Яг энэ мөчид Ухань хотод: Цар тахлын дэгдэлт анх гарсан Хятадын уг хотод 5 хоногийн хөгжмийн наадам эхэлж, тус улсын өнцөг булан бүрээс 11,000 орчим хүн цуглаад байна

2
0
5,892
  • Ухань хотод Гүзээлзгэнэ хөгжмийн наадам эхэлж, Хятадын өнцөг булан бүрээс хүмүүс уг наадамд оролцохоор цуглажээ.
  • Өнгөрсөн бямба гарагт болсон тоглолтыг 11,000 хүн амны хаалтгүйгээр цуглаж үзжээ.
  • Уг хотоос цар тахлын анхны дэгдэлт гарсан ч сүүлийн үед Хятад даяар халдварын тоо буурч, хязгаарлалтын дэглэм сулраад байгаа юм.

Цар тахал анх дэгдсэн тус хотод мянга мянган хүмүүс цуглаж, хөгжмийн наадмын арга хэмжээнд оролцжээ. Энэ хөгжмийн наадам нь Хятадын 5-р сарын эхний 5 өдрийн амралтын эхлэл болон зохион байгуулагдсан аж. Тоглолт ч халуун дулаан уур амьсгалд амжилттай зохион байгуулагджээ. Одоо мөрдөгдөж байгаа хуулийн дагуу 11,000-аас олон хүн цуглуулах боломжгүй байсан тул энэ тооны хүмүүс цугларч, тоглолт үзсэн хэмээн зохион байгуулагчид мэдэгджээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэ тоглолт өнгөрсөн жил халдварын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байсан юм.

Ухань хотод Гүзээлзгэнэ хөгжмийн наадам эхэлж, Хятадын өнцөг булан бүрээс хүмүүс уг наадамд оролцохоор цуглажээ.

Одоо мөрдөгдөж байгаа хуулийн дагуу 11,000-аас олон хүн цуглуулах боломжгүй байсан тул энэ тооны хүмүүс цугларч, тоглолт үзсэн хэмээн зохион байгуулагчид мэдэгджээ. Тэд хамтдаа бүжиглэж, дуулж цагийг зугаатай өнгөрүүлжээ.

Үзэгчдийн дунд эмх замбараагүй байдал үүсгэхгүйн тулд эгнээ тус бүрд хашилт байршуулсан бөгөөд үзэгчдийн дийлэнх хэсэг нь амны хаалтгүй байжээ.

Ухань хотын хувьд 2 сарыг хатуу хөл хорионд өнгөрүүлж, коронавирусын тархалтыг бараг бүрэн хяналтандаа оруулж чадсан гэсэн албан ёсны баримт бий. Түүнчлэн Хятад улс даяарх халдварын тохиолдол сүүлийн хэдэн сард маш бага болж буурсан нь цар тахлаас айх айдсыг дарж байгаа нь дамжиггүй биз ээ.

Үзэгчдийн дунд эмх замбараагүй байдал үүсгэхгүйн тулд эгнээ тус бүрд хашилт байршуулсан бөгөөд үзэгчдийн дийлэнх хэсэг нь амны хаалтгүй байжээ.

Энэ хөгжмийн наадам нь Хятадын 5-р сарын эхний 5 өдрийн амралтын эхлэл болон зохион байгуулагдсан аж.

Энэ тухай тус хотын оршин суугч 23 настай Гао Юүчень хэлэхдээ, “Өнгөрсөн жил цар тахал манай хотод их хүндээр нөлөөлсөн. Өнөөдөр ийм хэмжээний баяр наадам зохион байгуулах хүртэл туулсан зам маань тийм ч амар байгаагүй. Бид бүгд л хамтын хүчин чармайлт, зoлиос гарган байж цар тахлыг даван гарсан. Харин өнөөдөр энэ хөгжмийн наадмыг дэргэдээс нь үзэж байгаадаа баяртай байна” хэмээжээ.

Ухань хотын Гарден Экспо цэнгэлдэх хүрээлэнд болсон уг хөгжмийн наадамд дотоодын олны танил болон шинэ залуу уран бүтээлчид ирж уран бүтээлээ толилуулжээ. Үндэсний наадмыг угтан зохион байгуулагдаж байгаа ижил төрлийн хөгжмийн наадмууд Бээжин гэх мэт Хятадын бусад хотуудад мөн зохион байгуулагдсан байна.


Ухань хотын Гарден Экспо цэнгэлдэх хүрээлэнд болсон уг хөгжмийн наадамд дотоодын олны танил болон шинэ залуу уран бүтээлчид ирж уран бүтээлээ толилуулжээ.

Тус хөгжмийн наадамд Хэбэй мужийн Шижиажуан хотоос ирж оролцсон 29 настай Жан Хонгай хэлэхдээ, “Задгай талбайд зохион байгуулагдаж байгаа том хэмжээний үйл ажиллагаанд анх удаа оролцож үзлээ. Наадмын уур амьсгал үнэхээр таатай сайхан байлаа” хэмээжээ.

Энэ удаагийн хөгжмийн наадам нь цар тахал гарснаас хойш тус хотод зохион байгуулагдаж байгаа хамгийн том наадам биш бөгөөд өмнө нь өнгөрсөн оны 10-р сард Хэллоуины баярыг тохиолдуулж хотын соёл амралтын хүрээлэнд том хэмжээний үйл ажиллагаа явуулж байсан юм. Тус наадамд оролцсон хүмүүс амны хаалтгүй, хүн хоорондын зай барих хязгаарлалтгүйгээр оролцсон гэдгээрээ онцлог байв.


Үндэсний наадмыг угтан зохион байгуулагдаж байгаа ижил төрлийн хөгжмийн наадмууд Бээжин гэх мэт Хятадын бусад хотуудад мөн зохион байгуулагдсан байна.


Ухань хотын хувьд 2 сарыг хатуу хөл хорионд өнгөрүүлж, коронавирусын тархалтыг бараг бүрэн хяналтандаа оруулж чадсан гэсэн албан ёсны баримт бий.

Тус наадмыг үзэхээр Хятадын өнцөг булан бүрээс хүмүүс цуглажээ.

Эх газрын Хятадад өнгөрсөн баасан гарагт шинээр 16 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд бүх тохиолдлууд зөөвөрлөгдөж орж ирсэн ажээ. Тус улсын хувьд нийт тохиолдлын тоо 90,671, нас баралт 4636 байгаагийн дийлэнх нь Ухань хотод бүртгэгдсэн юм. Түүнчлэн өнгөрсөн баасан гарагт нийт 11.6 сая хүнийг вакцинд хамруулж, нийт вакцинд хамрагдсан хүний тоо 265 сая болоод байгааг Үндэсний Эрүүл Мэндийн Хороо мэдэгдсэн билээ.

5
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

2 Сэтгэгдэл

  1. Herlen Baigalma

    Herlen Baigalma

    2021/05/03 at 22:25

    uwchin degdeecheed aimar uls yumaa

  2. lalruud

    2021/05/06 at 19:28

    muu hunii unergui sdakuud

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.