Япончуудын зохион бүтээсэн инээд хүрмээр бүтээлүүд

0

Хөлийнхөө бүх хурууны хумсыг нэгэн зэрэг авах хумсны хутга, нийтийн тээврийн хэрэгсэл дотор зогсоогоороо унтаж явахад зориулагдсан түшүүр, ажил руугаа алхах зуураа хувцсаа угаах угаалгын машин, мөлхөө хүүхдийн шал арчигч өмсгөл, эмэгтэй дотуур хувцасны худалдааны автомат, шанаагаа тулахаас сэргийлэх бээлий… Нэрлээд байвал тийм ч цөөнгүй боловч үнэхээр хачирхалтай сонсогдох жагсаалт. Энэ бол этгээд содон Япончуудын зохион бүтээсэн инээд хүрмээр бүтээлүүд. Энд нэрлэснээс гадна ямар хөгийн бүтээлүүд энэхүү жагсаалтанд багтсаныг гэрэл зургуудын хамт хүлээн авч үзнэ үү.

#1 Edward хөлийн хумсны хутга
Япончуудын зохион бүтээсэн инээд хүрмээр бүтээлүүд 1
Хумс авахад бага хугацаа зарцуулна.

#2 Зогсоогоороо унт
Япончуудын зохион бүтээсэн инээд хүрмээр бүтээлүүд 2
Олон нийтийн тээврийн хэрэгсэл дотор унтах дуртай хүмүүст суудал олдохгүй үед ч адуу шиг зогсоогоороо унтах боломжийг олгоно.

#3 Алхангаа угаалга хий
Япончуудын зохион бүтээсэн инээд хүрмээр бүтээлүүд 3
Алхах эрүүл мэндэд тустай. Тэр тусмаа алхангаа хувцсаа угаачихна гэдэг давхар үр ашигтай.

#4 Хэнд сонсоход хүндрэлтэй байна?
Япончуудын зохион бүтээсэн инээд хүрмээр бүтээлүүд 4
Хамтдаа зогсож байхдаа магтаж байвч явангуут чинь араас чинь хараад муулж байгаа хүмүүсийн яриаг сонсох гайхалтай хэрэгсэл.

#5 Мөлхөө жаал – шалны алчуур
Япончуудын зохион бүтээсэн инээд хүрмээр бүтээлүүд 5
Хаа сайгүй мөлхөж байдаг мөлхөө жаалдаа өмсүүлчихвэл түүний мөлхөх ажлыг үр ашигтай болгож болно.

#6 Дотуур хувцасны автомат гэнэ үү?
Япончуудын зохион бүтээсэн инээд хүрмээр бүтээлүүд 6
Тиймээ эмэгтэйчүүд дотуур хувцсаа худалдааны автоматаас худалдаж авна.

#7 Шанаагаа тулаад үзээрэй л дээ
Япончуудын зохион бүтээсэн инээд хүрмээр бүтээлүүд 7
Шанаагаа тулах нь залхсан байдлыг илтгэдэг. Бусдад тааламжгүй харагдахыг хүсэхгүй байгаа бол энэ бээлийг өмсчих. Хэн нүүрэндээ сорвитой болохыг хүсэх билээ дээ.

#8 Эрчүүдэд зориулагдсан богино өмд
Япончуудын зохион бүтээсэн инээд хүрмээр бүтээлүүд 8
Хэд дахин томорч харагдах эр хүний бахархал

#9 Энэ таны аманд зориулагдсан эд
Япончуудын зохион бүтээсэн инээд хүрмээр бүтээлүүд 9
Эндүүрүүзэй, энэ таны бодож байгаа шиг зүйл биш. Энэхүү амны зуулт нь амны орчмын үрчлээг арилгах зориулалттай. Нэг онцгүй тал нь та blow-up хүүхэлдэй шиг харагдана.

#10 Гоймонд дуртай юу?
Япончуудын зохион бүтээсэн инээд хүрмээр бүтээлүүд 10
Гоймон идэхэд тулгардаг гоймон үсэрч шавхуурдах үеийн хамгаалалт

#11 Нүдний нүд
Япончуудын зохион бүтээсэн инээд хүрмээр бүтээлүүд 11
Ажил хичээл дээр нойр хүрээд болдоггүй үеүд байдаг. Нүдэн дээрээ нүд наачихвал хэн ч таныг унтаж байна гэж мэдэхгүй.

#12 Өвдгөн дэр
Япончуудын зохион бүтээсэн инээд хүрмээр бүтээлүүд 12
Хайртай хүнийхээ өвдгийг дэрлээд унтах үнэхээр сайхан. Гэтэл хайрт чинь дэргэд чинь байхгүй үед яах вэ? Энэ дэрийг л авчих.

#13 Үргэлж бэлэн
Япончуудын зохион бүтээсэн инээд хүрмээр бүтээлүүд 13
Харшил ханиад зэрэг хүчин зүйлийн үр дагавар бол хамраас үргэлж шингэн гоожих. Энэ үед бидэнд хэрэгтэй байдаг гол зүйл бол ариун цэврийн цаас, сальфетка билээ. Ийм тогтоогчтой болчихвол цаас чинь үргэлж бэлэн байдалд байна.

#14 Ганцаардлыг март
Япончуудын зохион бүтээсэн инээд хүрмээр бүтээлүүд 14
Тэр хэзээ ч таныг хуурахгүй бас орхихгүй.

3
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Ariunga Tuwshuu

    Ariunga Tuwshuu

    2014/06/12 at 10:59

    hoow chi hend ch hereggui ym end tend postlohoo boliochee hiih ajil bdaggiu ym u

  2. Зочин

    2014/06/12 at 11:45

    haha ter humsnii hutga yamar aimar hutga ve bugdii n taaruulj bgaad neg darahgui bol evgui l yum bn

  3. Зочин

    2014/06/12 at 11:46

    usa tsum hayasnaas bolood iim boloo biz

  4. bayarlalaa

    2014/06/12 at 13:11

    goy medeelel bn mash ih bayarlalaa.

  5. Зочин

    2014/06/12 at 14:27

    Ганцаардлыг март кэшш

  6. Haha

    2014/06/12 at 16:48

    Naadag nud goe yum bn taalagdlaa

  7. Зочин

    2014/06/18 at 16:09

    sugaa ed nar chin japan bish shuu dee. zarim n patent avsan zuil bn. orchuulj bui eh survaljaa bodit uguugee sain nygtlmar yum. haa taarsanaa oprchuuldchdag yumuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *