
Дэлхийн хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчдийн тоонд багтдаг английн загвар өмсөгч Kate Moss дэлхийн хоёрдугаар дайны дараах үед “Францын загварын хаан” хэмээн нэрлэгдэж байсан загвар зохион бүтээгч Pierre Balmain-ы бий болгосон Balmain загварын ордны Balmain 2010 хэмээх зар сурталчилгааны компанит ажлын нэг хэсэг болох богино хэмжээний кинонд тоглосон байна. Энэхүү киноны зохиогчдоор загварын сэтгүүлүүд дээрх зургууд, зар сурталчилгааны компанит ажлууд болон хувийн бие даасан урлагийн бүтээлүүдээрээ алдартай Голландын гэрэл зурагчдын хоёрол Inez van Lamsweerde, Vinoodh Matadin нар ажиллажээ. Кинонд Antony and the Johnsons хамтлагийн Everglade хэмээх дуу эгшиглэж, харин Kate Moss буйдан дээр хэвтэж байгаагаар гардаг байна. Киноны хамгийн онцгой, гол нэмэлт зүйл болох хөдөлгөөнт эффектийг зураач Jo Ratcliffe хийж гүйцэтгэжээ. Энэхүү нийтлэлд дээрх богино хэмжээний киноноос гадна Balmain брэндийн Balmain Faded Denim Jacket-ыг өмссөн Kate Moss-ын папарацци нарын дуранд өртсөн зургууд байгаа юм. Нэмж хэлэхэд бразилийн инээдмийн жүжигчин, телевизийн алдартан Sabrina Sato, америкийн телевизийн алдартан Kim Kardashian, америкийн R&B дуучин, дуу зохиогч Monica нарын алдартнууд Balmain Faded Denim хүрмийг өмсдөг аж.

0

0

0

0

0

0

0

0

carcass_26
2011/01/10 at 14:00
C.A.R.C.A.S.S
turuu_designer
2011/01/10 at 14:04
zxooo
Enhuush_1020
2011/01/10 at 15:08
HaRRy PoTTeR-iin goe bichlegtei kinog n olood tawiad ogooch thv!!!! :-x :-x [font=Arial][/font][size=medium][/size]
doogii0118
2011/01/10 at 15:23
paah
gamez
2011/01/14 at 12:12
ok