Дэлхийн дулаарлаас үүдэлтэйгээр Нью-Йорк хот шиг хэмжээний аварга том мөсөн уул Антарктид тивээс салжээ

0
  • Британийн Антарктид судлалын хүрээлэнгийн эрдэмтэд саяхан Антарктид тивээс Нью-Йорк хотын хэмжээтэй адил аварга мөсөн уул салсан байгааг тогтоожээ.
  • Тус мөсөн уулын хэмжээ нь 490км2 хэмжээтэй юм.
  • Судлаачид энэхүү мөсөн уулын эрсдэл учруулах магадлалыг тооцоолж байгаа аж.

Антарктидаас салсан үлэмж том мөсөн уул 490км2 нутгийг эзлэн оршдог АНУ-ын Нью-Йорк хотын хэмжээнээс ч том хэмжээтэй байгааг судлаачид мэдэгджээ. Британийн Антарктид судлалын хүрээлэнгийн мэдээлснээр 490км2 хэмжээтэй тус мөсөн уул Brunt мөсөн хавтнаас салсан гэжээ.

Тус хүрээлэнгийн веб хуудастаа байршуулсан нийтлэлд захирал Dame Jane Francis, “Манай хүрээлэнгийн судлаачид Антарктид тивийн Brunt мөсөн хавтнаас мөсөн уул салах явцыг удаан хугацааны турш ажиглаж байсан” хэмээжээ.

2021 оны 1-р сард судлаачдын дарсан хагарлын зураг

Түүнчлэн тэрээр, “Одоогоор хагарал үүсч, гүн ангал үүссэн байгаа боловч Антарктид тивээс бүрэн салаагүй байгаа юм. Ирэх хэдэн сард мөсөн уул Brunt мөсөн хавтнаас салж холдох уу эсвэл хагарал үүсээд тэр чигтээ үлдэх үү гэдэг нь тодорхой болно. Түүний ойр орчимд байршуулсан манай төхөөрөмжүүд мөсөн уулын хөдөлгөөнийг анхааралтай ажиглаж байна” гэжээ.

 

Учруулж болох эрсдлийг урьдчилан тооцох үүднээс мөсөн уулыг эрдэмтэд анхааралтай ажиглаж байгаа аж

Британийн Антарктид судлалын хүрээлэнгийн үйл ажиллагаа хариуцсан захирал Simon Garrod хэлэхдээ, “Одоогоос 4 жилийн өмнө манай эрдэмтэд мөсөн уул аажмаар Антарктид тивээс салж эхэлж байгааг олж тогтоосон юм. Харин одоо мөсөнд хагарал үүссэн тул түүнийг тун анхааралтай ажиглах хэрэгтэй болж байна. Тэнд байгаа судалгааны станц, ажилтнуудаа хамгаалах үүднээс байнгийн ажиглалт хийж байгаа” хэмээжээ.

 

Уншигч танд тус мөсөн уулын хагарлыг харуулсан бичлэгийг хүргэж байна

4
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *