Хүмүүсийн тав тухыг дээд зэргээр хангаж чадсан 20 бүтээлч эд зүйлс. Шууд л ийм юмтай болох шунал төрж байна шүү!

1

Төмсний чипс хамгийн анх ахлах тогооч Жорж Крамын өс хонзонгийн ачаар бий болсон, стикерийн хувьд акрилан цавууг сайжруулах бүтэлгүй туршилтын үр дүнд үүссэн, харин хагардаггүй шил залхуу зангийн ачаар бий болсон. Өнөөдрийн нийтлэлд дурдагдах эдгээр эд зүйлс ямар шалтгааны улмаас бий болсныг сайн хэлж мэдэхгүй юм, ямартай ч зохион бүтээсэн хүмүүст нь бид талархах ёстой.

Дэлхий дээр ийм шийдэл гаргаж ирсэнд олон хүн баярлаж байгаа болов уу. Хэрвээ та хөлөө завилж суухад эвтэйхэн сандалтай болохыг хүсэж байсан бол, эсвэл юм оёх утсаа шууд л шургуулаад сүвлэчихдэг зүү гэж байдгийг мэдээд шууд л авах шунал хөдөлнө: энэ бүгд бодитоор бий шүү.

Энэ зурагтны удирдлаганд чихэвчийн оролт бий, одоо хэнд ч саад болохооргүйгээр зурагтаа үзэж болно

© superp0rk / Reddit

 

Угаалгын өрөөний хананд нууц хаалга гаргаж гэр цэвэрлэгээний хэрэгслүүдээ хадгалжээ

© EvTheSmev / Reddit

 

Миний гал тогооны шаланд хөргөгч суурилуулсан байдаг

© melisage / Reddit

 

Шалан дээр дуусах цаг нь гэрэлтэж харагддаг аяга таваг угаагч машин

© Edtunk / Reddit

 

Энэ дэлгүүрийн түрдэг тэргэнд утас тогтоогч бий

© tb1649 ​/ Reddit

 

Тогооч нарын ажлыг харж болох толийг энэ ресторан суурилуулжээ

© DrawThatRedstone ​/ Reddit

 

Найзын маань хэрэглэдэг балыг хаягдал хуванцар саваар хийсэн гэнэ

© madisonthemadi / Reddit

 

Хөлөө завилж, нугалж суух дуртай хүмүүст зориулсан сандал

© mtimetraveller / Reddit

 

Залгуурандаа углагддаг утас тогтоогч

 

Миний үйлчлүүлэх дуртай кафегийн бие засах өрөөнд ийм дуран байдаг юм. Хэрвээ товчлуур дээр дарвал байгалийн үзэсгэлэнт газрын зургийг дурандаж болно.

© Frenchitwist ​/ Reddit

 

Цөцгийн тосны халдаг хутга, гэхдээ гар халаахгүй. Энэ хутганы ачаар ямар ч хөлдүү цөцгийн тосыг талхандаа түрхэж болно

© RampChurch / Reddit

 

Нууц сейф – машиныхаа запас түлхүүрийг хадгалах газар

© stunnnner / Reddit

 

Утас сүвлэх одоо асуудал биш болсон

© Warm House Decor Store / Aliexpress

 

Өндөг шиг өөгүй цасан бөмбөлөг хийх тусгай бээлий

© little_baby_cyborg / Reddit

 

Манай хотын кино театрын суудал нь халдаг

© Lord_Shrektastic / Reddit

 

Чемоданы дэлгүүрт байрших тусгай хэсэг – таны гар тээш онгоцны ачааны бүхээгт багтах эсэхийг шалгаж болно

© nosmokingz0ne / Reddit

 

Сиднейн олон улсын нисэх онгоцны буудалд нэг гоё кафе байдаг – сандал дээр нь зүгээр ч нэг суухгүй, хүсвэл савлаж тоглоорой

© XtinaAnn / Reddit

 

Гэрэлтэй USB кабель

© DontAskForNudes / Reddit

 

Дурын тал руугаа харж сууж болох модон сандал

© thoughtgun / Reddit

 

Утас цэнэглэгчтэй тэмдэглэлийн дэвтэр

© i-mean-y-even / Reddit

 

Хүүхдийн савх

© blank8855 ​/ Reddit

 

Хариугүй дуусах гэж байгаа харандааг ч ашиглах нь

© iiGalacticBeast / Reddit

 

Миний буусан зочид буудлын шүршүүр таныг хэр их ус хэрэглэж байгааг заана. Хэрвээ та хэтэрхий их ус хэрэглээд байвал цагаан баавгайн зогсож байсан мөс хайлж эхэлнэ, тэгээд тун удалгүй баавгай ч өөрөө алга болно.

© nashtor / Reddit

 

Цахилгаан хэрэгслээ цэнэглэж болох ачаа хадгалах хайрцаг

© bofo2127 / Reddit

 

Энэ рестораны ариун цэврийн өрөөний хаалгыг хөлөөрөө онгойлгож болох тээглүүртэй

© HyperbolicLogic / Reddit

Танд бусдад гайхуулах бүтээлч эд зүйл бий юу? Одоо олон нийтийн хэрэглээнд гаргах цаг нь болсон гэж бодохгүй байна уу?

54
ГайхмаарГайхмаар
9
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *