэсэн юм. Харин тэр цагаас хойш 14 жилийн дараа мөр мөрөө хөөцгөөсөн билээ.

© L. Cohen / WireImage / Getty Images

 

8. Bruce Willis болон Demi Moore

Тэд 90-ээд оныг дуусан дуустал болзож, 2000 онд салахынхаа өмнө 3 хүүхдийн эцэг эх болсон байв. Сайн найзууд болцгоосноор барахгүй, Bruce 2005 онд Demi Moore болон Ashton Kutcher нарын хуриманд уригдаж байжээ.

© ASSOCIATED PRESS/East News

 

9. Nicole Kidman болон Tom Cruise

Жүжигчин бүсгүй хожим хэлэхдээ, 90-ээд оны үед Tom-той гэр бүл болсон нь Холливууын чимээ шуугианаас хол байхад нь тусалснаас гадна бэлгийн дарамтанд өртөхөөс нь хамгаалсан явдал болсон гэжээ.

© Shooting Star/Sipa USA/East News

 

10. Kurt Cobain болон Courtney Love

Тэдний харилцаа маргаанаар дүүрэн байсан. Үүнд хууль бодисын хэрэглээ холбоотой. Тэр ч бүү хэл тухайн үед Love жирэмсэн байсан. Тэдний хайр дурлал 1994 онд, Kurt хорвоогоос халих үед өндөрлөсөн бөгөөд хосуудын харилцааг тухайн үеийн хамгийн халуухан сэдвүүдийн нэг байсан хүмүүс одоог хүртэл ярьцгаадаг.

© Vinnie Zuffante / Archive Photos / Getty Images

 

11. Winona Ryder болон Matt Damon

2009 оны ярилцлагын үеэр тэд одоо давгүй харилцаатай байдаг болох нь батлагдсан ч, ярилцлага өгөхдөө Winona “Matt мундаг, сайн залуу болж чадахгүй байх байсан. Би түүнтэй одоо давгүй харилцаатай байдгаараа бахархаж байна.” гэж хэлж байжээ.

© Jim Smeal / Ron Galella Collection / Getty Images

 

12. Cameron Diaz болон Matt Dillon

Энэ харилцаа Matt-ийн амьдралд чухал нөлөө үзүүлсэн. Тэр энэ талаар “Чи хэн нэгний талаар бодоход чамд хүчтэй мэдрэмж төрнө. Тэр бол миний хувьд тийм л хүн байсан. Би урьд өмнө нь тийм гүн гүнзгий дурлаж байгаагүй.” гэжээ.

© Pool ARNAL/PAT / Gamma-Rapho / Getty Images

 

13. Uma Thurman болон Ethan Hawke

Тэднийг салсан жил Uma, Oprah-гийн шоунд оролцох үедээ түүний Ethan-аас салсан нь гэр бүл болон түүнд маш хүнд туссан талаар хэлж байв.

© Fred Hayes / WireImage / Getty Images

 

14. Hugh Grant болон Elizabeth Hurley

1987 онд эхлүүлсэн тэдний харилцаа 13 жил үргэлжилсний дараа, тэд 2000 онд мөр мөрөө хөөцгөөжээ. Үүний дараа тэд сайн найзууд болцгоосон бөгөөд ярилцлага өгөхдөө бие биенийхээ талаар сайхан үгс хэлдэг байв. Тэд одоо ч нэг нэгнийхээрээ орж гардаг гэнэ.

© Shutterstock

 

15. Brooke Shields болон Andre Agassi

2016 оныг эргэн санахад, Brooke Shields, Andre-ийг мансууруулах бодист донтогч болохыг нь ил болгож хэлсэн байдаг. Тэр мөн Andre-ийг телевизийн цуврал болох “Friends” дээр Brooke-ийн сээтэгнэдэг хэсгийг үзээд, уурласан уурандаа тенниснийхээ цохиурыг эвдэлж байсан талаар ам нээсэн юм. Хэдий тийм боловч тэр хэлэхдээ, “Бидний харилцаа надад эрхэм байсан.” гэжээ.

© EAST NEWS

 

16. Alec Baldwin болон Kim Basinger

Тэдний харилцаа идэвхтэй байх үед Kim, Alec-ийг цагаан хоолтон болгохын тулд ятгаж байв. Харин өнөөдөр Alec мах иддэггүй.

© Getty Images / Hulton Archive / Getty Images

 

17. Reese Witherspoon болон Ryan Phillippe

1999 болон 2003 онуудад 2 хүүхэд өлгийдөн авсны дараа, хосууд 2006 онд салцгаасан байна. Тэд салах болсон шалтгааныхаа бурууг хамтдаа үүрэхээр шийдсэн бөгөөд үүнийгээ хэтэрхий залуудаа гэр бүл болцгоосон гэж тайлбарлаж байв.

© depositphotos.com

 

18. Joaquin Phoenix болон Liv Tyler

Тэд 1998 онд салсан ч, сайн найзууд болцгоосон. 2015 онд Liv, Elle-д өгсөн ярилцлагадаа одоо ч гэсэн Joaquin-ийг гэр бүлийн нэг гишүүн шигээ үздэг гэжээ.

