Монголын алтны нинжа нар Роетерс агентлагийн гэрэл зурагчны дуранд

0

“Монгол улсын алтны нинжа нар Хятадуудыг алтаар хангахад тусалж байна” гэсэн нэртэй нийтлэл Роетерс агентлагийн вэбсайтнаа нийтлэгдсэн. Тус агентлагийн сурвалжлагч David Stanway-гийн бичсэн энэхүү нийтлэлд сүүлийн 7-8 жилийн хугацаанд Монгол дахь хуулийн дагуу алт олборлолт эрс багассаны дээр хятадууд Монголын нинжа нараас алтыг их хэмжээгээр худалдан авах болсон нь хар захыг үүсгэсэн тухай бичжээ. Мөн хятадууд 6 тэрбум доллараар үнэлэгдэж буй Оюу толгойн алт-зэсний төслөөс эхлээд Борнуур дахь алтны жижигхэн уурхайд хүртэл нөлөөгөө тогтоож, Монголын алтны судлыг атгаж байгаа тухай ч өгүүлсэн байна. Монголын алтны нинжа нарын дараах зургуудыг Роетерс агентлагийн мэргэжлийн гэрэл зурагчин David Gray авчээ.

Улаанбаатараас баруун урагш 250 км-т орших уурхай дахь гэрт сууж байгаа нинжа

 

Улаанбаатараас баруун урагш 200 км зайд орших газарт ухсан нүхнийхээ дэргэд амарч байгаа нь

 

Алт хайн нүх ухаж байгаа нинжа нар

 

4,6 м гүн ухсан нүхнийхээ дэргэд амарч байгаа нинжа

 

Ухсан нүхнээсээ чулуунуудыг гаргаж хаяж байгаа нинжа

 

Нүх ухах зуураа амарч байгаа нинжа

 

Алт хайн нүх ухаж байгаа нинжа нар

 

Нинжа эр хамтрагчтайгаа хамт нэг өдрийн хугацаанд олсон алтаа үзүүлж байгаа нь

 

Нинжа нар алт угаахыг харж байна.

 

Түмпэнгийнхээ ёроолд тунаж үлдсэн алтны ялтсыг харуулж байгаа нь

 

Улаанбаатараас 100 км-ын алсад орших боловсруулах үйлдвэрт байгаа нинжа

 

Боловсруулах үйлдвэрийн бутлагч машинд ус хийж байгаа нинжа

 

Олсон алтаа жинлэж, зарахын өмнө нийлүүлэн хайлуулахаар хүлээж байгаа нинжа нар

 

Алт хайлуулдаг жижиг зуухан дээрх ажилчны багажууд тавиатай байгаа нь

 

Алтны цэврийн хэмжээг тодорхойлох шалгалт хийж байгаа нь

 

Улаанбаатараас хойш 100 км-т орших боловсруулах үйлдвэрт гартаа хайлуулсан алт барьсан алтны нинжа

Хэрвээ та Роетерс агентлагийн вэбсайтад нийтлэгдсэн мэдээллийг уншихыг хүсвэл доорх линкээр зочлоорой.

http://www.reuters.com/article/2012/04/19/us-mongolia-gold-idUSBRE83I08V20120419

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *