
Бид бүгдэд боломжгүй зүйлийг хийж чадах хүч бий. Энэ жагсаалтад оруулсан гэрэл зургууд болон тэдгээрийн ард буй түүхүүд нь хүний мөн чанар бидний төсөөлж байснаас хавьгүй илүү гэдгийг бидэнд нотолж өгөх болно. Жагсаалтыг дуустал нь үзээд дэлхийн хамгийн хөгшин гимнастикч, хамгийн удаан планк барьсан хүн, гаргүй гитарчин гэх мэт нөхцөл байдлаас үл хамааран зорилгоо биелүүлж чадсан гайхалтай хүмүүсийн талаар мэдэж аваарай.
1. Сэлүүрчний гар

Английн сэлүүрчин, Олимпын 2 удаагийн алтан медальт Алекс Грегори энэхүү зургийг өөрийн твиттер хуудсандаа байрлуулсан байна. Тус зурагт олон цаг сэлүүрийн бээлий өмссөний дараах түүний гарыг харуулжээ. Амжилт өндөр үнээр ирдэг юм шүү.
2. Хэт хүйтэн температурыг тэсвэрлэж буй нь

Вим Хоф буюу Мөсний хүн бол Голландын экстрим тамирчин юм. Тэрээр дэлхийн 20 гаруй рекордыг эзэмшдэг бөгөөд тэдгээрийн нэг нь мөстэй усанд хамгийн удаа тэссэн амжилт юм. Тэрбээр хэт хүйтэн температурт тэсэх хэд хэдэн техникийг боловсруулсан бөгөөд үүнд “Wim Hof”-ийн амьсгалах аргыг ч багтаасан болно.
3. Өндөр олсны хаан

Ник Уалленда “Grand Canyon”-ийг олсон дээгүүр хөндлөн туулж чадсан анхны хүн болжээ. Түүний гэр бүлийн хийж байсан тэнгэрийн алхаанууд: түүний элэнц өвөө нь Таллула хүрхрээн 1200 фут замыг олсон дээгүүр алхаж туулсан бол, ээж нь Никийг гэдсэндээ тээж байхдаа ч олсон дээгүүр алхсаар байсан байна. 2011 онд Ник өвөөгийнхөө амь насаа золиосолсон Сан-Хуанд очин олсон дээгүүр алхалт хийсэн байна. 2012 онд тэрээр Ниагара хүрхрээ дээгүүр утас татан алхаж, боломжгүй зүйл гэж байхгүй гэдгийг батлан харуулсан юм.
4. Буяны ажилд туслахын тулд 9 цаг гаруй планк барьсан нь

Тэнгисийн цэргийн офицер асан Жорж Худ нь саяхан өөр нэгэн “планк” рекордыг эвджээ. Тэрбээр 9 цаг 20 минутын хугацаанд планк барьж өөрийн эзэмшдэг байсан 9 цаг 11 минутын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Тэрээр рекордоо шинэчлэн тогтоох бүрдээ буяны ажилд зориулан хандив цуглуулдаг бөгөөд түүний уриа бол: “Зорилго тавь, Оноо ав, Амжилтаа эвд… Бусад зүйл бол зүгээр л сургуулилт”.
5. Биенийгээ дэмжиж гар гараасаа барьсан нь

Ма Ли, Жай Сяоувэй нар бол “Гараас гарт” шоугаа дэлхийн өнцөг булан бүрд очиж тоглодог Хятад улсын бүжигчид юм. Жай автомашины ослоор гараа алдсан бол түүний хамтрагч Ма нь хөлгүйгээр бүжиглэдэг байна. Хосууд аль хэдийн 20 өөр оронд тоглолтоо хийсэн бөгөөд тоглолт бүр дээр дүрээ улам бүр хөгжүүлж, улам хүчирхэгжүүлдэг ажээ.
6. Ханан дээр ганцаараа

Зурагт Америкийн хаданд авирагч, уулчин Алекс Хоннольдын Йосемитийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Эл Капитанд чөлөөт ганцаарчилсан авиралт хийж буйг харуулсан байна. Тэрээр энэхүү чөлөөт авиралтыг хийж буй хамгийн анхны хүн болжээ. Авиралт 3 цаг 56 минут үргэлжилсэн.
7. Уулын оргилоос 2 милийн зайд зогсож буй “Mt. Evans”, Колорадо

8. Дэлхийн хамгийн хөгшин гимнастикч үзүүлбэрээ үзүүлж буй нь

Германы 91 настай тамирчин дэлхийн хамгийн өнөр настай гемнастикч бөгөөд тэрээр одоо ч параллель дамнуурга дээр үзүүлбэр үзүүлж чаддаг байна. Тэрээр 9 настайгаасаа гимнастикаар хичээллэн, дараагаар нь гар бөмбөгөөр хичээллэж байсан бөгөөд 56 настайдаа өөрийн дуртай спортод эргэн хөл тавьсан байна. “Би үхэх үедээ л гимнастик хийхээ болино” хэмээн тэрээр хэлж байжээ.
9. Дэлхийн хамгийн хүчирхэг хүүхэд

Рум хүү Жулиано Строе 2 настайгаасаа жингээ барьж 4 настайдаа 10 метрт хамгийн хурдан алхсан дэлхийн дээд амжилтыг тогтоосон юм. Тэр ингээд ч зогсоогүй бөгөөд жил бүр дээд амжилтуудаа эвдсээр байжээ.
10. Эверестийн оргилд гарсан анхны хоёр хөлгүй хүн

Марк Инглис 23 настайдаа Шинэ Зеландын хамгийн өндөр оргилд гарах үедээ мөсөн агуйд унаж хоёр хөлөө алджээ. Гэвч энэ нь түүнийг мөрөөдлөө биелүүлэхэд нь саад болоогүй бөгөөд 2006 онд Эверестэд авирсан анхны хоёр хөлгүй хүн болсон байна. Тэрээр энэ амжилтаа гаргах хүртлээ шинжлэх ухаанч, дарс үйлдвэрлэгч, паралимпийн тамирчин, илтгэгч гээд олон салбарт өөрийн карьерыг эхлүүлээд амжсан юм.
11. Гаргүйгээр гитар тоглодог эр

Хосе Антонио Мелендез Родригес хоёр гаргүй төрсөн боловч энэ нь түүнийг гитар тоглоход нь саад болсонгүй. Тэрээр хөлөөрөө гитар тоглож сурчээ. 1987 оны 9-р сарын 15-нд тэрээр Ромын Пап лам Жон Пол II-д зориулан гитар тоглож өгсөн бөгөөд энэ үйл явдал түүний амьдралыг бүхэлд нь өөрчилжээ.Тэрээр анхны цомгоо 1989 онд гаргасан бөгөөд авьяаслаг дуучин, хөгжимчин, хөгжмийн зохиолч гэдгээрээ дэлхий даяар алдартай болсон байна.
12. Марафон гүйхэд нас хамаагүй

Харриетт Томпсон нь марафон гүйлтийн хамгийн өндөр настай эмэгтэй тамирчин юм. Тэрээр 50-иад онд нөхөртэйгөө богино зайн гүйлт хийж спортын гараагаа эхэлж байсан бөгөөд 76 насандаа марафонд оролцож эхэлжээ. Энэхүү хүчирхэг эмэгтэй хоёр ч удаа хорт хавдрыг даван туулж 94 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна.
13. “Чулуу, газар хоёрын хооронд”

Арон Ралстон хавцалд авирах үедээ ослоор гараа алджээ. Тэрээр ослын үеэр хавцалд өөрийг нь 3 өдрийн турш гацаасан чулуун доороос гарахын тулд өөрийн гарыг тасалж амьд гарч чадсан гэдгээрээ дэлхий дахинд эр зоригийн илэрхийлэл болсон юм. Гэвч энэ ослын дараа ч тэрээр ууланд аврихаа зогсоогоогүй юм.
14. Дугуйчны хөл

Польшийн уралдааны дугуйчин Павел Полжански энэхүү зургаа Инстаграм дээр байрлуулж, “Тур де Франс” уралдааны 165 км замыг туулсны дараах хөлийнхөө төрх байдлыг харуулжээ.








Úñdræm Dúłgùùñ
2020/06/16 at 20:50
Amjilt amarhan irehkue 🙂
Bayarjargal Duulga
2020/06/16 at 22:18
Спорт гэдэг хог шдээ өөрийн хүслээр бие зовоож биегүй болдог гаж зуршил 1000:1 нд амжилт ирдэг
Bayarjargal Duulga
2020/06/17 at 00:41
Спорт бол гаж соёл
Garfield ML
2020/06/17 at 01:17
Г. Дорж Палам
Mongol Mongol
2020/06/17 at 12:06
Ene 2-r erdeneiig niilvvlbees…:? Xaxa
Эрдэнэчимэг Отгонбаяр
2020/06/17 at 13:09
Mndl Mndj ugaachdin hol gd zurga hdiimu 😂
Kirigayo Kazuto
2020/06/17 at 13:44
Gantulga Temuujin vzeerei anda
Gantulga Temuujin
2020/06/17 at 13:44
uzelguidee
Enkush Enkush
2020/06/17 at 14:32
Usand seleltiin tamirchin oor
Zavi seluurddeg hun