Сая долларын дүр санал болгосон боловч татгалзсан хариу өгсөн 12 алдартнууд. Оскарын шагнал, алдар нэрд хүрэх боломжоо алдсандаа тэд харамсдаг болов уу?

0

Алдартай жүжигчид найруулагч, продюссеруудын тавьсан саналыг үргэлж хүлээж авна гэж байхгүй. Ямар нэгэн шалтгаанаар тэд татгалздаг: үзэгчдэд кино уйтгартай санагдана гэж зарим нь айна, нөгөө нь залуу найруулагчдад итгэхгүй эсвэл өөрийгөө тухайн дүрд хувирч чадахгүй гэж бодно. Жишээ нь, Шарлиз Терон “Wonder Woman” киноны гол дүрийн ээжийн дүрд тоглохыг хүссэнгүй, яагаад гэвэл тухайн дүрд өөрийгөө хэтэрхий залуудна гэж үзжээ.

Оддоос өөр хэн дэлхийд алдаршсан киноны дүрээс татгалзсаныг сонирхоцгооё.

Ханнибал Лектер: Шон Коннери — Энтони Хопкинс

© Medicine Man / Hollywood Pictures, © The Silence of the Lambs / Orion Pictures

Найруулагч Жонатан Демм уг нь Лектерын дүрд Шон Коннерийг тоглуулахыг хүссэн боловч алдартай жүжигчин саналыг хүлээж авалгүй татгалзсан хариу өгчээ. Ингээд дүрийг Энтони Хопкинст тавьсан юм. Жүжигчин эхлээд өөрийгөө хүүхдийн кинонд тоглохыг урьж байна гэж ойлгосон гэдэг. Хопкинс кино зохиолын эхний 10 хуудсыг уншиж үзээд л найруулагчийн тавьсан саналыг хүлээн авчээ. Хопкинсийн зөн совин ч түүнийг мэхлээгүй юм: энэ дүрээрээ шилдэг эрэгтэй дүрд нэр дэвшиж анхныхаа Оскарыг авсан юм.

 

Кларисса Старлинг: Мег Райан — Жоди Фостер

© When Harry Met Sally / Twentieth Century Fox, © The Silence of the Lambs / Orion Pictures

Мег Райан Оскарын шагналтан болох боломжоо алдсан нэгэн. Тэрээр Старлингийн дүрийг бүтээхээс татгалзжээ. Жүжигчин бүсгүйд киноны зэрлэг, бараан үйл явдал таалагдаагүй гэдэг. Ингээд Старлингийн дүр Жоди Фостерт иржээ. Жоди зохиолыг уншаад л дүрийг бүтээх хүсэлдээ шатсан юм.

 

Элли Гамильтон: Жессика Симпсон — Рейчел Макадамс

© facetoface / REPORTER / East News, © The Notebook / New Line Cinema

Жессика Симпсон дуучин гэдгээрээ илүү алдартай. Тэрээр “The Notebook” киноны гол дүрд тоглох саналыг хүлээж аваагүйгээсээ болж жүжигчний хувьд алдарших боломжоо алдсан гэж үздэг. Симпсон илэн далангүй зураг авалтын эсрэг үзэл бодолтой хүн. Харин Рейчел Макадамс үүнд санаа зовоогүй болохоор Райан Гослингийн дэлгэцийн амраг болжээ.

 

Ипполита хатан хаан: Шарлиз Терон — Конни Нильсен

© Snow White and the Huntsman / Universal Pictures, © Wonder Woman / Warner Bros.

Шарлиз Теронд Wonder Woman-ы ээжийн дүрийг санал болгоход тэрээр тоглоом ч үгүй ихэд сэтгэлээр унажээ. Уг саналыг “доpомжлол” гэж үзээд татгалзсан хариу өгсөн юм. Шарлизын сэтгэлийг бид сайн ойлгож байна, яагаад гэвэл Галь Гадот түүнээс ердөө 9-хөн насаар дүү, тэгэхээр тэд яавч эх, охин шиг харагдаж чадахгүй нь ойлгомжтой. Нэгэнт татгалзсан хариу авсан продюсер Зак Снайдер саналаа Данийн загвар өмсөгч, жүжигчин Конни Нильсенд тавьжээ. Энэ удаад Гадотоос 20 нас эгч “ээж”-тэй болсон юм.

 

Кити Щербацкая: Сирша Ронан — Алисия Викандер

© Gregorio T. Binuya / Everett Collection / East News, © Anna Karenina / Universal Pictures

Сирша Ронан “Byzantium” болон “The Host” киноны зураг авалтаа орхиж Киттигийн дүрийг бүтээхээс татгалзсан юм. Яагаад гэвэл Ронан эдгээр төслүүдэд гол дүрийг бүтээж байсан, тиймээс “Anna Karenina” киноны туслах дүрийг Алисия Викандер бүтээжээ.

 

Энни Уилкс: Анжелика Хьюстон — Кэти Бэйтс

© Addams Family Values / Paramount Pictures, © Misery / Warner Bros

Хьюстоныг бид Мортиши Аддамсын дүрээр нь илүү сайн мэднэ, тэрээр 1990 онд Стивен Кингийн романаар хийсэн дэлгэцийн бүтээлийн гол дүрд тоглох байсан юм. Даанч Анжелина “The Grifters” киноны саналыг сонгосон тул дүрийг тэр үедээ үзэгчдэд танигдаагүй Кэти Бэйтсэд өгчээ. Жүжигчин дүрээ үнэхээр чадварлаг гаргаж чадсан тул Оскар болон Алтан бөмбөрцгийн эзэн болсон юм.

 

Жаклин Кеннеди: Рэйчел Вайс — Натали Портман

© Shooting Star / Sipa USA / East News, © Jackie / Fox Searchlight Pictures

Кеннедигийн гэргийн тухай киноны бэлтгэл ажил маш удаан үргэлжилсэн. Эхэндээ найруулагч Даррен Арофонски болон түүний сүйт бүсгүй Рэйчел Вайс нарын хамтын төсөл гэж явж байжээ. Даанч хосууд салцгаасан бөгөөд Вайс киноны зураг авалтыг орхисон юм. Тэр цагаас хойш 2 жилийн дараа л Натали Портмантай хамран ажиллах гэрээг байгуулсан байдаг.

 

Энди Дюфрейн: Том Круз — Тим Роббинс

© Jerry Maguire / TriStar Pictures, © The Shawshank Redemption / Warner Bros.

Өнөөдөр гэмгүй цайлган, өөдрөг Энди Дюфрейн дүрд Тим Роббинсоос өөр хүнийг төсөөлж чадахгүй болжээ.  Энэ дүрийг алдартай олон жүжигчдэд тавьсан байдаг, тэр дунд Том Крузын нэр ч бий. Адал явдалт, боевик киноны од тэр үедээ олноо танигдаагүй шинэхэн найруулагчтай хамтран ажиллахыг хүсээгүй тул татгалзсан хариу өгчээ.

 

Кристина Палмер: Жессика Честейн — Рейчел Макадамс

© Miss Sloane / FilmNation Entertainment, © Doctor Strange / Marvel Studios

Жессика Честейн “Doctor Strange” киноны Бенедикт Камбербэтчийн хайртай бүсгүйн дүрд тоглохоос татгалзжээ. Кино зохиолчийн хэлснээр бол Честейн Marvel-ийн супер баатрын дүрд тоглох найдвараа алдахыг хүсээгүй бололтой.

 

Элизабет I: Эмили Уотсон — Кейт Бланшетт

© Mary Evans / AF Archive / Graham Whitby Boot / East News, © Elizabeth / Working Title Films

Хатан хааны дүрийг эхлээд Эмили Уотсонд санал болгосон ч жүжигчин бүсгүй ямар ч харамсах зүйлгүйгээр шууд татгалзжээ. Уотсон дараа нь дурсан ярихдаа: би энэ дүрийг яагаад ч Бланшет шиг гаргаж чадахгүй байсан. Тэр дүрийг гайхалтай бүтээж чадсан учраас Алтан бөмбөрцгийн эзэн болжээ.

 

Брижит фон Хаммерсмарк: Настасья Кински — Диана Крюгер

© imago / Sp / East News, © Inglourious Basterds / Universal Pictures

Квентин Тарантино германы кино од болон британийн тaгнуулчийн дүрд Настасья Кинскийг тоглуулахыг ихэд хүсэж байжээ. Алдартай найруулагч жүжигчинтэй уулзахаар Германд ирсэн ч түүнтэй тохирч чадаагүй юм. Тарантино сонголтоо Диана Крюгер болгосон нь амжилттай сонголт болжээ.

 

Гамора: Аманда Сейфрид — Зои Салдана

© Elizabeth Goodenough / Everett Collection / East News, © Guardians of the Galaxy / Marvel Studios

Аманда Сейфрид “анхны анги нь бүтэлгүйтсэн Marvel кинонд тоглохыг хүсээгүй” юм. Ярьдаг мод, илбэнх юу нь сонин байхыг тэр үнэхээр ойлгоогүй ажээ. Тэгээд ч Сейфрид бүтэлгүйтвэл Холливуд түүнийг уучлахгүй гэж эмээсэн, өөрөөр хэлбэл тэр ажил мэргэжлээрээ дэнчин тавихыг хүссэнгүй. Ингээд дүрийг Зои Салдана айдасгүйгээр бүтээж нэр хүндээ тодорхой хэмжээгээр өсгөж чаджээ.

Хэрвээ эдгээр жүжигчид саналыг хүлээж авсан бол дүрийг илүү амжилттай гаргаж чадах байсан болов уу, та юу гэж бодож байна?

8
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *