
Элдэв тос, чийгшүүлэгчийн тухай бус, харин хүний арьсыг эрүүлжүүлж сэргээдэг нь тогтоогдсон хүнсний бүтээгдэхүүнийг нэрлэж байна.
10. Ногоон цай
Бараг бүх төрлийн цай нь амттай унд боловч арьс арчилгааны тухайд ногоон цайг юу ч орлохгүй. Нэгдүгээрт, ногоон цай уухад биен дэх усны хэмжээг зохицуулна. Ус хангалттай түвшинд байх нь хүний арьсанд хамгийн чухал. Хоёрдугаарт, хэт борлохоос сэргийлэх, батга эмчлэх, арьс чийгшүүлэх, нүдний доогуур хөхрөхийг болиулахын тулд ногоон цай уух хэрэгтэй. Ихэнх чийгшүүлэгч бүтээгдэхүүн ногоон цайны ханд агуулсан байдгийг гайхах хэрэггүй байгаа биз?
9. Шар буурцаг
Шар буурцаг нь зохицуулах үйлчилгээтэй. Арьсны үрэвсэл, үрчлээтэй тэмцэхийн тулд коллаген үйлдвэрлэх болсон. Харин коллагенийг боловсруулахад шаардлагатай изофлавон гэх бодис шар буурцагт бий. Ногоон цайны адилаар гоо сайхны бүтээгдэхүүнд түгээмэл ашигладаг болжээ. Гэхдээ шар буурцгийг зүгээр л идчихэж болно шүү дээ!
8. Маалинга
Үрийг нь хүнсэнд хэрэглэхийн тулд заавал бутлах хэрэгтэй. Маалингын үрэнд омега-3 тосны хүчил ихээр агуулагддаг учраас арьсны асуудлыг амархан шийдэх боломжтой. Түүнчлэн батгашилт, тууралт, нөсөө, хайрст үлдийг эмчлэхэд хэрэглэдэг. Омега-3 тосны хүчил нь хүний арьсыг зөөлөн, толигор байлгах үйлчилгээтэй. Маалингын тосыг чийгшүүлэгч маягаар хэрэглэж болно.
7. Өндөг
Арьс арчилгаанд өндөг хэрэглээд уджээ. Шар буурцагны адил өндгийг эрдэмтэд судалсаар байгаа бөгөөд үр дүн сайтай хэвээр байна. Өндөгний цагаанаар бигнүүр тавьбал арьс чангална. Иймээс өндгийг аль болох ашигтай хэрэглэж заншаарай.
6. Овьёос
Идэхээс гадна нүүрэндээ бигнүүр тавьж болно. Олон төрлийн амино хүчилтэй учраас тууралт, арьсны гэмтэл, өвчлөлөөс сэргийлнэ. Мөн эмчилнэ. Овьёосоор бигнүүр тавихад ямар нэгэн харшил үүсэхгүй. Иймд бүх төрлийн арьсанд тохиромжтой. Хэрэв дан овьёос хангалтгүй гэж үзвэл өөр бүтээгдэхүүнтэй хольж чийгшүүлэгч хийж болно.
5. Наранцэцгийн үр
Наранцэцгийн үр нь үрчлээнээс сэргийлэх олон төрлийн бодис агуулна. Меланин үүсгэх зэс ч бий. Арьсанд эрүүл өнгө оруулж, хэт ягаан туяанаас хамгаална. Мөн харшлын тууралтын үед хэрэглэхэд маш тохиромжтой.
4. Йогурт
Үрчлээ, толбо нөсөөнөөс ангижруулах бүтээгдэхүүн бол йогуртан бигнүүр. Идэнгээ арьсаа хамгаалж түрхэхэд тохиромжтой эд.
3. Шоколад
Хар шоколад хамгийн шилдэг нь. Зүрх судас, цусны даралтанд сайн. Мөн стресс бууруулж, арьсны асуудлаас сэргийлж өгнө. Антиоксидантын тусламжтайгаар чөлөөт радикалуудтай тэмцэхэд хар шоколад юугаар ч сольшгүй зэвсэг болно. Өөрөөр хэлбэл, та наснаасаа залуу харагдах нь байна. Ганцхан дүрмийг санаарай. Бага хэмжээгээр хэрэглэнэ!
2. Хушга
Арьсны гадна давхаргад хамгийн сайн нөлөөтэй бүтээгдэхүүн бол хушга. В амин дэмээр баялаг тул хөгшрөлтөөс сэргийлнэ. Бие махбодийг стрессээс хамгаалж, арьсанд эерэгээр нөлөөлдөг. Хушганы тос нь маш сайн чийгшүүлэгч бөгөөд бигнүүр тавьж нүдний доогуурх хөхрөлтийг арилгадаг. Шарх эдгээх үйлчилгээтэйн дээр овьёос, оливийн тос, цөцгийтэй хольж хэрэглэж болно.
1. Ус
Уснаас илүү ашигтай зүйл гэж байхгүй. Эрүүл арьсны нууц нь ус. Чийглэг арьс элдэв эмгэгээс найдвартай хамгаалагддаг бол хуурай арьс харин янз бүрийн өвчлөлд өртөхдөө амархан. Үүнээс гадна өдөрт 8 аяга ус ууж заншвал хорт бодисоос бие махбодио хамгаалж чадна. Энэ жагсаалтад орсон бусад бүтээгдэхүүнд та яаж ч хандаж байж мэднэ. Гэхдээ усыг бол шууд уух хэрэгтэй шүү.







