Хэрхэн 2 минутын дотор нойрсох вэ: АНУ-ын aрмид ашигладаг тусгай арга

13

Бид бүгд л амьдралд өөрийн гэсэн тэмцэл, тулаан хийж явдаг. Дутуу нойр – стресстэй уялдаа холбоотой зүйлүүдийн нэг бөгөөд өдрийн дэглэм, сэтгэл санааны тогтворгүй байдал зэрэгтэй бид өдөр тутам нүүр тулгарна. Статистик тоо баримтаас харахад АНУ-д 70 орчим сая хүн нойргүйдэл эсвэл нойрны дэглэм алдагдсан гэдэг оноштой байна. Сэрүүхэн, харанхуй унтлагын өрөө орчин үед хүнийг тайван нойрсоход нөлөөлөхөө больсон бололтой. Тиймээс шинэ арга барил хэрэгтэй гэж үзжээ.

Бүтэн нойр хүнд ямар их чухал болохыг бид сайн мэднэ, тийм учраас та бүхэндээ 2 минутын дотор нойрсох шалгарсан аргыг танилцуулахаар бид бэлдлээ. Уг аргыг америкийн aрмид ашигладаг болохыг танд мөн дуулгах хэрэгтэй болов уу.

Хурдан тайвширч нойрсох аргыг аль 1981 онд хэвлэгдэн гарсан Relax and Win: Championship Performance номонд дурджээ. Харамсалтай нь одооноос л уг аргыг анхаарч жирийн ард иргэдийн дунд хэрэглэж эхэлж байна.

Уг аргыг нэгэн хурц ширүүн ааштай цэpгийн командлагч зохиосон гэж үздэг, тэрээр цэpгүүдээ тулааны өмнө тайвшруулахыг хүсдэг байв. Цэpгүүдийн ядарсан байдал эсвэл дутуу нойр нь тэднийг алдаа гаргахад хүргэж байгааг командлагч анзаарчээ. Сайн цэpэг алдаа гаргах ёсгүй гэж тэр үзнэ. Цэpгийн хүмүүс ядарч байгаагаас болж анхаарал, сонор сэрэмжээ алддаг байна. Номонд дурдсан аргыг 6 долоо хоногийн турш туршиж үзэхэд 96 хувийн үр дүнг харуулжээ.

Таны мэдэж байх ёстой зарим нэг аргуудыг танд танилцуулахаар бэлдлээ, таныг тайван нойрсоход тусална. Таниас 1,5 минут л шаардана.

 

Алхам 1

Нүүрний булчинг суллана, үүнд хэл, эрүү болон нүд орчмын булчингууд ч орно.

 

Алхам 2

Мөрөө суллаж тавина. Дараа нь баруун болон зүүн гараа бүрэн суллана.

 

Алхам 3

Амьсгалаа авч гарган цээжний булчингуудыг суллана. Дараа нь хөлийн булчинг суллана, гуянаас эхлээд хөлийн хуруу хүртэл суллаарай.

 

Алхам 4

Дээрх алхамууд нь энгийн мэт санагдана, гэхдээ одоо арай хэцүү үе эхэлж байна: толгой дотор эргэлдэх аливаа бодлоос бүрэн салахыг хичээ.

10 секунд юу ч бодохгүй хэвтэж байгаад дараа нь дараах 3 дүр зургийг төсөөлнө – таныг юу ч бодохгүй тайван хэвтэхэд туслах юм.

Дүр зураг 1: Нууранд хөвж байгаа каноэ завин дотор та хэвтэж байна, эргэн тойрон юу ч байхгүй, дээр цэлмэг тэнгэр л харагдана.

Дүр зураг 2: Хав харанхуй өрөөнд хар дүүжин орон дээр хэвтэж байна.

Дүр зураг 3: Та дотроо “Юу ч битгий бод, юу ч битгий бод, юу ч битгий бод” гэж 10 секундын турш давтана.

Таны төв мэдрэлийн систем – дутуу нойрны улмаас хамгийн түрүүнд мууддаг. Үүн дээр дархлаа суларна, ой санамжийн асуудлууд үүснэ, цусны даралт ихсэнэ, илүүдэл жин зовооно гээд эрүүл мэндийн олон асуудлууд ар араасаа цуварна. Тэгэхээр энэ аргыг туршаад үзэх л хэрэгтэй.

Бидний танилцуулсан арга танд тус болно гэж бид найдаж байна. Та тайван нойронд маш хурдан автах болно. Шөнийн турш нялх хүүхэд шиг л унтаарай.

706
ГоёГоё
131
БахархмаарБахархмаар
97
ХөөрхөнХөөрхөн
97
ТэнэглэлТэнэглэл
91
Ха ХаХа Ха
47
ГайхмаарГайхмаар
39
БурууБуруу
34
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

19 Сэтгэгдэл

  1. Tsendee De

    Tsendee De

    2018/11/27 at 19:24

    Battsetseg Agnist

  2. Myagmar Davaa

    Myagmar Davaa

    2018/11/27 at 19:36

    Yaj

  3. Kanno Nara

    Kanno Nara

    2018/11/27 at 19:47

    SS hiiged uguuch

  4. Dolgorsüren Damdindorji

    Dolgorsüren Damdindorji

    2018/11/27 at 19:55

    гар утасаа барьчих амархан унтдаг юм

  5. Sugaraa Luwsanjamba

    Sugaraa Luwsanjamba

    2018/11/27 at 20:56

  6. Сэлэнгэ Сэлэнгэ

    Сэлэнгэ Сэлэнгэ

    2018/11/27 at 20:57

    Tsenzoo Ooznest

  7. Altankharaatsai Ulzii

    Altankharaatsai Ulzii

    2018/11/27 at 23:22

    Анужин А.

  8. Uugii Yka

    Uugii Yka

    2018/11/28 at 04:32

    арай л биш юмаа. зѳндѳѳ туршиж үзсэн унтаагүй. бас яг одоо хайрт минь хажууд хурхирч б.хад бас л унтаж чадахгүй ингэдл сууж б.а кк.

  9. Б. Түмэн-Өлзий

    Б. Түмэн-Өлзий

    2018/11/28 at 04:44

    Үнэхээр бүтвэл сайн байна. Би бүр янз бүрийн арга туршаад нэмэр алга үүрээр 5 6 цаг гэж арай ядан унтах юмаа нээрээ

  10. Young Young

    Young Young

    2018/11/28 at 04:54

    Yu ch bodohgyi bai,esvel maani ynshaad bai

  11. Uugii Yka

    Uugii Yka

    2018/11/28 at 05:04

    юун маань вэ мэдэхгүйшд ядаад хонь тоол гэчихгүй кк

  12. Bayaraa Baljinnyam

    Bayaraa Baljinnyam

    2018/11/28 at 08:27

    Nar Tse

  13. 2 minut geheer sergeedeg arga uym bh daa xaxa

  14. Nyamaa Sengesambuu

    Nyamaa Sengesambuu

    2018/11/28 at 14:18

    helniihee uzuuriig tagnaindaa hurge . 5-6udaa ali boloh udaan bailgaarai . uuriin erhgui evsheegeed tegeed l untana .

  15. С. Алтан

    С. Алтан

    2018/11/28 at 17:19

    Хн худлаа дөө.гэсэн ч үзье

  16. Anna Jama

    Anna Jama

    2018/11/28 at 17:43

    Zov arga

  17. Bayarmaa Tsogtbaatar

    Bayarmaa Tsogtbaatar

    2018/11/29 at 02:20

    Ulziibayar chinii zaaj ugsun arga bn. Ur duntei shuu.

  18. Зочин

    2018/11/29 at 02:48

    heregtei arga bnda

  19. Уянга

    Уянга

    2018/11/29 at 10:53

    Т. Заяа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *