
Бяцхан гөлөгний жижигхэн хөл шиг өхөөрдөм зүйл амьтанд дурлагсдын хувьд бий гэж үү? Харин гөлөг тань 6 хөлтэй байсан бол ямар байх байсан бол? Тэгвэл Neel Veterinity эмнэлэг өөрийн Facebook хуудсаараа дамжуулан 6 хөлтэй, 2 сүүлтэй төрсөн хөлтэй Skipper нэртэй гөлгийг олон нийтэд танилцуулжээ. Тэд уг нийтлэлдээ, “Skipper гайхамшиг бүтээж чадлаа. Тэр хэдийгээр эрүүл мэндийн тогтворгүй байдалд төрсөн хэдий ч бидний тооцоолж байснаас удаан хугацаанд амьдарч чадлаа” гэжээ.

Мөн түүний тухай, “Тэр төрөлхийн моносепалус дипигус, моносепалус гарчипагус зэрэг эмгэгтэй төрсөн юм. Өөрөөр хэлбэл тэр нэг толгойтой, цээжний хөндий хэвийн боловч 2 аарцагны ястай, 2 шээcний сүвтэй, нөхөн үржихүйн 2 тогтолцоотой, 2 сүүлтэй, 6 хөлтэй төрсөн, нуруу нугасны гажигтай төрсөн” гэж тайлбарлажээ. Судлаачид түүнийг хэвлийдээ ихэр болж өсч хөгжих ёстой байсан боловч салж чадалгүй төрсөн гэж таамаглаж байгаа аж.

Аз болоход түүний биеийн байдал харьцангуй тогтвортой, өсөлт хөгжил нь хэвийн явагдаж байгаа ажээ. Түүнчлэн бүх хөл нь энгийн нохой шиг хариу үйлдэл үзүүлж байгаа гэнэ. Харин цаашид 6 хөлөндөө дасах зорилгоор түүнд эмчилгээ, сургуулилт хэрэгтэй гэдгийг эмч нар онцолжээ.
Мөн тус эмнэлгийн зүгээс шаардлагатай үйлчилгээ, хяналт, үзлэгийг түүнд үргэлжлүүлэн үзүүлэх болно гэдгээ илэрхийлжээ. Skipper гөлөг ийнхүү эрүүл мэндийн ийм байдалтай амьд төрж чадсан анхны гөлөг болсон бөгөөд цаашдаа ч урт удаан амьдрах биз ээ.
Энэхүү мэдээний талаар бодлоо сэтгэгдэл хэсэгт бичиж үлдээгээрэй.








М. Бат-Эрдэнэ
2021/03/02 at 20:29
Wtf
Jotaro Kujo
2021/03/03 at 21:45
Wtf