
Хоёр жилийн өмнө дэлхийн хамгийн царайлаг гэмт хэрэгтний талаар шуугисан, тэр бол АНУ-ын иргэн Жереми Микс. Суллагдсанаас хойш хэдэн сарын дараа Жереми өөрийн зургуудаас олон түмэнд дэлгэжээ.
Түүний зураг орон нутгийн сувгаар анхлан гарч ирснээс хойш Жеремигийн нэр дээшээ өсөх шиг болж үзэгчид түүнийг загвар өмсөгчөөр хүртэл “тодруулжээ”. Жеремийг хоригдож байхад загварынхан ч анзаарсан байсан бөгөөд шоронгоос гараад White Cross Management загварын агентлагийн Жим Жордтай хамтран ажиллах болжээ.
Анхны зураг авалтын зургуудыг загварын агентлагийн албан ёсны хуудас болон Instagram дээр байршуулав.
32 настай америк залуугийн сошиал сүлжээнд 415 мянга гаруй хүн нэгдэж, анхны зураг авалтаараа 53 мянган лайк цуглуулжээ.
Миксийн зургийг харсан хүмүүс “Бурхан минь, тэр төгс ажээ”, “Яаж ийм хөөрхөн байж чадаж байна аа?”, “Чи бол хаан”, “Тайвширцгаа, тэр гэр бүлтэй хүн шүү”, “Микс, чи бол дур булаам залуу”, “Ямар сайхан нүд вэ?”, “Төгс” гэх зэргээр бичиж байв.
Жеремигийн танилуудын ярьж байгаагаар тэрээр шинэ амьдрал эхлүүлэхээр эрс шийдсэн гэнэ.
Жереми эхнэрийн хамт
Микс шоронгоос хойш амьдралын зөв хэв маягийг дагахаар шийдэж спортоор хичээллэхээс гадна эхнэр, хүүдээ маш их цаг зарцуулах болжээ. Тэрээр дахин шоронд суухгүй гэдэгтээ бат итгэлтэй байгаа аж.







