Кино хорхойтнуудын хувьд кино үзэх орчин хамгаас чухал гэдэг нь ойлгомжтой.  Хаана, хэнтэй, ямар кино үзэхээс шалтгаалаад тухайн киноноос авах кайф янз бүр байх нь бий. Өнөөдөр бид та бүхэндээ ямар үед хэнтэй, хаана кино үзвэл илүү сэтгэл ханамжтай байх талаар зөвлөгөө бэлтгэлээ.

Кинотеатрт хосоороо

ЯМАР НӨХЦӨЛД, ХААНА, ХЭНТЭЙ КИНО ҮЗЭХ ВЭ? 3

Хайртай хүнтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрөөе гэвэл кинотеатрыг зориорой. Дуу, дүрсний өндөр чанар, тухтай зөөлөн сандал, үүдээр нь өнгөрөх төдийд л өөрийн эрхгүй татах попкорны үнэр гээд л кино үзэх орчин нөхцөл төгс бүрдсэн газар хайртынхаа гарыг атган суугаад, романтик дурлалын ертөнцөөр аялбал сайхан биш гэж үү?

 

Гэртээ халуун ам бүлээрээ

ЯМАР НӨХЦӨЛД, ХААНА, ХЭНТЭЙ КИНО ҮЗЭХ ВЭ? 4

Харин халуун ам бүлээрээ кино үзэх гэж байгаа бол гэртээ үлдэх нь хамаагүй дээр. Юнивишн гарч ирснээс хойш завгүй аав ээж нар маань заавал халтиргаатай, хүйтэн, харанхуй шөнөөр хүүхэд шуухдаа чирэн кинотеатр явах шаардлагагүй болсон шүү дээ. Түүний оронд дулаахан гэртээ тухалж суугаад, амттай, амин дэмээр баялаг хоол идэнгээ кинотеатрт гарч байгаа сүүлийн үеийн ямар ч киног Юнивишний видео сангаас үзэх боломжтой. Бүр КИНО ҮЗЭЭД БЭЛЭГ АВАХ боломжийг Юнивишн компани хэрэглэгчиддээ санал болгоод буй. Цаг хугацаагаа хэмнэж, зардал багатай бүр дээр нь бэлэг авах боломжтой учир аль болох гэртээ кино үзээрэй гэж зөвлөмөөр байна.

 

Гэртээ ганцаараа

Young adult watching a 3d movie at home

Заримдаа гэртээ ганцаараа байхад хийх юм олдохгүй, уйдах үе гардаг. Тийм үед уйдаагаа гаргах хамгийн үр дүнтэй арга бол кино үзэх. Юнивишний нөхөж ухрааж үзэх үйлчилгээний ачаар бид гэртээ уйдах завгүй болсон. Сэтгэл санаа таагүй, уйлмаар санагдсан үедээ гэртээ ганцаархнаа кино үзэж болох юм. Кино үзээд уйлах нь сэтгэл санаагаа эрүүл аргаар эмчлэх нэг хэлбэр гэдгийг зарим эрдэмтэд тогтоогоод буй. Сайн кино бол сэтгэлийг сэргээгч шидэт эм.

 

Сургууль дээрээ хамт олноороо

ЯМАР НӨХЦӨЛД, ХААНА, ХЭНТЭЙ КИНО ҮЗЭХ ВЭ? 8

Гадаад хэлээ сайжруулъя гэвэл анги хамт олноороо сургууль дээрээ кино үзээрэй. Сургууль дээр тань кино клуб байдаг бол нэгдэж болно. Хэрэв байхгүй бол өөрөө санаачлаад байгуулсан ч болно шүү дээ. Киногоо үзэж дуусаад хоорондоо санал бодлоо солилцож, сонирхолтой хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнүүлбэл киногоо улам сайн ойлгоод зогсохгүй хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд ч тустай.

 

Кино кафед найз нөхдөөрөө

ЯМАР НӨХЦӨЛД, ХААНА, ХЭНТЭЙ КИНО ҮЗЭХ ВЭ? 2

Зөвхөн дотны найз нөхдөөрөө цуглаад, дуртай киногоо үзэх боломжтой газар бол кино кафе. Сүүлийн үед нийслэл хотод маань үйл ажиллагаа явуулдаг кино кафе хэд хэд бий болсон.  Тэдгээр газрууд кино театруудын VIP өрөөнүүдээс дутахааргүй тохилог боловч үнийн хувьд хамаагүй хямд. Мөн амтат хоол, хөнгөн зууш, жимс жимсгэнэ, кофе, цайгаар үйлчилдэг.

 

Задгай талбайд олуулаа

ЯМАР НӨХЦӨЛД, ХААНА, ХЭНТЭЙ КИНО ҮЗЭХ ВЭ? 6

Зуны урин дулаан цагт задгай тэнгэрийн дор зүлгэн дээр суугаад кино үзвэл сайхан биш гэж үү? Өнгөрсөн зунаас эхлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд кино үдэш зохион байгуулагдах болсон билээ. Хэрвээ та очиж үзээгүй бол хойтон зун найз нөхөд, гэр бүл, хамт олон, хайртай дотны хүмүүсээ дагуулаад очоорой.

 

Автобусанд лайваар (Live)

ЯМАР НӨХЦӨЛД, ХААНА, ХЭНТЭЙ КИНО ҮЗЭХ ВЭ? 7

Ажил, сургуулиасаа хол гэртэй, автобусанд олон цагийг өнгөрөөдөг хүмүүс лайваар кино үзэж болно. Нэг л мэдэхэд гэртээ хүрээд ирнэ гэж мэд. Ер нь бол зам түгжрэлтэй үед бухимдаж явахын оронд кино үзсэн шигээ хөгжилтэй явбал өөрт тустай шүү дээ.

Хэрвээ уншигч та кино үзэж болох өөр гоё газар мэдэх бол бидэнтэй санал бодлоо чөлөөтэй хуваалцаарай.

3
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *