Чакра бүр өөрийн гэсэн хүч чадалтай байдаг: зурхайн ордуудад ямар төрлийн чакра байдаг вэ?

2

Чакра бидний биеийн төв хэсгээр байрладаг. Чакранууд энергийг бидний биеэр тараадаг, мөн чакра бүр өөр хоорондоо харилцан адилгүй хүч чадлыг билэгдэнэ.

Хэрэв зөв хөдөлж, ашиглаж чадвал, чакра бүр өөрийн гэсэн хүч чадалтай байдаг. Тэр тусмаа ямар зурхайн ордод төрснөөс шалтгаалж, хүн болгонд өөр өөр чакра бий. Дараах мэдээллээс зурхайн ордоороо өөртөө ямар хүчирхэг чакра оршиж байгааг мэдэж аваарай.

Олон ясны уулзварын чакра: Хонь, Нум

Эдгээр ордуудад төрөгсдөд гурав дахь чакра байдаг ба Ангараг гарагийн эрхшээл дор амьдарцгаадаг. Бидний олон ясны уулзварын чакра нь хүйсний дээр байрлах ба таны дотоод хүч чадлыг билэгддэг. Өөрөөр хэлбэл бидний зан чанар болон аминч байдлын түвшинтэй холбогдсон байдаг. Ямар нэгэн үйлдэл хийхэд зарцуулах энергитэй холбогдоход энэ чакра тусална. Өөрийгөө хүндлэх болон өөрөөрөө бахархах үзэл зэрэг сэтгэл хөдлөлтэй холбоотой мэдрэмжүүдийг хянана. Мэдлэг ойлголт энэ ордуудад төрөгсдийн хувьд хувийн зан чанарыг нь тодорхойлох чухал хүчин зүйл юм.

 

Хоолойн чакра: Үхэр, Загас

Дээрх ордынхон хоолойн чакратай холбогдсон байдаг. Мэдэхгүй хүмүүсийн хувьд, энэ чакра хамгийн тогтвортойд тооцогдоно. Өөрийгөө илэрхийлэх болон мэдэхгүй зүйлээ мэдэж, бүтээлч байхад тусална. Энэ чакрагүйгээр бидний дуу хоолой намдах болно. Дуу хоолой энэ чакраны хувьд хамгийн чухал зүйл. Мөн үнэн байдлыг хадгална.

 

Зүрхний чакра: Ихэр, Жинлүүр

Энэ чакра нь хайр болон эрдэм мэдлэгийг илэрхийлнэ. Энэ чакраны тусламжтай бид бүх зүйлийг харах боломжтой. Бидний авьяас чадварыг удирдаж, юмсыг төрөл зүйл болгон ангилахад тусална. Мөн бусад чакрануудтай холбогдсон байдаг. Иймд энэ чакра бол хамгийн хүчирхэг гэж хэлэхэд буруудахгүй. Энэ чакра цээжний төв хэсэгт байрладаг ба ногоон өнгөтэй байна. Өөрийгөө хайрлах хайр, үерхэл болон энх тайванд хүрэх авьяас чадварыг хянадаг. Энэ чакра бидний бие оршин байгаа гол цэг юм.

 

3 дахь мэлмий чакра: Мэлхий

Сэтгэл санааны яг төвд байрлана. Энэ чакра ямар итгэл үнэмшил, зөн совин таныг хааш нь чиглүүлж байгаа гэдгийг ойлгоход чинь тусална. Хэрэв та энэ ордод төрсөн бол бусдын харж байгаагаас илүү их зүйлийг хардаг байна.

 

Оройн чакра: Арслан, Хилэнц

Ямар нэгэн утга санаа илэрхийлж байна, тийм үү? Оройн чакра болон арслангийн орд, арслан бол араатны хаан. Энэ чакра яг толгойн дээд хэсэгт байрладаг ба дээш гялалзаж байгаа мэт оршино. Тархитай холбогдсоноос гадна таны мэдлэг ойлголтыг дэлхий ертөнцтэй холбож өгөх гүүр болдог байна. Бид энэхүү чакраны тусламжтай ямар нэгэн гайхалтай зүйл рүү шилжиж чадна. Зөн совин болон шийдэмгий байдлын билэг тэмдэг юм.

 

Ууцны чакра: Охин, Хумх

Ууцны чакра хэвлийн доод хэсэгт буюу хүйснээс ойролцоогоор 3 см доор байрлана. Сэтгэл хөдлөл болон мэдрэхүйн илэрхийллийг хянана. Энэ чакра бол таны биеийн мэдрэхүйн төв гэж хэлж болно. Баяр баясал энэ чакраг хөглөж байдаг. Эдгээр ордын хувьд энэ чакра хамгийн хүчирхэг. Тунгалгийн системийг хариуцдаг. Сэтгэл хөдлөл болон харилцааг хянана. Энэ чакра үгүй бол эцэст нь эмх замбараагүй байдал үүснэ.

 

Суурь чакра: Матар

Энэ чакра бол амьдралаас бидэнд ирж буй бүх зүйлийн тэнцвэрийг хангагч юм. Энэ чакра байхгүй бол бид өөртөө хэрэгтэй чухал зүйлсээ алдах болно. Нэг ёсондоо өөрийн амьдралыг босгоход суурь нь болж өгөх үүрэгтэй хүч чадал гэж үзэхэд болно. Хэрэв та матрын ордод төрсөн бол энэ чакра хэзээ ч хаалтанд орохгүй.

23
ГоёГоё
8
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Oogii Oyunaa

    Oogii Oyunaa

    2019/02/11 at 21:28

    Enguun Battugs

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *