Шинэ зүйлд маш амархан суралцахад туслах үр дүнтэй аргууд

2

Тархи ямар нэгэн мэдээллийг амархан хүлээж авахад юу туслахыг эрдэмтэд олж тогтоожээ.

Үл мэдэгдэх эсвэл тодорхой бус байдал нь стресс дагуулна. Гэхдээ шинэ судалгаанаас харахад эдгээр нөхцөл байдлууд нь тархины сургалт хариуцсан хэсгүүдийг өдөөж идэвхжүүлж байгааг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл тэнцвэргүй байдал нь тав тухыг алдагдуулдаг ч гэлээ тархийг бүрэн хэмжээгээр ажиллуулахад нөлөөлж чадаж байв.

Хэрвээ өндөр үр дүнтэйгээр суралцахыг хүсэж байгаа бол өөртөө хүнд хэцүү санагдсан зүйлийг хий, үүнд өөрт байгаа цагийн 70%-ийг зарцуулна.

Auren Hoffman, бизнес эрхлэгч

Мэдээж өөрийгөө байнга ийм байдалд байлгах нь бэрхшээлтэй, гэхдээ судалгаа Хоффманы үгийг батлаад байгаа юм. Хэрвээ таны тархи гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнд сандрахгүй, санаа зовохгүй байвал таны тархи шинэ зүйлд суралцах чадвараа алдаж байна гэсэн үг.

Бүлэг сармагчин дээр судалгаа хийсэн эрдэмтэд дээрх дүгнэлтэнд хүрсэн. Амьтад төрөл бүрийн ажил гүйцэтгээд шагналд нь шүүс авч байжээ. Заримдаа шагнуулах магадлал өндөр ажил гүйцэтгэнэ, жишээ нь 80%. Зарим нэг даалгавар нь урьдчилан таашгүй: үүнээс шалтгаалаад шагналд авах шүүсний хэмжээ адилгүй.

Сармагчинд даалгавар биелүүлж байхад эрдэмтэд тэдний тархины идэвхтэй үйл ажиллагааг ажиглана. Тэд нэг л зүйлийг олж тогтоож чадсан. Хэрвээ амьтад шагналд авах шүүснийхээ хэмжээг урьдчилан тааварлаж чадвал тархины суралцах хэсэг бараг идэвхгүй байжээ. Нөхцөл байдлыг тааварлаж чадахгүй байвал эсрэгээрээ тархины суралцах хэсэг идэвхтэй ажиллаж байв.

Энэ нь уялдаа холбоотой. Тодорхой орчинд яах ёстойгоо сайн мэдэж байгаа бол шинийг эрэлхийлэх ямар ч шаардлага байхгүй шүү дээ.

Тэгэхээр тэнцвэрт байдал шинэ зүйлд суралцуулах боломжийг багасгаж байна. Хэрвээ та гольфын шинэ цохилт эсвэл шинэ хоол хийх гэж байгаа тохиолдолд энэ нь тийм ч аймшигтай зүйл биш л дээ. Гэхдээ амьдралын олон салбарт, ялангуяа мэргэжлийн түвшинд та байнга шинэ зүйлд суралцаж өөрийгөө хөгжүүлж байх ёстой болно. Үүний тулд уламжлал болсон замаасаа хазайж тав тухын бүсээсээ гарч байхыг зөвлөж байна.

Үл мэдэгдэх орчинд ороход бидний тархины мэдээлэл хүлээж авах үйл ажиллагаа идэвхиждэг. Хэрвээ таны амьдрал төдийлөн өвөрмөц биш нэг л хэвийн бол зориудаар шинэчилж шинэ зүйл туршиж байгаарай. Жишээ нь:

1. Гадаад улс орнуудаар аял. Та шинэ зүйлд суралцах нь дамжиггүй, ялангуяа өөрийгөө шинээр нээж чадна.

2. Аливаа зүйлийг хийх дэс дарааллаа өөрчил. Шинэ хоолны газар хооллох эсвэл оройн цагаар урьд өмнө хийж байгаагүй зүйлээр оролдох – энэ тохиолдолд тархи идэвхжиж эхэлнэ. Үүнээс гадна та шинэ зүйлд суралцана, хуучин үзэл бодлоо шинэ өнцгөөс харж чадна.

3. Шинэ төсөл эхлүүл. Үр дүн нь амжилтгүй байж болно гэхдээ шинийг эхлүүлж өөрийгөө сорьсон нь чухал.

4. Этгээд бөгөөд шинэ санаа эрэлхийл. Жишээ нь, ирээдүйн технологийн тухай хуучин ном унш, артхаус кино үз, уран бүтээлч хүмүүстэй уулз, таны хувьд ойлгомжгүй гэмээр аж үйлдвэрлэл сонирх.

5. Тантай санал нийлдэггүй хүмүүстэй харилц. Та ямар нэгэн шинэ зүйл олж мэднэ, бас бие биенээ ч ойлгож эхэлнэ.

10
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *