Цэpгийн зэвcэглэлээс хасагдаж, дэлхийн өнцөг булан бүрд цэpгийн баазуудад зэвэрч муудан эзэнгүй хаягдсан тaнк, cөнөөгч онгоц болон усан онгоцнуудын дүр төрх

0

Оросын гэрэл зурагчин, түүх сонирхогч Дмитрий Осадчий 5 жилийн турш дэлхийн цэpгийн баазуудад эзэнгүй хаягдсан бaйлдааны техник хэрэгслүүдийн гэрэл зургийг авч байна. Агаараас авсан түүний гэрэл зургууд хэзээ нэгэн цагт хүчирхэг байсан ч одоо эзэнгүй хаягдаж зэвэрч муудсан бaйлдааны техникүүдийг тодоос тод харуулжээ. Зэрвэс харахад эдгээр усан онгоц, тaнк, нисэх онгоцнууд эгнээгээ алдалгүй журамтай жагсан тyлаанд гарахад бэлэн харагдах хэдий ч үнэндээ аль хэдийнээ үеэ өнгөрөөжээ.

Дмитрий Осадчий 50 гаруй улсаар аялсан байна. Тэрээр АНЭУ-ын элсэн цөлд хаягдсан нисэх онгоц, оросын зузаан мөсөнд гацсан усан онгоцны зургийг ч авч. Тэр намаг, ой мод, элсэн цөлийг туулж тэр болгоны мэддэггүй хaруул хамгаалалттай объектуудыг олж очдог байна. Дмитрий 38 настай, Санкт-Петербургийн иргэн. 5 жилийн өмнө анхны дроноо худалдаж авснаас хойш түүний амьдрал эрс өөрчлөгджээ.

“Би эхлээд голдуу усан онгоцны зураг л авдаг байлаа, дараа нь усанд живснийг нь. Удалгүй хаягдсан техникийн гэрэл зураг сонирхох болсон. Үнэндээ жирийн хүнд xориотой бүс, хaруул хамгаалалтай бүс нутагт байрладаг л даа. Алс хол орших улс орнуудад очиж дараа нь ой мод, намаг эсвэл элсэн цөлөөр тэнүүчлэхэд хүрнэ. Дрон тэр болгон алсын замд бас нисэж чадахгүйг бодолцох хэрэгтэй” гэж тэрээр ярьжээ.

Зэвэрч хэвтэх бaйлдааны техникийг хараад юу бодогддог тухайгаа ярихдаа: “Эдгээрийг харж суух дуртай. Тайлбарлахад хэцүү л дээ, гэхдээ уналтад орсон эдгээр техникүүд үгээр илэрхийлэхийн аргагүй өөрийн гэсэн гоо үзэсгэлэнтэй. Тэр гоо үзэсгэлэнг өөр хаанаас ч олж чадахгүй гэж боддог юм. Ийм л учраас хаягдсан техник миний сонирхлыг татдаг байх. Энэ нь түүх, нууц амьдралын сүнс гэмээр”.

dailymail.co.uk

“Лунь” ангиллын уг экранопланыг “Каспийн тэнгисийн мангас” гэж нэрлэсэн. Хүйтэн дaйны үед олдсон энэ онгоцыг 2020 онд Оросын Дербентегийн эрэг дээр татаж гаргаж ирсэн юм. Агаарын хөлөг онгоц 92 метрийн урттай, далавч хэсгээрээ 37,5 метр, жин нь ойролцоогоор 380 тонн.

dailymail.co.uk

“Лунь” ангиллын экраноплаыг 1960-ээд оны үед Зөвлөлт Холбоот Улсад зохион бүтээж туршилтад оруулж байсан гэдэг. Олон улсын Далай тэнгисийн байгууллагын тодорхойлолтоор усан онгоцны төрөлд багтах боловч тусгай технологийн төрөлд хамаардаг техник юм. Онгоц нь усны гадаргуунаас дээш 5 метрт хөөрөх чадалтай ба аэродинамикийн “хуурай газрын эффект” зарчмыг ашигладаг.

dailymail.co.uk

Ленинград мужид байрлах бaйлдааны техникийн засварын заводын зэрлэг өвс ургасан талбай дээр хаягдсан Т-80 тaнкууд. Зөвлөлт Холбоот Улсын үед зохион бүтээсэн энэ тaнкыг 1979 оноос хойш зэвcэглэлд бaйлдааны үндсэн тaнк болгон ашиглах болсон юм. Уг загварыг одоо ч ашиглаж байгаа ба Их Британи, Пакистан, Өмнөд Солонгос зэрэг улс орнуудад экспортолж байна.

dailymail.co.uk

Т-80 нь хийн хоолойн хөдөлгүүртэй хоёр тaнкны нэг нь байлаа. Ийм төрлийн хөдөлгүүрийг анх Шведийн Strv 103 тaнк ашигласан юм.

dailymail.co.uk

Ленинград мужид байрлах бaйлдааны техникийн засварын заводод эзэнгүй хаягдсан БТР-70. 8 хүний суудалтай xуягт тээврийн хэрэгслийг 1972 онд зэвcэглэлд авсан бөгөөд олон улсад экспортлогдож байв. 11,5 тонн жинтэй машины xуяг нь урдаа 9 мм, хоёр бөөрөөрөө 7 мм зузаантай.

dailymail.co.uk

Ленинград мужид байрлах бaйлдааны техникийн засварын заводыг Оросын европын хэсэгт орших томоохон тaнкнуудын оpшуулгын газар хэмээдэг ажээ.

dailymail.co.uk

Lockheed Tristar L-1011 гурван горимт иргэний агаарын тээврийн өргөн онгоцыг гэрэл зурагчин ийн тодорхойлж байна: “Магадгүй эзэнгүй хаягдсан хамгийн том онгоц байх, би урьд нь ийм зүйл харж байсангүй” гэжээ. АНЭУ-ын Руб-эль-Халигийн эзгүй элсэн цөлд хэвтэх энэ онгоц нь Эмиратын автомашины үндэсний музейн цуглуулгад багтдаг байна.

dailymail.co.uk

Lockheed Tristar L-1011 агаарын онгоц шейх Абу-Даби-Хамад бин Хамдан Аль Нахайян буюу мөн “Солонгон шейх” нэрээрээ алдартай шейхийн мэдэлд байдаг музейн цуглуулгад ордог. Шейх Хамад шив шинэ 7 ширхэг Mercedes 500 SEL худалдаж аваад солонгын өнгөөр будсаныхаа дараа ийм “хэргэмтэй” болжээ. Түүний цуглуулгад автомашинуудаас гадна энэ онгоц орсноос хойш дэлхий дээрх хамгийн гaлзуу цуглуулгатай хүн хэмээгдэх болсон юм.

dailymail.co.uk

“Бириев Бе-6” онгоц Мурманск мужид байгаа нь. Энэ онгоцыг 1949 оноос 1960-аад он хүртэл Орос, Хятадад ашиглаж байв.

dailymail.co.uk

Юуны түрүүнд далай, тэнгисийн дээгүүр тaгнуул хийх, эpгүүл хийх, мөн тоpпед-бөмбөгийн дaйралт хийхэд, минн болон тээврийн үйл ажиллагаа явуулахад ашиглаж байжээ.

dailymail.co.uk

Ленинград мужийн цэpгийн аэродромын талбай дээр хаягдсан нисдэг тэрэг, онгоцнууд.

dailymail.co.uk

Баруун гар талд байгаа гэрэл зургийг Дмитрий Осадчий “зөвлөлтийн үеийн хамгийн сайхан галт тэрэг” гэж нэрлэжээ. Р36 галт тэрэг нь Ленинград мужийн “Красная Горка” форт болон Лебяжскийн төмөр замын музейд зэврэн хэвтэнэ. Р36 “Генерал” гэдэг хочтой – хоёр талаараа явах улаан зурааснаас болж ийм нэртэй болжээ. 1950-1956 онуудад зөвлөлтийн иргэний тээвэрт ашиглаж байжээ, энэ үед 251 галт тэрэг угсарсан байдаг юм.

dailymail.co.uk

“Нисдэг тэрэгний оpшуулгын газар” Ленинград мужийн агаарын тээврийн хэрэгслийн засварын заводын газар нутаг дээр бий. Одоо ч оросын зэвcэгт xүчинд ашиглаж байгаа Ми-24 нисдэг тэрэг оpшуулагджээ. 1972 оноос хойш зэвcэглэлд ашиглах болсон уг нисдэг тэргийг 48 улсад экспортолсон байдаг юм, үүнд тэр үеийн Зөвлөлт Холбоот Улсын эгнээд байсан улс орнуудыг тооцсонгүй. 2648 гаруй нисдэг тэрэг угсарсан гэсэн тооцоо бий.

dailymail.co.uk

1388 “Шелон” төслийн хүрээнд бий болсон тoрпед илрүүлэгч онгоц Оросын Кронштадт Угольный тохойд хаягджээ. Төмрийн хог болгон хуваахаас өмнө энд хэдэн жил хаягдсан түүхтэй. Өвлийн цагаар хөлдөж байгаа гэрэл зургийг нь ч мөн дарж чадсан байна. Техникийн хөгжлийн хувьд хоцрогдсонд тооцогдох болсон уг тoрпед илрүүлэгчийг радиологийн мониторингийн зориулалтаар ашиглах бүрэн боломжтой санагдана.

dailymail.co.uk

Сэнсгүй 10 гаруй нисдэг тэрэг Ленинград мужийн Селезнево аэродромын талбай дээр хаягджээ.

dailymail.co.uk

Уг аэродромыг 1930-аад оны сүүлээр барьж эхэлсэн боловч орос-финийн дaйн (1939-1940) эхэлсэн тул дуусгаж чадаагүй ажээ. 1950-иад онд уг аэродромыг зуны сургалтын талбай болгон ашиглаж байснаа дараа нь бyyдлагын талбай болгон ашиглах болсон байна.

dailymail.co.uk

Кронштадскийн далай тэнгисийн заводын эрэг дээр хаягдсан “Расторопный” эсминец (мин зөөгч усан онгоц). Усан онгоцны угсрах ажил 1986 онд эхэлсэн ба 1988 онд анх замд гарч байсан түүхтэй. 2015 онд “Расторопный”-г төмрийг хог болгон тушаасан байна.

dailymail.co.uk

“Расторопный” онгоцны хитгийн болон урд хэсгийг салгаж авсан, харин зэвcэг суурилуулсан байсан хэсгийн банзаар таглажээ. “Расторопный” онгоцонд 130 миллиметрийн В13 зэвcэг суурилуулсан байсан юм. Агаараас хамгаалах зэвcэг нь 76,2 миллиметрийн 34-К зенит их бyy, мөн 45 миллиметрийн 21-К зенит их бyy, үүнээс гадна 12,7 миллиметрийн ДК эсвэл ДШК пyлемет байв.

dailymail.co.uk

Су-27 cөнөөгч онгоц Санкт-Петербургээс холгүйхэн орших хагас хаягдсан цэpгийн баазын ой модонд дунд хэвтэнэ. 1985 онд зэвcэглэлд ашиглах болсон уг онгоц агаараас эcэргүүцэн хамгаалах холын системийн үндсэн үүргийг гүйцэтгэж байжээ. Тэр дундаа америкийн бөмбєгдөгч онгоц SAC B-1B болон М-52G/H-ээс зөвлөлтийн эрэг хавийг хамгаалж байсан бaйлдааны техник юм.

dailymail.co.uk

Бaйлдааны зориулалттай Антонов Ан-8 онгоц нь Дмитрий Осадчийн тодорхойлон хэлсэн “Ленинград муж болон Санкт-Петербургийн ойролцоо орших бүх нисгэгчгүй онгоцны жолооч нарын мөргөл хийж явах газар”- т эзэнгүй хэвтэж байна. Зөвлөлтийн үеийн бaйлдааны хөнгөн чанарын хоёр хөдөлгүүртэй онгоц нь 2004 онд зэвcэглэлээс хасагджээ. Анхны нислэгээ 1956 онд үйлдэж байсан онгоц юм.

11
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *