Тайландад хийж болохгүй 6 зүйл

1

“Инээмсэглэлийн орон”-д аялахын өмнө урьдчилаад мэдээд авахад илүүдэхгүй зүйлс бас байна. Тайландад очоод жуулчид юуг хийж болохгүй вэ? Дараах энгийн 6 дүрмийг баримтлаарай.

1. Тааламжгүй төрх гаргах

“Инээмсэглэлийн орон”-д ирчихээд ууртай царайлж явах нь тун зохимжгүй. Халуун наран доор нь зүрхэнд хурсан ямар ч цэвдэг мөс хайлах болтугай. Хийж буй ажлаасаа, ямарваа үйлдлээсээ таашаал авах чадварыг эндхийн хүмүүсээс сурч аваарай. Тэгвэл Тайланд орон танд хамаг сайн сайхан талаа дэлгэх бөгөөд таныг амжилттай аялаад иржээ гэж тооцъё.

Тайландад хийж болохгүй 6 зүйл 3

2. Заанд дургүй байх

Энэхүү ариун амьтан нь тайланд хүний хувьд маш чухал утга учиртай. Саяханыг болтол улсынхаа төрийн далбааг зааны зургаар чимж байсан гээд л бод. Заанаас айх, ямар нэгэн байдлаар дургүйцэж хандах хэрэггүй.

Тайландад хийж болохгүй 6 зүйл 4

3. Ичиж эвгүйцэх

Хэрэв та томоохон амралтын газарт ирсэн бол Паттайягийн төв гудамж болох Walking street-ээр заавал явж таарна. Оройн цагаар энд баар, диско, цэнгээний газруудын гэрэл цацарч, секс-жуулчлалын цөм болж хувирдаг. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жуулчид энд хамаг хорио цээр, зарчим сэлтээ “мартахаар” цугларна.

Тайландад хийж болохгүй 6 зүйл 5

4. “Өөр” хүмүүст таагүй хандах

Туршлагагүй жуулчин бол хурц тод гоёл зүүж нүүрээ будсан ижил хүйстэн, трансжендерүүдийг гаднаас нь хараад эмэгтэй хүн гэж андуурна. “Лэдибой” – Тайландад энгийн л ойлголт. Иймээс адал явдал хайж буй бол эндхийн оршин суугчидтай харьцахдаа зарим талаар болгоомжлоход илүүдэхгүй.

Тайландад хийж болохгүй 6 зүйл 2

5. Зөөлөн, тайвшруулах иллэгт найдах

Алдарт “тай массаж” бол эмчилгээний зориулалтаар хийгддэг учраас тийм ч аятайхан мэдрэмж төрөхгүй. Туранхай иллэгчин бүсгүй таны өвдөлтийн бүх цэгийг чадамгай олж өвдөг тохойгоороо дарна. Харин тайвшруулахын тухайд бол… Дараа нь болно.

Тайландад хийж болохгүй 6 зүйл 1

6. Олон нийтийн газар мөнгөө гаргах

Энд гудамжны хулгайчдаас, ялангуяа мотоцикл унасан дээрэмчдээс болгоомжлох хэрэгтэй. Цүнхээ булаалгахаас сэргийлж явах, үнэт эдлэл авч явахгүй байхыг анхаарна уу. Түрийвчтэй мөнгөө байн байн дэлгээд байх шаардлагагүй. Өдөрт зарцуулах мөнгөө тооцож, бага багаар авч гарахыг зөвлөе.

Тайландад хийж болохгүй 6 зүйл 6

27
БурууБуруу
16
ТэнэглэлТэнэглэл
11
Ха ХаХа Ха
10
ГайхмаарГайхмаар
8
ГоёГоё
6
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. aa

    2016/04/28 at 18:32

    aa

  2. Зочин

    2016/04/28 at 22:34

    Ханаасаа олсон мэдээлэл вэ? Хааныг, бурханд таагүй хандах нь хориотой зүйл, өөр юмнууд бас бна ш дээ

  3. Бляд

    2016/04/28 at 23:20

    Хааныг муулж болохгүй муулвал цагдаа сэргийлэх болно
    Лэди боётой зургаа татуулсан бол заавал мөнгө төлөх ёстой эс тэгвээс лэди боё эр хүн болно шүү
    Мэндчилгээ хэлэхдээ эрэгтэй бол каб залгаж хэлэхгүй бол танийг транс залуу байна гэж ойлгоно шүү

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *