Санамсаргүй тохиолдлоор гэнэтийн олдвор олж, түүнийхээ ачаар саятан болсон 7 азтай хүн

0

Хуучин эдлэлийн дэлгүүрээс эртний ховор зүйлсийг асар хямдхан үнээр худалдаж авах, гэртээ засвар хийж байгаад эсвэл хашаанаасаа үнэ бүхий зүйлс олох зэрэг аз хаанаас ч, хэнд ч ирэх боломжтой. Манай сайт уншигч танд санамсаргүй байдлаар олсон зүйлсийнхээ ачаар асар их эд хөрөнгийн эзэн болсон 7 хүний түүхийг хүргэж байна.

1. Зоосон хана

© pxhere © pxhere

АНУ-ын Пенсильвания мужийн Уиндбер хотын энэхүү байшин сүүлийн хорин жилийн турш эзгүй орхигдсон байдалтай байжээ. Гэтэл нэгэн өдөр тус байшин дотор орж тоглож байсан хүүхдүүд хананы ойролцоо хэдэн ширхэг зоос унасан байгааг олж анзаарчээ. Ийнхүү хүүхдүүд эцэг эхдээ зооснуудын тухай хэлэхэд эцэг, эхчүүд нь тус байшинд очиж үзтэл хананд хэдэн зуун ширхэг зоос байгааг олж мэджээ.

Зооснуудын хувьд нийт $8500-ын үнэ хүрсэн бөгөөд зооснууд дунд 1793-1857 оны үеийн ховор зооснууд ч байжээ. Тухайн ховор зооснуудын хувьд $200,000 үнэлгээтэй аж.

 

2. Алт

© wikimedia © wikimedia

Австралийн Балларат тосгоны нэгэн фермер метал илрүүлэгч багаж бариад гэрийнхээ ойролцоох цөлөөр алхаж явтал газар доор ямар нэгэн зүйл байгаа нь мэдэгджээ. Багаж нь ийнхүү хариу үйлдэл үзүүлж эхлэхтэй зэрэгцэн тэрээр газар ухаж эхэлсэн бөгөөд эцэст нь $315,000-оор үнэлэгдэх 5.5 кг алт олжээ. Хамгийн сонирхолтой нь энэхүү бүс нутагт олон удаагийн хайгуулын ажиллагаа хийгдэж байсан ч ийм хэмжээний алт байгааг олж тогтоож байгаагүй аж.

 

3. Гэрэлт чимэд чулуу

© imgur, © pixnio

Австралийн бас нэгэн азтай эр дэлхийд нэн ховорт тооцогдох гэрэлт чимэд чулууг олжээ. Түүнийг Бобби гэдэг бөгөөд уурхайн ажлаа хийж байхдаа энгийн чулуу хийсэн сагснаас энэхүү чулууг олж харжээ. Ийнхүү тэрээр уг чулууг авч хадгалахаар шийдсэн бөгөөд тэр явдлаас хойш 14 жилийн дараа хэд хэдэн мэргэжилтнүүдэд гэртээ хадгалсан байсан чулуугаа үзүүлэхэд $3 сая доллараар үнэлэгдэх нэн ховор хар гэрэлт чимэд чулуу байсныг олж мэджээ.

 

4. Бэлэн мөнгөтэй дугтуйнууд

© nbc news

2009 онд АНУ-ын Кливленд хотод оршин суух Боб Киттс гэх нэгэн барилгачин эр багын найз Аманда Рийсийн гэрт засвар хийж байгаад угаалгын өрөөний хананы плитаны цаана эмийн хайрцаг шиг хэлбэртэй төмөр цүнх дотор бэлэн мөнгөтэй дугтуйнууд байхыг олж анзаарчээ. The P. Dunne News Agency-д хэмээн хаягласан байсан тус дугтуйнуудад нийт $182,000 байжээ.

Ийнхүү Боб олсон зүйлээ гэрийн эзэнд мэдэгдээд тус мөнгөний 40 хувийг авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч гэрийн эзэн түүнд ердөө 10 хувийг өгнө хэмээн зөржээ. Улмаар тэдний маргаан шүүхэд шилжиж, P. Dunne News Agency ч уг үйл явдлыг мэдэж асуудалд орж ирснээр шүүхээс мөнгийг маргаанд оролцогч талуудад тэнцүү хувааж өгөх шийдвэр гаргажээ.

 

5. Алдагдсан алх

1992 онд британи гаралтай Петер Ватлинг гэх нэгэн фермер гээж алга болгосон алхаа хайхад хэрэглэх зорилгоор металл хайгч төхөөрөмжтэй найз Эрик Лавесаас тусламж хүсчээ.

Ийнхүү Эрик фермерийн эдлэнд ирж алхыг төхөөрөмжөөрөө хайж эхэлсэн даруйдаа л нэгэн том хэмжээтэй мөнгөн зоос олжээ. Ийнхүү тэрээр зоос олдсон газрыг ухаж эхэлсэн бөгөөд газар доороос зоос болон алтан зүүлт, гоёл чимэглэлийн эд зүйлс бүхий модон хайрцаг олжээ.

Архелогичид түүний энэхүү олдворыг “Hoxne Hoard” гэж нэрлэсэн бөгөөд $15 сая долларын үнэлгээтэй гэж тогтоож, Британийн музейд хадгалуулжээ. Харин түүнийг олсон Эрикд $2.3 саяын урамшуулал олгож, Эрик ч найзтайгаа уг мөнгөө хувааж авсан гэдэг. Харамсалтай нь Петер Ватлинг анх хайж байсан алхаа хэзээ ч олоогүй ажээ.

 

6. Тусгаар тогтнолын тунхаг

© wikimedia, © Art Gallery ErgsArt, © wikimedia

АНУ-ын Пенсильвания мужаас гаралтай нэгэн эр зурагт харагдаж буй уран зургийг $4-оор худалдан авчээ. Тэрээр энэхүү зургаа гэртээ өлгөж, чимэглэл болгон ашиглахаар жаазыг нь солиулах гэтэл зурагны ард нэгэн бичиг баримт байгааг олж харсан аж. Ийнхүү тэрбээр уг баримтыг гарган хартал 1776 оны АНУ-ын тусгаар тогтнолын тунхаг бичгийн нэг хувилбар байжээ. Тэрхүү тунхаг нь ердөө 25 хувь үйлдэгдсэн байдаг бөгөөд тэрээр энэхүү тунхаг баримтыг хожим дуудлага худалдаанд оруулж $2.4 саяар худалдсан түүхтэй.

Тэгвэл үүнтэй ижил бас нэгэн түүх Нэшвиллийн оршин суугч Майкл Спаркст мөн тохиолдож байсан бөгөөд тэрээр хуучин эдлэлийн дэлгүүрээс өөрт нь таалагдаад байсан тул тусгаар тогтнолын тунхагийн нэгэн хувилбарыг $2.48 үнэ төлж авчээ. Хожим тэрээр уг бичгээ мэргэжилтнүүдэд үзүүлэхэд тэр нь тусгаар тогтнолыг тунхагийн эх хувилбаруудын нэг гэдэг нь тогтоогдож, $125,000-оор зарж байжээ.

 

 7. Британийн эртний эдлэл

© wikimedia, © wikimedia, © wikimedia, © publicdomainpictures

Археологи сонирхогч Терри Херберт нэгэн удаа фермер найзаасаа түүний эдлэнд металл хайгчаар хайгуул хийж үзье, зоос олдож ч магад гэсэн санал тавьжээ. Ийнхүү тэрээр хайгуул хийсэн эхний өдөртөө л 4.5 кг алтан эдлэл олжээ.

Археологичид тэрхүү эд зүйлсийг 12-р зууны Британийн эртний язгууртан, ноёд болон шашны өндөр хэргэмтнүүдийн бурханд өргөсөн өргөл гэж үзжээ. Тэдгээр эд зүйлсийг $5.3 саяар үнэлсэн аж.

Та болон таны эргэн тойронд энэ мэт ховор нандин, үнэ бүхий зүйлс олж байсан хүн бий юу?

19
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *