Хүүхдийг аз жаргалтай хувь хүн болгож төлөвшүүлэхэд туслах Швед хүмүүжлийн 14 арга

0

Швед дэлхийн аз жаргалтай улс орны жагсаалтын эхний байруудад орсоор л байна. Тийм учраас швед эцэг, эхчүүд өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун хүнийг яаж өсгөж хүмүүжүүлэхийг сайн мэдэж байгаа болов уу. Хүүхдүүд долоо хоногийн нэг л өдөр амттан идэх зөвшөөрөлтэй, бас өдөржингөө гудамжинд шавраар тоглож болно. Швед хүмүүжлийн системийн нарийн ширийн онцлогийг бид судалж үзсэн бөгөөд өөртөө итгэлтэй хувь хүн төлөвшүүлж өсгөхөд тань тус болно гэж найдаж байна.

1. Хүүхдүүдэд бүх зүйлийг зөвшөөрнө

© EAST NEWS

Үсэрч харайх, хувцсаа заваартуулах гэх мэт бидний хүүхдүүдээ хийхийг хориглодог эдгээр үйлдэл Шведэд бүгд боломжтой. Энэ бол хүүхдийн хөгжлийн зайлшгүй нэг хэсэг, үүнийг хязгаарлах ямар ч шаардлага байхгүй гэж шведчүүд үздэг. Тиймээс цэцэрлэгт цэвэрхэн хувцастай хүүхэд өгөөд орой нь танигдахын аргагүй болтлоо заваан болсон хүүхэд авахад гайхаад байх зүйл огт үгүй ажээ.

  • Бусад улс орнуудын хүүхдүүдтэй харьцуулахад манай хүүхдүүдэд маш олон зүйл хийхийг зөвшөөрдөг. Би гэхэд л 4 настайдаа ямар ч хараа хяналтгүй гадаа тоглодог байлаа. Ихэнхдээ эрүүл агаарт. Байнга дугуй унана, их хүчтэй бороотой үед л гэртээ үлдэнэ. © Johan Olofsson / Quora
  • Гудамжинд хүүхдээ загнаад зогсож байвал цагдаа таныг баривчилж болох тухай ч анхааруулна. © Astrid Allen / Quora

 

2. Цэцэрлэгийн багш нарын тоо өдрийн туршид өөрчлөгддөг

© EAST NEWS

Жишээ нь 15 хүүхэдтэй бага бүлэгт 3 багш байдаг. Тэгэхээр нэг багшид 5 хүүхэд оногдож байгаа юм. Хэрвээ тухайн бүлэгт ангидаа дасан зохицож чадахгүй эсвэл өөр асуудалтай хүүхэд байгаа бол нэмэлт багш өгөхийг ч үгүйсгэхгүй.

Багш нарын тоо тухайн үед бүлэгт хэдэн хүүхэд байгаагаас шалтгаална . Эцэг эх нь ажилтай үед л хүүхдээ цэцэрлэгт үлдээдэг, тиймээс нэг бүлэгт байнгын олон хүүхэд явна гэдэг ойлголт үгүй ажээ.

  • Би 2 хүүхэдтэй – 5 болон 11 настай. 2 нас хүртэл нь эхнэр бид хоёр адилхан цагаар ээлжилж хүүхдүүдтэйгээ үлддэг байлаа. Дараа нь хүүхдээ цэцэрлэгт өгч эхэлсэн, гэхдээ бүтэн өдрөөр биш. Цэцэрлэгт явах хугацааг аажмаар нэмэгдүүлсээр дасгасан юм. Харин 3-4 настайдаа тэд бүтэн өдөр цэцэрлэгтээ явж сурсан даа. © Frank Isaksson / Quora
  • Манай гэрийн хажууд цэцэрлэг байдаг. Хүүхдүүд гадаа тоглож байгааг харахад хэд хэдэн багш үзэгддэг юм. Тэд хүүхдүүдтэй шведээр бас англиар ярилцана. © Chris Ebbert / Quora

 

3. Салсан эцэг, эх хүүхдээ харах ажлыг тэгш хувааж авна

© pexels

Хэрвээ эцэг, эх нь салж байгаа бол хүүхэдтэй адил түвшинд харилцаагаа үргэлжлүүлдэг. Нэг долоо хоног ээжтэйгээ, дараагийн долоо хоног аавтайгаа. Эхнэр, нөхрийн хэн нэг нь ямар нэг гаж донтой эсвэл хорт муу зуршилтай тохиолдолд л хүүхэд нэг дээр нь үлддэг. Хүмүүжлийн нэгэн онцлог арга барил нь хүүхэдтэй маш их ярилцана, зөв бурууг ойлгуулж тайлбарлаж өгдөг.

