
Шинэ найз залуутай болох нь сонирхолтой, шинэ амлалтуудад умбах нь сайхан байж болох юм: шинээр дүрэлзэж байгаа нөхөрлөл хэн хэндээ сайхан мэдрэмж төрүүлнэ. Зарим нэг эрчүүдийн сайн санаж хийсэн үйлдлүүд нь эмэгтэйчүүдийн дургүйцлийг хүргэх тохиолдол байдаг. Магадгүй энд дурдах гэж буй 15 үйлдэл таны найз залууг дэлхий дээрх хамгийн болхи бүдүүлэг амьтан болгож харагдуулж ч мэднэ. Хөөрхий эрчүүд юу хийж байгаагаа огтхон ч гадарлахгүй.
15. Сахлаа байнга илнэ
Сахалтай байх нь ёс зүйгүй хэмээн үзэж эрчүүд чадлынхаа хэрээр хусдаг байсан цаг өнгөрчээ. Өнөөдөр сахландаа долоо хоногийнхоо бохийг нууж болохоор хэмжээний сахал ургуулахад хэн ч юу ч хэлэхгүй. Зарчмын хувьд, сахал зохиж байгаа эрийг эгдүүтэй гэж хэлж болох юм. Сахалтай эрчүүд ярьж байхдаа сахлаа маажих юм уу, илээд л … Сэтгэлдээ “Энэ бүсгүйг хэрхэн өвөртөө оруулаад авах вэ?” гэж бодож байгаа мэт. Эсвэл юу ярьж байгаагаа ч мэдэхгүй өөр зүйлд анхаарал нь төвлөчихлөөрөө ингэдэг юм болов уу?
14. Ногоог нь хэрчиж өгнө
Таныг балчир хүүхэд гэж бодсон юм болов уу? Эсвэл муужгай ч юм уу? Эсвэл тэр эелдэг халамжтай байхыг хүссэн байх, гэхдээ яаж гэдгээ сайн мэдэхгүй байж болох юм. Өөр хүний хэрчиж байгаа ногоог өмнөөс нь хэрчиж өгч таалагдахыг оролдож байгаа арга нь хачирхалтай. Салатны ногоог хахаж үхэхгүйгээр жижиглэн өгч байгаа хүнийг хөндлөнгөөс харахад тааламжгүй. Эсвэл таны найз залуу тань хайртай найз бүсгүй бус халамжит ээжийг хайж байгаа юм болов уу?
13. Танаас сална гэж байхгүй
Найз залуу тань танд өөрийнхөө сэтгэлийг нээж ямар нэгэн зүйл хэлэх гэж шийдсэн бол “сүүдэр” шиг л дагаж, “санаандгүй”-гээр тантай хаана ч хэзээ ч таарна. Олон бужигнасан дүүрэн клубт тантай “санаандгүй” таарна гэхээр хачирхалтай байгаа биз. Эхэндээ сайхан санагдах боловч олон удаа “санаандгүй” тараад байвал таны тэвчээр барагдах болов уу.
12. Тантай өөр бүсгүйн тухай ярина
Танаас өмнө өөр найз бүсгүйтэй байсныг та мэдэж байгаа. Экс найз бүсгүй нь танаас ямар нэгэн зүйлээр илүү байсан болоод л түүний тухай тантай яриа өддөг. Тэгээд ямар чөтгөрөө хийж, тантай найзалж байгаа юм бол?
11. Таны хацрыг илнэ
Хэрвээ таны нөхөр ч юм уу, олон жилийн найз илж байгаа бол танд таатай байна. Харин анхны болзоон дээр хацрыг тань илээд унавал таны дургүйцлийг төрүүлэх нь лавтай. Анхны болзоон дээрээ та хоёрын харилцаа нэг шатаар ахивал та тэнэг байдалд орно. Мартаж болохгүй зүйл бол анхныхаа болзоон дээр юуг ч хүлээн зөвшөөрч болохгүй.
10. “Чи миний хуучин найз бүсгүй шиг харагдаж байна”
Хэрхэвч тийм байж болохгүй. Таны шинэ найз бүсгүй чинь хуучин найз бүсгүйн ихрийн өрөөсөнтэй адилхан байсан ч тэр тухай дурдаж болохгүй. Ямар ч бүсгүй хүн ийм “сайшаал”-ын үг сонсохыг хүсдэггүй юм. Хуучин найз бүсгүйдээ хайртай хэвээр байгаа учраас л түүнийг санагдуулах шинэ найз бүсгүйтэй болжээ гэж бодогдох вий.
9. Гэнэт хүзүүгээр чинь тэврээд авна
Таны чихэнд ямар нэгэн зүйл шивнэхийг хүссэн тэр гэнэт л хүзүүнээс нь тэврээд авна. Хоёр асуудал үүсч байна. Нэгдүгээрт, бүсгүй хүн хүзүүвч зүүх гэж байгаа нохой биш, хоёрт эрчүүд болгон мэргэжлийн массажист биш учраас турьхан хүзүүг нь гэмтээж болно.
8. Бүсгүй хүн бүрийг цоо ширтэж харна
Магадгүй эрчүүдэд таалагдаж байгаа болохоор л тэд ширтдэг байх. Ширтэж байхад бүсгүйн харц тулгарахад тэд харцаа бууруулахгүй. Гэхдээ бүгд тийм биш гэдгийг дурдах хэрэгтэй байх. Харц тулгараад байхад бууруулахгүй болохоор бүсгүй эвгүй байдалд орно. Тийм итгэмтгий юм уу, эсвэл зогсох, болих үйлдэл байдаггүй юм уу?
7. Сайшаалын үгс урсгаж өгнө
Сайхан үгэнд дургүй хэн байх вэ, гэхдээ хэтрээд эхэлбэл үнэ цэнээ алдаж хоосон үг болно.
6. Бүсгүй хүний сексийн өмнөх амьдралыг сонирхож асууна
Чамд хэдэн найз залуу байсан бэ? Чиний дуртай байрлал чинь юу вэ? Зарим залуучууд анхны болзоон дээр энэ мэт асуулт үнэхээр асуудаг. Дотно харьцаа үүсгэх гэж байгаа анхны оролдлого дээр сексийн тухай бодсон байна гэдэг байж болохгүй зүйл. Бүсгүй хүнийг хүндлэхгүй байгаагийн нэг илрэл бөгөөд энэ тэднийг айлгаж орхидог.
5. Бүсгүй хүн рүү бичсэн мөртлөө дараа нь санаандгүй явуулсан мэт дүр исгэнэ
Дөнгөж мессеж аваад байж байтал удалгүй араас нь “Уучлаарай, андуурчээ” ч юм уу, “Уучлаарай, санаандгүй дарагдсан байна” мэтийн утгатай мессеж танд ирж байсан удаатай юу? Асуудал танд бус харин ийм жүжиг тавьж байгаа залууд байгаа юм. “Санаандгүй мессеж” – бүсгүй хүнийг эргүүлэх сонирхолтой арга гэж эрчүүд үздэг. Энэ мэт бүсгүй хүнийг эзэмдэхийг хүсч байгаа залууг аюултайд тооцоорой.
4. Таны ордог газруудаар байнга ордог болно
Тухайлбал, урьд нь спортоор хичээллэж байгаагүй мөртлөө таны хичээллэдэг спорт клубт байнга ирдэг болбол таныг мөрдөж байгаа гэж ойлгосон дээр.
3. Эцэг эхтэй тань танилцах гэж шамдуулна
Эрчүүд анхны болзоон дээрээ хийж болохгүй Топ-10 зүйлд дараах зүйлийг зайлшгүй оруулах ёстой: бүсгүй хүнтэй уулзангуутаа түүний аав ээжтэй танилцахыг хүсэх хэрэггүй. Ингэж хүссэнээр бүсгүй танд таалагдаж байгааг илэрхийлэх оновчгүй арга, бүсгүй эвгүй байдалд орно шүү.
2. Сошиал сүлжээнд байгаа найз нарынхаа жагсаалтад таныг шууд нэмнэ
Энэ бол онлайн дайралт юм. Хувийн орон зайг үгүй хийж байгаа хэрэг.
1. Секс хийхийг аажмаар дурдана
Секс – харилцаа холбоо тогтоох шилдэг арга биш; секс хийхийг аажмаар дурсах ч мөн адил. “Бяцхан хэлээрээ чи юу хийж чадах бол гэхээр надад сонин байна”, “Ажил хийхдээ аль хэр уян болохоо харуулах уу” гэх мэт санаа агуулсан өгүүлбэрүүд үүнд хамаарна. Анхныхаа болзоон дээр – хэлээ тас хазаад л сууж байсан нь хэн хэндээ өлзийтэй.








Зочин
2015/08/30 at 14:47
Хөөрцийн, хүүхнүүдийн дургүйг хүргэхгүй гээд номхон зогсож байх ёстой юм уу? Ийм тэнэг юм бичиж байхаар өөрсдөө яаж олигтой эмэгтэй байхаа бодоцгоо хүүхнүүд ээ!
ZAAAA SHAAL HUDLAA
2015/08/30 at 15:36
YAG AMIDRAL DEER SN ZALUU BAILAA GEED HOJIH NI HOWOR SHDEE. IHEMSEG ZAN GARGAJCHIHAAD ETSEST NI NEGMU SHOWNO ARHICHINTAI NIILCHIHSEN DAJGVI OHID ZUNDUU L BN HOHINEEE HOH NI XXA
Зочин
2015/08/30 at 22:42
odoonii huuhnuudiig engeh hereg bnu shalchignur esvel shalig boltson ue oorsdo ihelj cekc yridag boltson bnle
Зочин
2015/08/31 at 05:06
Сэтгэгдэл *ingej tas ongon tsarailahaar shuluuhan nuurengii bsan deeree
di
2017/05/06 at 20:06
Bvsgvi bvsgvi bvsgvi ene vg chin emegtei asar ih doromjl bga vg shvvde
(manj vg) utgiin helh gheer arai ih bn ghdee zgr vyleed unshaad vzeerei zawaan sonsogdoh bh