© Steve Azzara / Corbis Entertainment / Getty Images

 

19. Whoopi Goldberg болон Ted Danson

Хайр дурлалын харилцаа нь 1992 оныг хүртэл буюу тэднийг “Made in America” кинонд тоглохоос өмнө олон нийтэд ил болоогүй байсан. Гэхдээ тэдний харилцаа 2-хон жилийн настай байжээ.

© Archive Photos / Moviepix / Getty Images

 

20. Marilyn Manson болон Rose McGowan

Тэдний хоорондын харилцаа 1999 оны “Колумбын аллага”-ын дараачаас өөрчлөгдсөн. Энэ үйл явдал Америкийн ахлах сургуульд болсон, олон нийтийг хамарсан анхны аллага байв. Олон нийтийг хамарсан аллагын үеэр алуурчид Marilyn Manson-д дургүй талаараа бичсэн байдаг. Эр сурвалжууд аллагыг дуучин залуугийн уран бүтээлийн агуулгатай холбоотой хэмээн түүнийг буруутгаж байжээ. Хосууд дээрх үйл явдлын дараа маш олон заналхийлэл хүмүүсээс хүлээж авч байсан бөгөөд 2001 онд салцгаажээ.

© EAST NEWS

 

21. Courteney Cox болон Michael Keaton

Тэднийг салсны дараа Courteney, “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Миний хайрлаж, дурлаж байсан хамгийн сайхан харилцаа байсан. Би түүнтэй учирснаараа энэ хорвоо дээрх хамгийн азтай хүн. Бид одоо ч нэг нэгэндээ хайртай.” гэжээ.

© Jim Smeal / Ron Galella Collection / Getty Images

 

22. Sofia Coppola болон Spike Jonze

2003 онд тэднийг салах үед олон хүн Sofia-д алдар нэр авчирсан кино болох “Lost in Translation”-ийн нэг дүрийг Spike Jonze-оос сэдэвлэсэн гэж үзэцгээдэг. Түүнчлэн хүмүүс “Coppola” болон “Her” гэх Spike Jonze-ийн найруулсан кинонуудыг хоорондоо ямар нэгэн байдлаар холбоотой гэж боддог байна.

© EAST NEWS

 

23. Harmony Korine болон Chloë Sevigny

Тэд жүжигчин бүсгүйг анх ахлах сургуульд байхад нь танилцаж байжээ. Богино хугацааны дараа Harmony, түүнийг “Kids” кинонд тоглуулсан юм. Энэ нь Sevigny-ий анхны кино байсан билээ.

© Catherine McGann / Archive Photos / Getty Images

 

24. Claudia Schiffer болон David Copperfield

Тэд хамтдаа байх үед Claudia үргэлж David-ийн хуурмаг үзүүлбэрийн шоуны хүндтэй зочин байдаг байв.

© Serge ARNAL / Gamma-Rapho / Getty Images

 

25. Cindy Crawford болон Richard Gere

Загвар өмсөгч салалтынхаа гол буруутанг 17 насны зөрүү байсан гэж ярьдаг.

© Brenda Chase / Hulton Archive / Getty Images

 

26. Michael Jackson болон Lisa Marie Presley

Тэд бараг л салшгүй байлаа. Домогт Michael-ийг 90-ээд онд залуу хөвгүүдийн бэлгийн дарамтанд ороход нь ч гэсэн Lisa түүний хажууд байдаг байв.

© ASSOCIATED PRESS/East News

Та эдгээр хосуудын алийг нь 90-ээд оны үед бишрэн шүтдэг байсан бэ?

10
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Enkh Tuull

    Enkh Tuull

    2019/11/22 at 17:02

    huurhun yum bee

  2. Hoho

  3. Bikerr Mickey

    Bikerr Mickey

    2019/11/23 at 05:40

    Bas Don Johnson Melanie Griffith 2

  4. Bikerr Mickey

    Bikerr Mickey

    2019/11/23 at 05:43

    + Axl Rose Stephanie Saymour 2

  5. Ээгий Ээгий

    Ээгий Ээгий

    2019/11/24 at 01:44

    Өө мартцан мартцан

  6. Oyunaa Barkhas

    Oyunaa Barkhas

    2019/11/24 at 12:39

    48 цагийн Хувийн болон түргэн шуурхай зээлийн санал
    Төслийг хэрэгжүүлэхэд танд зээл хэрэгтэй.
    Гэхдээ та банкнаас зээл авах боломжгүй.
    Бүү санаа зов.
    Бидэнд хэрэгцээтэй хүмүүст зээл олгодог олон улсын томоохон байгууллага боллоо.
    Зөвхөн 10.000.000 төгрөг – 800.000.000 төгрөгийн зээл авдаг
    Бид мөн 10.000.000 $ хүртэл зээлдэг.
    Хүү нь 2% байна.
    Таны зээлийн хэрэгцээ шийдэгдэнэ.
    Facebook-тэй шууд холбогдоорой
    Facebook-тэй шууд холбогдоорой

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *