Эрчүүдэд хамгийн их таалагддаг эмэгтэйчүүдийн шилдэг 13 үнэртэй ус

2

Эрчүүд ямар үнэрийг илүүд үздэг вэ? Сэтгэл зүйчид эр хүн болгон чихэрлэг үнэрийг таалдаг гэдэгт итгэлтэй байдаг.

Бид шалгаж үзээд эрчүүд зөвхөн чихэрлэг бус, өөр олон содон үнэрийг онцгойлон авч үздэг гэдгийг олж мэдсэн юм. Дараах жагсаалтаас та тэдгээрийг мэдэж авах болно.

1. Escentric Molecules

Escentric Molecules үнэртнүүд дэлхийд хувьсал хийж чадсан юм. Тэдний найрлагад Iso E Super гэгдэх онцгой молекул байдаг ба чанараараа феромонтой төстэй аж. Феромон нь биднийг эсрэг хүйстнээ өөртөө татаж мөн тэдэнд татагдахад чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Харин Iso E Super нь феромоны үйлчилгээг хэд дахин ихэсгэдэг учраас таны үнэрийг авсан ямар ч эр танд өөрөө ч мэдэлгүй эзэмдүүлж орхино.

 

2. Criminal of Love, K by Kilian

Дурлалын гэмт хэрэгтэн гэгдэх энэхүү үнэртэй ус нь маш хүчтэй өдөөн хатгагч юм. Өөрийн эмэгтэйлэг, дур хүсэл бадраасан эротик үнэрээрээ ямар ч эр хүнийг байж суухын аргагүй болгодог аж.

 

3. Allure Sensuelle, Chanel

Жак Польж зөөлөн, мэдрэмтгий мөн романтик хүмүүст зориулж Chanel-ийн шилдэг “хамар” гэгдэх Allure Sensuelle нэртэй үнэртэй усаа гаргасан билээ. Уг үнэртэй усыг түрхсэн эмэгтэй хүнийг цэцгийн баглаа, шүлгийн мөрүүд даган байдаг гэдгийг хэрэглэж үзсэн хүмүүс хэлүүлэлтгүй мэдэх байх.

 

4. L’Ange Noir, Givenchy

Givenchy-гийн L’Ange Noir. “Нуар” төрлийн киноноос санаа авсан энэхүү үнэртэй ус нь бусдаас илт тод харагддаг, ихэмсэг, дур булаам мөн аюултай эмэгтэйчүүдэд зориулагдсан юм.

 

5. Side Effect The Carnal, INITIO

INITIO-оос гаргасан The Carnal цуглуулгын Side Effect үнэртэй ус нь нөлөөндөө автуулсан хүн болгонд маш их эр зоригийг өгдөг. Тийм ч учраас уг үнэртэй усыг “гаж нөлөө” гэж нэрлэсэн юм. Юуг ч хийж чадах тэр мэдрэмж эр хүнийг эзэмдэхэд баатар төрдөг шүү дээ.

 

6. Midnight Oud, Juliette Has a Gun

Цаг шөнийн 12-ыг заахад нууцлаг бүхэн сэрж, гайхамшигтай зүйлс болох нөхцөл бүрддэг. Midnight Oud үнэртэй ус шөнийн турш хайр дурлал, адал явдлын эрэлд тань итгэл даах хамтрагч чинь байх болно. Таны үнэрийг авсан эр хүн болгоны зүрх түргэн цохилох болно

 

7. Devil Tender, ExNihilo

Энэ бол ExNihilo-оос гаргасан Devil Tender хэмээх үнэртэй ус бөгөөд эр хүнийг хүчгүй болгож хормын дотор ховсдох чадвартай шингэн юм. Эсэргүүцэх арга үгүй. Гэнэн, ялдам хэрнээ маш аюултай гэдгээ ойлгуулахад юу ч хийх шаардлагагүй.

 

8. Alaia Blanche, Azzedine Alaia

Эрсдэлд дуртай, идэвхтэй, мөн хацар гоо бүсгүй хүн бүрт орчин үетэй хөл нийлүүлж, үргэлж нэг алхамаар урд явах боломжийг Alaia Blanche олгох болно.

 

9. Narciso Poudree, Narciso Rodriguez

Нарцисо Родригес өөрийн үнэртэй ус болгондоо мэдрэмж болон гоо сайхны төгс хэлбэрийг шингээхийг оролддог. Түүний энэ удаагийн бүтээл ч мөн өөрийнх нь өвөрмөц сэтгэлгээг харуулж чадсан. Зөөлөн өнгө, зоригтой шийдэл мөн дур хүслийн бэлгэ тэмдэг болж чадсан энэхүү үнэртэй ус нь эр хүнийг өмнөө сөхрүүлэх төгс зэвсэг юм.

 

10. The One Essence, Dolce&Gabbana

Dolce&Gabbana-гийн “The One” цувралын үнэртэй ус болох Essence-ийг Ази тивийн цэцэгсээс гаргаж авсан бөгөөд эр хүний нүд рүү нь ч өнгийлгүйгээр зүрхийг нь шархлуулах чадварыг танд олгох болно.

 

11. L’eau Kenzo Aquadisiac, Kenzo

Kenzo брэндийн хувьд ус бол байгалийн хүч. Ус нь төгс хэлбэр, нарийн мэдрэмжийг илтгэдэг. Тийм ч учраас L’eau Kenzo Aquadisiac-ыг мэдэрсэн эрэгтэй хүн бүсгүй таныг нөгөө ертөнц рүү хүртэл дагаж явахад бэлэн байх болно.

 

12. Si Rose Signature, Giorgio Armani

Si Rose Signature үнэртэй ус орчин үеийн эмэгтэйчүүдийн илэрхийлэл билээ. Эрч хүчтэй, өөртөө итгэлтэй мөн ямар ч зүйлээс айлгүй “тийм” гэж хэлж чадах эмэгтэй хүн бүрт зориулсан энэ бүтээгдэхүүн нь ямар ч эр таниас татгалзаж чадахааргүй болгох болно.

 

13. Magnolia Love, Erborian

Магнолиа – мөнхийн хайр мөн хаврын бэлгэ тэмдэг. Түүнээс гадна Магнолиа нь дэлхийн хамгийн эртний цэцэг юм. Түүний согтоом үнэр нь маш хүчтэй афродизиак гэгддэг бөгөөд эмэгтэй хүний зан чанарыг төлөөлөхөд хамгийн тохиромжтой цэцэг гэдэг ажээ.

52
БахархмаарБахархмаар
16
ХөөрхөнХөөрхөн
10
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
6
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Narantsatsral Uranchimeg

    Narantsatsral Uranchimeg

    2017/04/12 at 22:46

    Esregiig n taviad ogooche

  2. Narantsatsral Uranchimeg

    Narantsatsral Uranchimeg

    2017/04/12 at 22:46

    Emegteichuuded taalagddag eregteichuudin us geed bayarlalaa

  3. Batchimeg Togmid

    Batchimeg Togmid

    2017/04/13 at 00:24

    Medeed abaarai

  4. Narantsatsral Uranchimeg

    Narantsatsral Uranchimeg

    2017/04/13 at 22:39

    .

  5. Narantsatsral Uranchimeg

    Narantsatsral Uranchimeg

    2017/04/13 at 22:39

    Tdr talaar medeelel bn u

  6. Narantsatsral Uranchimeg

    Narantsatsral Uranchimeg

    2017/04/13 at 22:39

    Baival ih sain bain a

  7. Narantsatsral Uranchimeg

    Narantsatsral Uranchimeg

    2017/04/13 at 22:39

    Bayarlalaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *