Бага насандаа саятан болсон 15 алдартан

2

Хүүхэд байхдаа алдар хүндэд умбаж, долларыг сая саяар нь олж байсан хэдий ч одоо бол урьдын нэр алдар нь буурч, туслах дүрд тоглохоос аргагүйд хүрсэн эсвэл шоу бизнесээс өөр ажил хайхаас аргагүй болсон алдартнуудыг танилцуулж байна.

15. Энгус Т.Жонс

“Two and Half Men” кинонд Жэйк Харперийн дүрийг бүтээж, “Залуу жүжигчин” шагналыг 2 удаа авсан. 2010 онд телевизийн хамгийн өндөр үнэтэй, насанд хүрээгүй жүжигчнээр тодорч байжээ. 2012 оны 11 сард тэрээр нэр алдарт хүргэсэн олон ангит киногоо шүүмжилж, шашны үзэл бодолтой нь тэрсэлдэж байгаа тухай мэдэгдэл хийсэн бөгөөд түүнээс хойш ахиж киноны санал аваагүй гэнэ.

14. Мара Уилсон

Мара хүүхэд байхдаа “Mrs. Doubtfire”, “Miracle on 34th street”, “Matilda” зэрэг кинонд тоглосон бөгөөд одоо түүнийг хааяа нэг туслах дүрд урьдаг болжээ.

Бага насандаа саятан болсон 15 алдартан 2

13. Эмили Осмент

“Spy Kids 2: Island of lost dreams”, “Spy Kids 3-D: Game Over” кинонуудад бүтээсэн Гэрти Гигглсийн дүрээрээ тэрээр алдарт хүрчээ. Диснейн “Hannah Montana” олон ангит кинонд удаан тоглосон ч кино дуусмагц түүнийг мартаж орхисон гэхэд болно. Одоо Эмили дууны урлагт хүч сорихоор бэлтгэж байна.

Бага насандаа саятан болсон 15 алдартан 3

12. Жош Пек

“Drake & Josh” олон ангит кинонд Жошийн дүрд тоглосон Жош Пекийн тухай одоо сураггүй байна. Тухайн үедээ киноны бүлэг бүрээс 50 мянган доллар олж байсан.

Бага насандаа саятан болсон 15 алдартан 4

11. Дрэйк Бэлл

“The Amanda Show”, “Drake & Josh” кинонуудад хамтран тоглосон сайн найз Жош Пектэй түүний нэр салшгүй холбоотой. Дуу хөгжим оролдож, тааруухан амь зуудаг гэсэн цуу яриа ч бий.

Бага насандаа саятан болсон 15 алдартан 5

10. Фрэнки Муниз

“Malcolm in the Middle” олон ангит киноны гол дүрд 15 настайдаа тоглож нэрд гарсан. Төгсгөлийн 2 цувралын бүлэг бүрээс 1 сая доллар авч байсан бөгөөд одоо машины уралдаанаар хичээллэж байгаа гэхээс өөр түүний талаар мэдээлэл бараг байхгүй.

Бага насандаа саятан болсон 15 алдартан 6

9. Аманда Байнс

Nickelodeon сувгаар өөрийн шоуг хөтөлж од болсон. Мөн “She’s the Man”, “What a Girl Wants” кинонуудад тоглосон бөгөөд 2011 онд жүжигчний ажлаас бүрмөсөн татгалзаж буйгаа мэдэгдээд хар тамхинд донтож, 2014 онд сэтгэцийн эмнэлэгт албадан эмчлүүлэхэд хүрчээ.

Бага насандаа саятан болсон 15 алдартан 7

8. Bow Wow

Америкийн репэр залуу анхны цомгоо 13 настайдаа гаргаж байв. Жил хагасын дараа энэ цомог нь 2 саяас дээш хувь борлогдож, мультиплатинум ангилалд багтжээ. Харин одоо Bow Wow бараг бүх хөрөнгөө үрж дуусгаад байгаа гэнэ. Үлдсэн хөрөнгийг нь 600 мянган доллар хэмээн үнэлсэн аж.

Бага насандаа саятан болсон 15 алдартан 9

7. Брэнди Норвуд

Автын осолд орохоосоо өмнө Брэнди хөгжим, кино салбарт од болон гялалзаж явлаа. Тэр ослоор нэгэн бүсгүй амиа алдсан нь хоёр хүүхдийн эх байжээ. Энэ золгүй явдлын дараа Норвуд “Human” нэртэй цомог гаргасан ч авах хүн олдоогүй ажээ.

Бага насандаа саятан болсон 15 алдартан 8

6. Дастин Даймонд

90-ээд онд “Saved by the Bell” олон ангит киногоор алдаршсан Дастин одоо бол тийм ч их мөнгө олдоггүй. Хуулийн асуудалд байнга орооцолддог учраас ихэнх цагаа цагдаагийн газар, шүүхийн танхимд өнгөрүүлэх болжээ.

Бага насандаа саятан болсон 15 алдартан 10

5. Ванесса Хаженс

Хүүхэд байхдаа шоу, олон ангит кинонд байнга оролцдог байв. “High school Musical” киноны Габриэлла Монтезын гол дүрд 2006 онд тоглож, алдар хүндийн оргилд гарч байжээ. Харин одоо түүнд асар өндөр үнэ төлдөггүй ч, ямар нэг дүр өгсөн хэвээр байна.

Бага насандаа саятан болсон 15 алдартан 11

4. Рэйвен Симоне

Багаасаа афро-ситком буюу хар арьст америкчуудын тоглодог олон ангит кинонууд, 1989-1992 онуудад “Шоу Косби”-д оролцож байжээ. Диснейн “That’s so Raven” ситкомд тоглож, насанд хүрээгүй жүжигчдийн дунд хамгийн өндөр үнэтэй нь байв. Гэтэл 2015 онд Симоне “ABC The View” шоуны хамтран хөтлөгчөөр л ажилласан байна.

Бага насандаа саятан болсон 15 алдартан 12

3. Дилан ба Коул Спроус

Ах дүү хоёр “The Suite Life of Zack & Cody” ба “The Suite Life on Deck” олон ангит кинонд ихрүүдийн дүрийг бүтээж, нэрд гарчээ. Гэвч дараа нь Холливуд тэднийг мартсан тул сургуульд суралцахаар болсон гэнэ.

Бага насандаа саятан болсон 15 алдартан 14

2. Маколей Калкин

13 нас ч хүрээгүй байхдаа сая саяар нь орлого олж, “Home Alone” киногоороо л гэхэд 15 сая долларын ашигтай ажиллаж байжээ. Гэтэл түүний оролцон тоглосон кинонууд амжилтгүй болж, эцэг Кристофер Калкин нь кино компаниас илүү их шан харамж нэхсэнээс хойш байдал бишдэж эхлэв. Уг нь “Getting even with Dad”, “Ri¢hie Ri¢h” киногоор тус бүр 8 сая доллар олсон юм. Хожим эцэг эх нь таарамж муутай болж, гэр бүлийн маргаан эхэлсэн нь хүүг кинонд тоглох хүсэлгүй болгожээ. 2013 онд Калкин “The Pizza Underground” рок хамтлаг байгуулсан боловч олон нийт хүлээж аваагүй.

Бага насандаа саятан болсон 15 алдартан 13

1. Линдси Лохан

10 наснаасаа эхлэн Линдси олон ангит кинонд тоглож, 11 насандаа буюу 1998 онд “The Parent Trap” инээдмийн кинонд амжилттай тогложээ. 6 жилийн дараа Линдси нэрд гарсан том жүжигчин болж, “Freaky Friday”, “Mean Girls”, “Herbie Fully Loaded” кинонуудад гол дүр бүтээв. Тухайн үед тэрээр 6 сая доллараар кинонд тоглож байлаа. Том болоод тааруу хүмүүстэй нөхөрлөж, архинд донтож, мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэдэг болсон ба одоо 100 мянган доллараар шинэ дүр олдвол их юм болжээ.

Бага насандаа саятан болсон 15 алдартан 15

39
ХарамсалтайХарамсалтай
18
ХөөрхөнХөөрхөн
11
ТэнэглэлТэнэглэл
9
Ха ХаХа Ха
7
ГайхмаарГайхмаар
7
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *