Таны анзаараагүй өнгөрөөсөн байж болох алдартай кинонуудын 11 хэсэг

0

Кино сонирхогчид жижиг сажиг зүйлийг маш анхааралтай үзэж, сонирхолтой зүйл олж харахаараа үнэлэлт дүгнэлт өгдөг билээ. Энэхүү нийтлэлээрээ киноны сонирхолтой баримтуудыг дэлгэх гэж байна, мэдээж таны урьд нь огт анзаарч байгаагүй зүйлс багтана.

1. “Pulp Fiction” уран сайхны киноны (1994) Мия болон Винсент нарын бүжиглэдэг хэсэг – Федерико Феллипиний найруулсан 1963 оны “8½” италийн уран сайхны кинонд хүндэтгэл үзүүлсэн явдал юм. Тэр кинонд яг ингэж бүжиглэдэг ажээ

redd.it
redd.it

 

2. “Charlie and the Chocolate Factory” кинонд (2005) Жонни Депп шоколадны эзэн хаан Вилли Вонкагийн дүрд орохын тулд нил ягаан өнгийн линз зүүжээ

redd.it

 

3. Энтони Хопкинс “The Silence of the Lambs” киноны (1991) дүрээ судалж байхдаа Ханнибал Лекторыг хэвлээр явагч гэж төсөөлдөг байжээ. Жишээ нь, гүрвэл гэдэг амьтан нүдээ байнга анивчаад байдаггүй, яг л энэ онцлогийг Хопкинс дүрдээ хадгалж үлдсэн юм

redd.it

 

4. “The Wolf of Wall Street” киноны (2013) нэг хэсэг дээр Жон Хилл алтан загас иддэг. Тэрээр жинхэнэ амьд загас иджээ. Энэ хэсгийн зураг авалтын үеэр амьтан сургагч хүртэл ажилласан гэж байгаа

redd.it

 

5. “Back to the Future Part II” киноны (1989 он) Марти, Женнифер хоёрын ирээдүйн охины дүрд Майкл Жей Фокс өөрөө тогложээ

redd.it

 

6. “Fight Club” киноны (1999) нүүр будалтыг хийх үеэр Хелена Бонэм Картер гоо сайханчдаа зүүн гараараа будалт хийхийг зөвшөөрчээ. Учир нь өөрийнхөө тоглосон Марла Сингерийг гадаад төрхдөө төдийлөн анхаарал хандуулдаггүй эмэгтэй гэж төсөөлсөн гэдэг

redd.it

 

7. “The Lord of the Rings: The Fellowship of the Ring” кинонд (2001) Гэндальф өвгөн Бильбогийнд зочилж ирээд толгойгоо таазанд мөргөдөг хэсэг бий. Энэ хэсэг уг нь кино зохиолд байгаагүй юм. Найруулагч Питер Жексон уг хэсгийг хасалгүйгээр хадгалахаар шийдэж: шидтэн өвгөн ямар үлэмж биетэй болохыг бүр ч батлах шиг

redd.it

 

8. “Jurassic Park” кинонд (1994) гардаг трицератопсын баас үнэндээ ямар ч үнэргүй байв. Учир нь шавар шалбааг, үнсний холимог байсан бөгөөд ялаа шумуул цуглуулахын тулд зөгийн бал нэмжээ

redd.it

 

9. “The Shining” киноны (1980) Жек Торренс шар өнгийн “Beetle” машин жолооддог, угтаа бол Кингийн эх зохиол дээр улаан өнгийн машин байдаг юм. Дараа нь киноны өөр хэсэг дээр юу ч үгүй дайруулсан улаан “Beetle” машин гарна – уг түүх Стивен Кингийнх биш харин Кубрикийн хувилбараар явж байгааг далдаар илэрхийлжээ

redd.it
redd.it

 

10. “Zodiac” кинонд (2007) Дэйв Тоски гамбургер иддэг хэсэг бий. Идэж байснаа котлетыг нь нулимж гаргана. Учир нь энэ дүрийг бүтээсэн Марк Руффало цагаан хоолтон ажээ

redd.it

 

11. Марлон Брандо “The Godfather” киноны (1972) Вито Карлеонийг яг бульдог шиг харагдуулахыг хүсдэг байжээ. Тийм учраас хацрандаа хөвөн чихэж бэлтгэлээ хийдэг, харин жинхэнэ зураг авалтын үер тусгайлан бэлдсэн хиймэл шүд зүүдэг байсан гэдэг

redd.it

Уншигч та өөрийн мэддэг киноны сонирхолтой түүхүүдээс бид бүгдтэй хуваалцаарай.

3
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *