Цагаан хоолны тухай баримтууд буюу яагаад өөрийгөө хорих ёстой гэж?

1

Юу ч гэсэн шүүслэг махаа түр хойш тавьчих. Энэ удаад цагаан хоолны сайн, муу талыг танд танилцуулах гэж байна.

5. Цагаан хоол хүн төрөлхтний хувьсалд нөлөөлөөгүй

Цагаан хоол идсэнээр хүний эрүүл мэндэд ач тустай байж болно, гэхдээ бид махчин өвөг дээдэстээ баярлаж явах хэрэгтэй. Ямартай ч бие даасан хоёр судалгааны дүгнэлтээс харахад маханд агуулагдах калорийн ач тусаар хүний тархины хэмжээ хэдэн сая жилийн хугацаанд томорчээ. Мах идэхгүйгээр бидний өвөг дээдэс өөрт шаардлагатай калори, уураг, өөх тос, В12 зэрэг амин дэмүүдийг олж авч чадахгүй байсан. Тэгэхээр хэрвээ бидний өвөг дээдэс бидэн шиг цагаан хоолтон байсан бол бидний одоогийн хөгжил өдий зэрэгтэй байх эсэх нь эргэлзээтэй болж ирнэ.

Цагаан хоолны тухай баримтууд буюу яагаад өөрийгөө хорих ёстой гэж? 2

4. Хүн төрөлхтний 10 хувь нь цагаан хоолтон бөгөөд тэдгээрийн ихэнх нь эмэгтэйчүүд

Мэдээж хоолны тухай яригдаж байгаа болохоор маш бага хувь гарч байгаа юм. Хэд хэдэн статистикийн тоо байдаг буюу 6-14 хувь нь цагаан хоолтон гэж яригддаг, үүний 70 хувь нь эмэгтэйчүүд. Тэгэхээр цагаан хоолны дэглэм эмэгтэйчүүдийн дэглэм болох нь. Яагаад? Энэ тухай дараах мөрнөөс уншина уу.

Цагаан хоолны тухай баримтууд буюу яагаад өөрийгөө хорих ёстой гэж? 5

3. Цагаан хоол жин хасахад нөлөөлнө

Илүүдэл жингээсээ салахад хүч хөдөлмөр, цаг хугацаа маш их шаарддаг. Харин цагаан хоолны дэглэм баривал үр дүнд нь илүү хурдан хүрнэ. 2015 онд хоолны 12 дэглэмийг шинжлэх ухааны үүднээс нь судалж үзэхэд цагаан хоолтнууд илүү хурдан жингээ хасаж байсан нь тодорхой болсон. Зөвхөн ногоо, үр тариа, жимс жимсгэнээр хооллоход хүн өөрт шаардлагатай эрдэс бодисоо авч чадаж байсан бөгөөд цусан дахь сахарын хэмжээг тогтмол хэмжээнд байлгах гол шалтгаан болж байв.

Цагаан хоолны тухай баримтууд буюу яагаад өөрийгөө хорих ёстой гэж? 3

2. Цагаан хоолтнууд зүрх судасны өвчлөлд өртөх эрсдэл өндөр

Цагаан хоол таны биеийн галбирт сайнаар нөлөөлж байгаа ч зүрхэнд тань муугаар нөлөөлөх ажээ. Цагаан хоол идсэнээр та хэд хэдэн эрдэс бодисыг хүнсээрээ дамжуулан авч чадахгүй болдог, жишээ нь омега – 3, В12 витамины дутагдалд орж цус харвах эсвэл зүрхний шигдээсээр өвчлөх эрсдэл нэмэгдэнэ. Торонтогийн Гэгээн Михаилийн эмнэлгээс хийсэн судалгаанаас харахад үе үе загасны мах иддэг цагаан хоолтнууд энэ өвчнөөр өвдөх эрсдэл нь 10 жилийн туршид 10 хувиар буурах магадлалтай гэжээ. Тэгэхээр огт мах идэхгүй байх нь нэг талаасаа сайн ч нөгөө талаасаа таны эрүүл мэндэд муугаар нөлөөлөх нь.

Цагаан хоолны тухай баримтууд буюу яагаад өөрийгөө хорих ёстой гэж? 4

1. Цагаан хоолтон болохыг оролдсон хүмүүсийн ихэнхи нь бууж өгдөг

Өвчний улмаас юм уу эсвэл амьтны амь хороож хоолоо хийхгүй гэсэн өрөвч сэтгэлээсээ болж цагаан хоолтон болох гэж оролдож байгаа хүмүүсийн ихэнхи нь бууж өгдөг. Цагаан хоолтон болохыг оролдогсдын 80% орчим хувь нь эргээд махчин болдог байна. Гол шалтгаан нь хоолны сонголт ядмагаас болдог байна.

Цагаан хоолны тухай баримтууд буюу яагаад өөрийгөө хорих ёстой гэж? 1

5
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *