Байж боломгүй юм: Дэлхийн улс орнуудад хэрэгждэг итгэхэд ч бэрх хоригууд

0

Эдгээрийн дунд бүр этгээд хачин хоригууд ч бас бий.

АНУ

pibig.info

Аризонад кактус хураахыг хориглодог. Ургах гэж их олон жил болдог ургамал – уг ургамлыг хэдий хэр хэмжээгээр устгана төдий хэмжээний л торгуульд унах болно. Кактус устгалыг хулгай хийсэнтэй адилтган үзэх тул шоронд хоригдох ял авч мэдэх юм.

Калифорнид баня барьж болохгүй – 1980-аад онд бэлгийн цөөнх хүмүүс чухам энэ л газраас ДОХ тусаж байжээ. Тэгээд л халуун усны газруудыг хориглох болов.

Бас Калифорнийн бүс нутагт мэлхий долоохыг хориглодог. Зарим нэг төрлийн мэлхий нь галлюциноген ялгаруулдаг. Тийм гаж нөлөөтэй байхад л долоох хүн гарч ирсээр байжээ. Дараа нь уг хоригийг Лос-Анжелест хэрэгжүүлэх болжээ.

 

Иран

dzen.ru

Уг улс барууны нийгэмд хурц эсэргүүцэл илэрхийлэх болсон. Энд комикийн баатрууд, бэлгийн гаж дур хүсэлтэй болон бэлгийн цөөнх хүмүүс зэргийг төдий л нааштай хүлээн авдаггүй. Мөн үсний засалттай ч тэмцэл явуулж байна – засгийн газраас хүлээн зөвшөөрсөн л засалтаар үсээ засуулах боломжтой. Элдэв “гэзэг” зэргийг үл хүлээн зөвшөөрнө. Уг хоригийг зөрчсөн үсчин өндөр торгууль төлөхөөс гадна үйл ажиллагааны зөвшөөрлөө ч хураалгуулж мэднэ.

 

Дани

nordtravel.art

Хүүхдэдээ зөвхөн засгийн газраас зөвшөөрсөн жагсаалтын дагуу л нэр өгч болно. Дур мэдэн нэр өгөхийг хориглодог – өгөх сонирхолтой бол заавал зөвшөөрөл авна. Азаар нэрийн жагсаалт нь овоо урт юм даа – 24,000 нэр бий.

youtube.com

Мөн Данид амин дэмээр баяжуулсан хүнсний бүтээгдэхүүн худалдаалахыг хориглодог: жишээ нь, Д амин дэмтэй сүү эсвэл эрдэс бодисоор баяжуулсан өглөөний хоол. Энэ хориг нь өөрийн гэсэн үндэслэлтэй – хүмүүс хоол хүнсээр дамжуулан нэмэлт амин дэм авдаггүй гэдгээ сайн мэддэг, тиймээс зөвхөн тусгайлан бэлдсэн амин дэмээс л өөрт нэн шаардлагатай шим тэжээлээ авдаг ажээ.

 

Хятад

dzen.ru

Тунист өрнөсөн “Мэлрэг цэцгийн хувьсгал”-тай адил төстэй үйл явдал Хятадад өрнөх магадлал өндөр байсан гэдэг. Хятадын засгийн газар шуурхай арга хэмжээ авсныхаа ачаар мэлгэр цэцгийг – хоригложээ. Одоо уг цэцгийг зөвхөн тусгай зөвшөөрлөөр л тарьж ургуулаад зогсохгүй мөн дуу, уран сайхны нийтлэлд ч дурдахыг хориглосон байна.

savelagame.ru

Мөн Хятадад хүүхдүүд видео тоглоом тоглуулагч худалдаж авч чадахгүйд хүрчээ. 2000-аад оны үед засаг төрөөс залуучуудыг зөвхөн виртуал ертөнцөд амьдарч ажил хөдөлмөр эрхлэхээс зайлсхийнэ гэж үзжээ. Тиймээс залуучуудад эдгээр тоглоомуудыг зарахыг хориглосон гэдэг. Хамгийн хачирхалтай нь, ихэнх консолыг Хятадад үйлдвэрлэдэг, тэгсэн мөртлөө өөрсдөө худалдаж авч чадахгүй. Гэхдээ насанд хүрэгчдээр дамжуулаад худалдаж авах арга бий – тиймээс уг хориг хэрэгжиж байгаагүй, хэрэгжих ч үгүй.

7
Ха ХаХа Ха
4
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. гялс

    2023/05/04 at 15:19

    зураг сонирхдоггүй ухаантнууд байгаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *