
Уханий шинэ коронавирусын халдвараас болж хүмүүс айдаст автаж, вирусын халдвар дэлхий даяар тархаж, олон муж, хотуудад хүмүүс халдвар авч байгаагаас гадна, маскны хомсдол үүсээд байгаа билээ. Хамгаалалтын хувцас хэрэгсэл, нүүрний маск хангалттай хэмжээгээр байхгүй байна. Түүнчлэн N95 маскны үнэ тэнгэрт хадаж, зарим улсад алтнаас ч илүү үнэд хүрч байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн.
Маскны хэрэгцээ их байгаа энэ цаг үед, хүмүүс зогсоол дээрх машины цонхыг хагалж, дотор нь байсан хайрцагтай маскыг хулгайлсан хэрэг гарчээ!

Энэ талаарх мэдээг “Sin Chew Daily” эх сурвалж мэдээлсэн бөгөөд Хонг Конг дахь зогсоол дээр тавьсан машины цонхыг хагалж, арын суудал дээр үлдээсэн байсан хайрцагтай маскыг нь хулгайлсан байна. Энэ хэрэг Хонг Конгийн Шиун Шуй, Чой Юүэн үл хөдлөх хөрөнгийн зогсоол дээр болжээ.
Машинд нийт 8 хайрцаг N95 маск байсан бөгөөд энэхүү маск өндөр түвшний хамгаалалттай гэдгээрээ онцлогтой юм. Машины эзэн болох 53 настай иргэн машинд нь хулгай орсныг мэдмэгцээ цагдаад мэдэгджээ!

Маскны хомсдолоос болж хүмүүс бусдын эд зүйлд хохирол учруулж байна
Цагдаа нар шуурхай ажилласны үр дүнд 33 настай этгээдийг уг хэрэгт холбоотой гэж үзэн баривчилжээ. Түүнийг уг хэргийг үйлдсэн эсэхийг хараахан тогтоогоогүй байгаа ч, холбогдох газрын зүгээс сэжигтнээр баривчилсан гэж мэдээлсэн байна.

Хэрэв маскнаас болж ийм хэрэг гарч байгаа бол, удахгүй хүмүүсийн дунд эмх замбараагүй байдал үүсэх вий гэхээс эмээж байна! Та бүхэн юу ч болж байсан тайван, хүлээцтэй байж, үнэн зөв мэдээлэлд итгээрэй гэж хүсье! Мөн дан ганц маск зүүхээс гадна хувийн ариун цэвэр сайтар сахихаа бүү мартаарай.








Enkhjargal Luuhvv
2020/02/17 at 12:07
Birvs ilrergvi bhad hulgai hiij bgaa ym chini ilersen tohioldold alaltsah ym bn daa yanas
Badamsed Surmaajav
2020/02/17 at 12:29
яасан арчаагуй сэтгэлгээ вэ оорсдоо оеод омс
Lhamaa Lhamaa
2020/02/17 at 12:36
Hil changa baival aih aylgui. Ene maskandaa bish . Zahaar neg mask zarj b.a
Duyaa Duya
2020/02/17 at 12:41
Yahiiiin 1 bodoliin buruuu 1 nodoliin zow jiriiiin irged mask oldohgvi hefsvvl baigaa getel ymar hvmvvs mi iim ih noofstei ywdag bnaa
Duyaa Duya
2020/02/17 at 12:42
Oeson ask hamgaalahgvi gesendee oeood omsmoor baidag maskaa ard tvmendee hvrteeltei zaraldaa arai dendbvv homsdold oruulj bna chdee
Suzie Sodoo
2020/02/17 at 12:52
Sarantuya Badarch
2020/02/17 at 14:34
Хулгайчийг хамгаалаад байгаамуу ??? Маскны хомсдолоос биш , хулгайчийн өлөн нүдэнд мөнгө л харагддаг байлгүй …!!!
Tugsuu Telenged
2020/02/17 at 14:38
Aрай ч дээ гаргүй хүмүүс биш дээ оёод хэрэглэхийн оронд хулгай хийж байдаг муу л бна даа
Ре Че
2020/02/17 at 15:06
Маскны хомсдол биш ,сэтгэлын хоосрол
B Ragchaa Ragchaa
2020/02/17 at 15:39
Ter n deer
Baatartsogt Tsogtbaatar
2020/02/18 at 07:35
Shal hudla
Отгонжаргал Ядамсүрэн
2020/02/19 at 06:53
Emiin sangiinhan tanidag hvmvvsdee hairtsagaar ni uguud irgeded baihgvi geed uguhgvi bna.iim muuhai judaggvi huwia hicheesen zantai baij bolmoorgvi l baih yum.
Naadgai Bagsh
2020/02/19 at 11:17
Ѳѳ чааваасдаа.Ѳѳрсдѳѳ юухан хээхнээр маск хийчхэж болношдээ.Арайл дэндүү юмаа.
Xartsaga Xartsaga
2020/02/19 at 19:25
zoxiomol xomsdol