
Та энэ жүжигчнийг “God of Gamblers”, “Hard Boiled” болон хамгийн сүүлд “Pirates of the Caribbean” киноны 3-р ангид тоглосноор нь сайн мэдэх байх. Жүжигчин Чоу Юнь Фат олон арван кинонд тоглосон баялаг туршлагатай нэгэн бөгөөд түүний тоглосон хуучны хятад кинонуудыг бид бага байхаасаа л үзэх дуртай байсан.
Тулаант киноны алдартай найруулагч Жон Ву-гийн найруулж буй кинонд тоглож буй Чоу Юнь Фат одоо нэгэнт дэлхийн хамгийн алдартай жүжигчний нэг хэмээх алдартай болжээ.
Тэрээр Хятадын хамгийн амжилттай жүжигчдийн нэг бөгөөд түүний нийт хөрөнгийг 714 сая доллартай тэнцэх хэмжээний хэмээн үнэлдэг байна. Ийм хөрөнгөтэй хүн чухам л жигтэйхэн баян тансаг амьдардаг баймаар боловч Чоу Юнь Фат огт тийм хүн биш аж.
64 настай жүжигчин маань гудамжны жижиг хоолны газруудад хооллож, үнэтэй машин уналгүй нийтийн тээврээр үйлчлүүлдэг байна.
Мөн шинэ, үнэтэй хувцас өмсөх дургүй. Тэрээр хуучин хувцсаа өмсөх дуртай ба шинээр хувцас авах болбол жирийн супермаркетаас худалдаж авна. “Хувцас маань биед л эвтэйхэн бол энэ нь надад хангалттай” гэж Чоу Юнь Фат ярьдаг ажээ.
Түүний эхнэр Жасмин Тан-ы ярьснаар бол нөхөр нь 17 жилийн турш дардаг товчтой хуучин Нокиа утас ашигласан гэнэ. Саяхан л энэ утас нь хуучирч муудан эвдэрсний дараа Чоу ухаалаг утасны эзэн болжээ.
Саятан маань сард ердөө л 100 орчим доллар зарлагадах бөгөөд Чоу-гийн хувьд энэ нь хангалттай зарлага гэнэ.
“Би аз жаргалтай хүн байх дуртай. Амьдралд хамгийн хэцүү зүйл бол аль болох их мөнгө олох биш харин зөв бодол санаатай байж, хөнгөн, тайван амьдралаар амьдрах юм” гэж жүжигчин маань ярьдаг байна.
Энэхүү жүжигчин болон түүний эхнэрт өв залгамжлах хүүхэд гэж үгүй учир Чоу Юнь Фат бүх л хөрөнгөө сайн үйлсэд хандивлана гэж амласан байдаг.
Эхнэр нөхөр хоёр сайн үйлсийн ажилд идэвхтэй оролцдог бөгөөд үүний тулд тусгай сан хүртэл байгуулсан байна.
Энэ тухай Чоу Юнь Фат хэлэхдээ: “энэ хөрөнгө нь минийх боловч бас минийх биш юм. Би энэ хөрөнгийг сайн үйлсэд дамжуулах гэж хадгалж байсан хүн”.
Чоу Юнь Фат одоо ч кинонд тоглосоор байна. Түүний хамгийн сүүлд тоглосон кино нь “Wu shuang” гэсэн нэртэй 2018 онд гарсан кино бөгөөд 2019 онд “Hon zin-3” кино нь олны хүртээл болох билээ.








Tserendonrov Byambasuren
2019/07/01 at 18:46
Uneheer gaihaltai saihan hun bna zov bodoltoi
Г. Алтанцэцэг
2019/07/01 at 19:50
Mundag hun yuma
Wolfram Gold
2019/07/01 at 19:59
Ч.Оюунбатын фэйс найз байна уу? Хамт очиж уулзая
Togoo Oyuntungalag
2019/07/01 at 21:19
Kanaa Kanaa
2019/07/01 at 21:19
Za hudlaaaaaa
Sambuu Oyunaa
2019/07/01 at 21:44
Мундаг хүн шүү
Munkh Togoo
2019/07/01 at 22:24
Хураахын л буянтай хүн юм бна…
Ganaa Ganaa
2019/07/02 at 06:18
Oyunaa maani bagiin l uhaantai huuhed baisanda
Жагаа Жагаа
2019/07/02 at 10:00
Minii hairtai jvjigchin
Жагаа Жагаа
2019/07/02 at 10:00
Shiny Shiny
2019/07/02 at 10:50
hud hud hen notlohiin ?
Hishgee Dawaa
2019/07/02 at 11:45
nokia utas baridag yum genelee shu
Ayush Urtnasan
2019/07/02 at 12:57
гоё хүн шүү. удмаа үлдээх үр хүүхэдгүй нь харамсалтай юмаа
Narka Narqulan
2019/07/02 at 13:22
Haramsh yumaa
Лолита Лори
2019/07/02 at 13:49
Яагаад хүүхэдгүймбээ
Qeemath Gul
2019/07/02 at 15:12
Дашням Б.
2019/07/02 at 22:50
unheer sn jujigchin shdr
Ганбаа Ганбаа
2019/07/02 at 23:09
Өөрөөсөө хүртэл харамладаг, харамч хар хүүр юм даа ??
Castiel Cass
2019/07/02 at 23:58
zvgerl baih bairtai bas dansand n zondoo mongo baiga bolhoor bainga vreh shaardlaggvshde zvger hanatsan bhgvyu ks
Ш. Мө
2019/07/03 at 02:17
Bi ene talaar bas unshij baisaan vnen shvv
Ш. Мө
2019/07/03 at 02:18
Haramchdaa bish mungu nii vne tseniig meddegde bdg bxgv yu ene xvn mash oglogch xandiwiin arga xemjee sain vils xvrtel zondoo xiideg
Tuul Zorigt
2019/07/03 at 07:13
Heregleegeeree gangardaggui amidraliig uzeh uzel harah untsuguu mungu bolgoj hardaggui stress bhgui engiin taivan amidraltai dajgui l hun bn
Sumya Jambaljaw
2019/07/03 at 08:41
ммун
Khurelbaatar Tuya
2019/07/03 at 13:40
Az jargal mungund bish amar amgaland bdag gedgiig oilgoson hun iim bdag bh daa
Sirene de Toi
2019/07/03 at 13:51
jinhene sots veiin hvn yum da,
А. Хүслэн
2019/07/03 at 14:23
goroo hog
Shining Vega
2019/07/03 at 15:03
Ч.Оюунбат хаха
Baataraa Lu
2019/07/03 at 16:55
Nominjin
2019/07/03 at 22:08
Хүний хэрэглээ, хүсэл, шунал хязгааргүй гэдгийг ухаарсан юм болов уу? Эсвэл үй олон хүмүүс зовж зүдэрч байхад баян тансаг амьдралаар амьдарах нь шударга бус гэж бодсон юм болов уу? Тэгээд буяны санд мөнгөө өгнө гэж байгаа байх. Ямар ч байсан мөнгийг шүтдэггүй, хэрэглээнээс хэт их хамаардаггүй хүн гэхээр нэлээд их ухаажсан байж таарах гээд байна.
Baagii Baagii
2019/07/04 at 01:49
Za yahvee bugdiign pyldaga garuud tulchihdug bhgui yu !ah uuruuch ene utgaar n helsen bh!
Jargalsaikhan Buuvei
2019/07/04 at 05:22
Чой Оюун бат гуай.
Byambadorj Munkhjargal Orkhon
2019/07/04 at 21:39
ХЯТАД ХҮН шүү дээ….
Хятадууд ийм л байдаг.
Бага байхад энд тэнд хөгшин хужаа луухаан нарын шавар байшинг нураахад хананд нь, шаланд нь өчнөөн мөнгө нуучихсан байсан гэж сонсож байлаа.
Хойт насандаа баян болж төрнө, мөнгөө хойт төрөлдөө хэрэглэнэ гэж үрж хэрэглэхгүйгээр хураадаг гэсэн.
Одоо энэ өч төчнөөнөөр нь мөнгө цуглуулаад хураагаад байгаа нөхдүүд бол хужаа луухаан, хятадуудын үр сад удам шүү, монголчууд аа
Э. Солонго
2019/07/05 at 03:19
yaalaa gjdee hudlaa yum bichj bhiin