  • Эцэг, эх хүүхдээ асран хамгаалах адилхан эрхтэй. Эцэг байх эрх нь тухайн хос гэрлэлтээ батлуулсан эсэхээс үл хамаарна. Шведэд хүүхэд асран хамгуулуулах эрхтэй болохоос насанд хүрэгчид асран хамгаалах эрх эдэлдэггүй. © Alan Waller / Quora
  • Ах маань эхнэрээсээ 3 хүүхэдтэй байхдаа салсан юм. Гэхдээ нэг асуудал дээр шийдэлд хүрэхгүй байгаа, одоо ч шүүхэд дуудагдсаар л. Гэсэн хэдий ч хүүхдүүд нь яг адил цаг хугацаагаар аав, ээжтэйгээ ээлжилж амьдардаг. Хамгийн сонирхолтой нь тэд гэрлэлтээ хэзээ ч батлуулж байгаагүй. © Johanna Appelber / Quora

 

4. Хүүхдийг зодох хориотой (зөөлөн цохиод авч ч болохгүй)

© EAST NEWS

1979 онд хүүхдийн бие махбодод хүч хэрэглэхийг хориглосон анхны улс болж байсан түүхтэй. Бяцхан шведийн хүлээх хамгийн дээд шийтгэл бол өрөөндөө суугаад өөрийн үйлдлээ сайтар тунгааж бодох. Эцэг эх нь ийм л шийтгэл хүлээлгэж чадна.

  • Энэ зохицуулалт хэрэгжиж эхлэхэд би төрөөгүй байсан. Гэхдээ энэ хуулийг хичээл дээр үзсэн. Хуулийг батлах үед ихэнх эцэг, эхчүүд хүүхдэдээ “алганы амт” үзүүлж байх ёстой гэж үзэж байжээ. 1994 он гэхэд ийм үзэл бодолтой эцэг эх ердөө 10%-иас хэтрээгүй байсан. Хүүхдэдээ хүч хэрэглэж шийтгэсэн эцэг, эх шоронд хоригдох хүртэл ял шийтгэл хүлээнэ. © Ching_chong_parsnip / Reddit
  • Би 1979 онд төрсөн, ганц ч удаа зодуулж үзээгүй. Ээжтэйгээ нухацтай яриа өрнүүлэхээс үхтлээ айдаг байж билээ. Нэг удаа ээж намайг их чанга тэвэрсэн, тэр үед гэрээсээ оргох бодолтой байсан юм. Харин аав дүүг маань дэлгүүрт чанга чарлаад байхаар нь машиндаа хүчээр суулгаж дуугүй болгож байсныг санаж байна. Миний эцэг, эх хүүхдүүддээ гаргасан “хүчирхийлэл” ингээд дууссан юм даа. © vonadler / Reddit

 

5. Эмээ, өвөө нар нь хүүхдийн хүмүүжилд оролцдоггүй

© JIM WEST/Science Photo Library/East News © pexels

Шведийн ахмад настнууд ач, зээ нараа хардаггүй, өөрсдөө л хүсвэл харна. Эцэг, эх нь зайлшгүй шаардлагатай үед л өвөө, эмээ нарыг хүүхдээ харж өгөөч гэж хүсдэг, гэхдээ энэ тухайгаа хэдэн долоо хоногийн өмнө хэлэх ёстой. Тэтгэврийн насны хөгшчүүл ажил ихтэй, тэдний давчуу өдрийн хуваариас чөлөөт цаг тэр болгон гарахгүй. Хүүхдийн хүмүүжлийн тухай зөвлөгөө швед эмээ нар тэр болгон өгөхгүй дээ, тийм ч боломж байхгүй.

  • Эмээ, өвөө нар том болсон хүүхдүүдтэйгээ цуг амьдардаггүй. Заримдаа ач, зээ нараа цөөн цагаар харж тусална, гэхдээ ойрхон амьдарч байгаа бол шүү дээ. Хүүхдүүддээ байнга туслах ч үүрэг хүлээгээгүй. Хамаатан садангууд ямар нэгэн байдлаар бие биенээсээ эдийн засаг эсвэл нийгмийн хараат байхаас зайлсхийнэ. © Valdemar Hedin / Quora
  • Зарим нэг улс орноор аялж байхад намайг нэг зүйл их гайхшруулдаг юм: 2 эсвэл 3 үеэрээ цугтаа ресторанд хоол идээд сууж байх юм. Би Шведэд хэзээ ч ийм юм олж хараагүй. © Ted Dus / Quora

 

6. Тоглоомыг хүйсээр нь ялгадаггүй

© pexels © depositphotos

Хүүхэлдэй ч тэр, машин ч тэр охидууд, хөвгүүд бүгд тоглож болно. Энэ улс оронд тоглоомыг ямар нэгэн хүйсийн ялгаагаар заагладаггүй. Хүүхдийн сонголт юугаар ч хязгаарлагдахгүй, жишээ нь эрэгтэй хүүхэд ягаан өнгийн хувцас эсвэл аяга таваг авья гэвэл хэн ч гайхахгүй, хорихгүй.

  • Хүүхдэд үлгэр домог болсон худлаа ойлголт өгдөггүй, гэхдээ хүүхдэд өөрийнх нь бие махбодын онцлогийг хэлж ойлгуулна, хоорондоо адилгүй шүү гэдгийг тэд ойлгох ёстой. Би удахгүй охинтой болно. Чи охин болохоор ийм тийм зүйл хийж болохгүй гэж хэн нэгэн охинд минь хэлэх юм бол би шууд л дургүйцнэ. Хүчтэй эмэгтэйчүүдийн тухай ном түүндээ авч өгье гэж бодож байна. “Охидууд өхөөрдөм бас зөвхөн хүүхэлдэйгээр л тоглодог” гэдэг хуучирсан сэтгэлгээгүй өсөөсэй гэж хүсэж байна. © Maria Fors / Quora
  • “Хөвгүүдэд зориулсан” болон “охидуудад зориулсан” гэсэн тоглоом байхгүй, бүх хүүхдүүд адилхан. Охидууд гомдсоноо нуу, хөвгүүд уйлж эсвэл уйтгарлаж болохгүй гэж хэн ч заахгүй. Хүйс тодорхойлоогүй цэцэрлэгт явж байсан хүүхэд амархан нийгэмшдэг, аль ч хүйсийн хүүхэдтэй амархан найз нөхөд болж чаддаг. © Keeley Mountford / Quora

 

7. Хүүхдүүд бага наснаасаа л өөрийгөө анхаардаг

© pexels

Нэг нас хүрээд л хүүхэд өөртөө анхан шатны анхаарал тавьж сурдаг. Хүүхэд бие дааж хооллоно, аяга таваг, тоглоомоо хураана, хувцсаа өмсөнө – цэцэрлэгт зөвхөн хүүхдийн эрхийн тухай заагаад зогсохгүй бас ахуйн үүрэг хариуцлагыг зааж сургадаг.

  • Эрх чөлөөг хариуцлага бий болно. Бид юу хийж болохгүйг сайн мэддэг байлаа, жишээ нь, нуур, голын мөс нимгэн тул аюултай, хэт их хөдөлгөөнтэй тул ямар замаар хөндлөн гарч болохгүйг. Бид бие биенээ анхаарах ёстой. Бид тэгдэг л байсан. Мөн бид бие биенээ доромжилж шоглохоос хамгаална, гэхдээ үнэндээ тэр болгон амжилтгүй л дээ. © Johan Olofsson / Quora
  • Шведэд өснө гэж юу гэсэн үг вэ? Бага наснаасаа том хариуцлага үүрдэг, яагаад гэвэл эцэг эх чамд итгэл хүлээлгээд байгаа юм. © Marita Elg / Quora

 

 

8. Жирэмсэн эхчүүдээс маш цөөн удаа шинжилгээ авна, харин эмч жирэмслэлтийн явцыг хянахгүй

© depositphotos

Жирэмслэлтийг эмэгтэйчүүдийн эмч биш харин эх барих эмч эсвэл сувилагч л хянана. Бусад улс орнууд шиг үзлэгт тэр болгон дуудаад байхгүй, нэг л удаа компьютерт харна. Төрөх дөхөөд ирэхээр хүслээ бичихийг хүсдэг.  Ямар орчинд төрөхийг хүсэж байна, дахин төрөх бодолтой байгаа эсэх бас өвчин намдаах эм тариа хэрэглэх шаардлага гарах уу гэх мэт.

 

9. Сургуулиа төгсөөд тэр болгон шууд их дээд сургуульд элсэж ордоггүй

© unsplash © depositphotos

Хүүхдүүдийн ихэнх нь сургуулиа дүүргээд ажилд орох эсвэл аялалд гарцгаадаг (сургуулийнхаа амралтаар хуримтлуулсан мөнгөөрөө). Сургуулиа төгссөн хүүхдүүд жил, хагас жил орчим хугацаанд өөрийгөө чухам хэн болохыг ойлгохыг зорино, юу хийх хүсэлтэй байгаагаа мэдэхийг хүсдэг. Энэ хугацаанд тэд өөрсдийгөө олж авч чадвал, өөрийгөө их дээд сургуулийн боловсролгүй цааш явахгүй гэдгээ ойлгосон цагт л дээд мэргэжил эзэмшдэг ажээ.

  • Шведэд их дээд сургуульд элсэн орох 2 үе шат байдаг. 2 дугаар сард элсэн орохын тулд 7 дугаар сарын сүүлч хүртэл хүсэлтээ гаргана. Харин 9 дүгээр сараас элсэн орохын тулд 3 дугаар сарыг дуустал хүсэлтээ гаргадаг. © Shyam Yadav / Quora
  • Сургуулиа 19 настайдаа төгсөнө, тэр цагаас хойш юу хүссэнээ хийж болдог. Ажил хийж болно, коллеж эсвэл их дээд сургуульд суралцаж болно, аялалд гарч болно эсвэл өөр юу ч байж болно. Үргэлжлүүлж сур гэж хүүхдэд ямар ч дарамт шахалт үзүүлэх ёсгүй. © Jessica Nilsson / Quora

 

10. Төрсний дараах амралтыг аав, ээж хоёр хоёулаа авна

© unsplash

Хүүхэд асрах чөлөө 480 хүртэл хоног үргэлжилнэ, үүний 90 хоногийг аав, ээж хоёр хоёулаа заавал авсан байх ёстой. Үлдсэн хоногуудыг тэд хоорондоо харилцан тохиролцож авна. Аавуудын хувьд энэ чөлөө нь хүүхдээ илүү сайн ойлгож, таньж мэдэхэд нь туслах ажээ. Эцэг, эхчүүдэд зориулсан “Тэргийг түр” гэх нэртэй тусгай сайт бий. Оршин суугаа хаяг, өөрийн сонирхлоо бичээд өөр бусад аав, ээжүүдтэй нийлж хүүхдээ цугтаа салхилуулж болно.

  • Бусад улс оронд нэг их түгээмэл үзэгдэл биш байх. Гэхдээ саяхан надтай цуг ажилладаг залуу бүтэн жил эцгийнхээ чөлөөг авч яваад буцаж орохдоо албан тушаал дэвшсэн. © GrandmaBogus / Reddit
  • Зарим нэг компаниуд төрсний дараах тэтгэлэгт нэмэлт нөхөн олговор өгдөг (цалингийн 80%-ийг улсаас даадаг байна). Тэгэхээр энэ үед цалингаа 100% авахад хэн ч гайхагүй. © Sanzet / Reddit

 

11. Жирэмсэн эхчүүдтэй жирийн л харилцана

© depositphotos

Шведэд жирэмслэлтийг эмэгтэй хүнд онцгой анхаарал хандуулах шалтгаан биш гэж үздэг. Тухайн эмэгтэй өөрөө л хүсвэл суудал тавьж өгнө эсвэл туслахаар гараа өгнө. Бусад тохиолдолд жирийн л эмэгтэй, бусадтай адилхан. Энэхүү байдал нь жирэмслэлтийг амархан бөгөөд хөнгөн давж гарахад нь тусалдаг гэж ярьдаг. Жишээ нь, ихэнх нь 9 сар хүртлээ ажлаа хийсээр байгаад төрдөг байна.

  • Хүнд эсвэл эрсдэлтэй ажил хийдэг эмэгтэйчүүд (жишээ нь барилга дээр ажилладаг) жирэмсний үед нэмэлт тэтгэмж авах эрхтэй. Өөрөөр хэлбэл хугацаанаасаа өмнө жирэмсний амралтаа авч байгаа бол энэ эрхийг эдэлдэг ажээ. © Jessica Nilsson / Quora
  • Шведийн эрүүл мэнд хамгааллын систем нь эмэгтэйчүүдийг жирэмсний амралтаа хэзээ авахаа өөрөө шийддэг байхаар зохицуулагдсан. Энэ хугацаанд хашиж байсан албан тушаал хэвээр хадгалагдан үлдэнэ. © Erik Johansson / Quora

 

12. Эмч мэс засал хийхээс хэдэн сарын өмнөөс эхэлж хүүхэдтэй харилцаа тогтоодог

© depositphotos

Зарим нэг мэс засал (жишээ нь бүтэн нойрсуулагчтай) хийлгэх хүүхдийг хэдэн долоо хоногийн өмнөөс бэлтгэх боломжтой. Энэ хугацаанд хүүхэд эмнэлэгт байнга ирж эмчдээ үзүүлж, эмч болон сувилагчтай танилцана, дасна. Хүүхдийн сэтгэл зүй бэлэн болсон гэж үзсэн үед л эмч мэс заслын товыг тавьдаг. Мэс заслын өмнөхөн ээж нь өвчин намдаах үйлчилгээтэй хөөрхөн наалт нааж өгдөг, энэ үед хүүхэд тайвширч айдасгүй байх ажээ.

 

13. Хүүхдүүд Бямба гаригт л амттан идэх эрхтэй

© pexels © pexels

Амттанд зориулсан тусгай өдөр Шведэд байдаг – бямба гариг. Энэ өдөр хүүхэд хүссэн хэмжээгээрээ амттан идэж болно. Долоо хоногийн бусад өдрүүдэд хүүхдүүд амттан идэх эрхгүй. Энэ маягаар хүүхдийн шүдийг хамгаалж хорхойтох эрсдэлийг бууруулдаг байна. Насанд хүрэгчдийн дунд ч гэсэн энэхүү дүрмийг баримталдаг хүмүүс цөөнгүй.

  • 50-иад оны дундуур засгийн газар шүдний өвчлөл их байгааг анзаарчээ, ялангуяа хүүхдүүдийн дунд. Тиймээс тэд нөхцөл байдлыг сайжруулахаар шийдсэн юм, ингээд нэгэн дүрэм гаргажээ. Хүүхдүүд долоо хоногийн нэг л өдөр чихэр идэж болно, тэр нь бямба гариг. Тиймээс энэ өдөр хүүхдүүдийн хувьд онцгой өдөрт тооцогддог. © Mark Schneider / Quora
  • Шведчүүд бид уламжлалаа хүндэлдэг. Жишээ нь, Баасан гаригийн орой зууш бэлдээд кино үзэж сууцгаадаг, харин Бямба гаригт бид амттан иддэг. © Kajsa Berglund / Quora

 

14. Шведчүүд глютений харшлын талаар өөрийн гэсэн ойлголттой

© pexels © pexels

Олон жилийн хугацаанд шведчүүд ой хүрээгүй хүүхдэд глютен агуулсан хүн өгдөггүй байлаа, яагаад гэвэл тус улсад энэ төрлийн харшилтай хүмүүсийн тоо эрс нэмэгджээ. Олон удаагийн судалгааны үр дүнд уг харшлаас салахаар шийдсэн байна. Бага наснаас нь эхэлж глютений агууламж багатай хүнс өгч эхлээд хэмжээг аажим нэмэгдүүлж дасгана. Мөн адил аргаар самрын харшилтай тэмцэж байгаа юм.

Хүмүүжлийн эдгээр аргуудаас та алийг нь хэрэгжүүлэхээр шийдэв? Харин ямар нь эргэлзээ төрүүлж байна вэ?

11
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Saraa Saraa

    Saraa Saraa

    2020/06/17 at 15:47

    Гадаадын хүмүүжил бичээд байх юм монгол хүмүүжил дууссан юм уу

  2. Gan Tsolmon

    Gan Tsolmon

    2020/06/17 at 21:09

    Бүх юум хоёр талтай

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *