Гэдэс өвдсөн үед ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

6

Чухам ямар үед түргэн дуудах, яагаад өвчин намдаах эм ууж болохгүй тухай

Гэдэс яагаад өвддөг вэ?

Гэдэс өвдөж байх үед үүнийг жирийн нэг хэсэгхэн өвдөөд өнгөрөх базлалт эсвэл хэдэн хоногоор өвдөх өвдөлт гэдгийг ялгах аргагүй ба яаралтай түргэн дуудах нь зөв эсэх нь ч эргэлзээтэй байдаг.

Гэдэс хатгах, базлах, дүүрэх гээд олон янзаар өвдөж болно. Гэхээ энэ өвдөлтийн үеэр яг тэнд өвдөж байна гэж онож заахад хэцүү бөгөөд гэдэс тэр чигээрээ л өвдөх мэт байдаг билээ.

Гэдэсний өвчин нь зөвхөн хоол боловсруулах эрхтнээс болохгүй бас бөөр, давсаг, дотоод бэлэг эрхтэн зэргээс болж өвддөг. Ер нь гэдсэн дотор байх юунаас ч болж гэдэс өвдөж болох юм.

Эдгээр олон янзын өвдөлт нь бүгд л өөр өөр эмчилгээ шаардана. Тиймээс чухам юу өвдөж байгааг мэдэхийн тулд өвчинд биш харин илрэх шинжид анхаарах хэрэгтэй.

 

Ямар шинж тэмдгийг анхаарах хэрэгтэй вэ?

Өтгөн гарахтай холбоотой бэрхшээлүүд

Хэрвээ өтгөн хатсан бол энэ нь ходоод гэдэсний үйл ажиллагаа доголдсонтой холбоотой байх нь давамгайлна. Тиймээс өтгөн хаталтын эсрэг арга хэмжээ авах хэрэгтэй.

Харин шингэн байдлаар өтгөн алдах нь хордлого болон халдвар авсан зэрэг хоол боловсруулах системийн олон янзын хямралтай холбоотой. Ямар ч байсан ийм нөхцөлд хоол хүнсээ багасгаж аль болох их ус уух хэрэгтэй ба шингэн алдсанаас болж шингэний дутагдалд орж болно.

Ийм нөхцөлд идэвхжүүлсэн нүүрс, түүнтэй адилтгах эм хэрэглэн шингэн алдуулж буй хордлогыг гаргах хэрэгтэй.

Бөөлжих, дотор муухайрах

Ихэнхдээ хордлогын үед ингэнэ. Бөөлжиж байх үед бас их шингэн уух хэрэгтэй. Янз бүрийн амттай шингэнийг (кофе болон хийжүүлсэн ус биш шүү) бага багаар нь балган уух хэрэгтэй ба ихээр нь шууд уувал дахин бөөлжиж магадгүй.

Ходоод цэвэрлэх шингэн хэрэглэж огт болохгүй. Харин эмийн сангаас шингэн нөхөх бэлдмэл авч ууж болно. Мөн энтеросорбент (идэвхжүүлсэн нүүрстэй адил үйлчилгээтэй эм бэлдмэл) бас хэрэгтэй бөгөөд шингэн хэлбэртэй нь хэрэглэхэд илүү дээр.

Гэдэс орчимд эвгүй мэдрэмж төрөх

Магадгүй таны гэдэс өвдөх биш харин гэдэс дүүрэх, огих зэрэг мэдрэмж төрж болох юм. Тэгвэл энэ нь хоол тэжээл гүйцэд боловсроогүйн илрэл бөгөөд яваандаа алга болно.

Цээжний цаана түлэх мэт байх нь ходоодны шүүстэй холбоотой.

Зүгээр л өвдөж байвал

Тэгвэл хүлээ. Гэдэсний өвчнийг өвчин намдаах эмээр дарахгүй бөгөөд учир нь олон хүнд өвчний шинж тэмдэг жижигхэн өвдөлтөөр илэрч эхэлдэг билээ. Хэрвээ өвчин улам хүндэрч байвал тусламж дуудах нь зөв.

Эм нь зөвхөн өвчин дарж, бодит байдлыг таниас нуух учир таны эмнэлгийн тусламж авах хугацаа тань төдий хэмжээгээр хойшилно

Сарын тэмдгийн үеэр гэдэс өвдөх нь тусдаа хэрэг бөгөөд чухам юунаас болж ийм юм болж байгааг та сайн мэдэх билээ.

Хэзээ эмчид үзүүлэх вэ?

Өдөр тутам шахам тохиолддог, хоол гүйцэд шингээгүй, өтгөн хатах зэргээс болж гэдэс өвдөх үед эмчид үзүүлэх шаардлагагүй боловч доорх нөхцөлд эмчид үзүүлэх нь зөв юм:

  • Маш хүчтэй өвдөж байгаа, өвдөх нь багасах биш улам хүчтэй болж байгаа бол
  • Бүх л хэсгээр өвдөж байвал
  • Баруун талд огцом өвдөж байвал (мухар олгой, нойр булчирхай байж болно)
  • Гэдэс өвдсөнөөс болж жин алдаж байвал
  • Шинж чанар нь 2-3 хоногт алга болохгүй бол
  • Халуун нэмэгдвэл
  • Таны өвчин өвөрмөц өвчин мэт санагдаж байвал, та эмчид үзүүлэх хэрэгтэй гэж бодож байвал

Хэзээ түргэн дуудах вэ?

Зарим нөхцөлд чухам юу болж байгаа нь мэдэгдэхгүй учир өвчтөнийг шууд л мэс засалч эмчид үзүүлж өвчний эх үүсвэрийг олох хэрэгтэй болдог. Үүнийг гэдэсний хурц өвдөлт гэж нэрлэдэг. Энэ нь олон янзын шинж тэмдгээр илрэх ба зөвхөн мэс засал л тус болох бөгөөд эрт тусмаа л сайн.

Гэдэсний хурц өвдөлтийн шинж чанар:

  1. Гэдэсний хаа нэгтээ маш хүчтэй өвдөх
  2. Хүйтэн хөлс гарах
  3. Өвчтөн зөвхөн тодорхой нэг л байрлалаар байж чадах
  4. Цусаар болон кофе адил өнгөтэй зүйлээр бөөлжих
  5. Өтгөн нь хар эсвэл цустай байх

Ямар ч бай яаралтай түргэн дуудаж, илэрсэн шинж тэмдгийг нь хэлж өгөх ба өвчтөнийг илүү хөдөлгөөн хийхгүйгээр хучсан байх хэрэгтэй. Гэдсэн дээр нь ямар нэг хүйтэн зүйл тавих нь дээр. Жишээ нь мөстэй жин, хөлдөөсөн ногоо гэх мэтээр ямар ч зүйл байж болно.

Эх сурвалж: https://lifehacker.ru/bolit-zhivot/

93
ГоёГоё
33
ТэнэглэлТэнэглэл
30
ГайхмаарГайхмаар
29
БурууБуруу
27
ХарамсалтайХарамсалтай
21
БахархмаарБахархмаар
9
Ха ХаХа Ха
9
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. батдулам

    2021/07/30 at 09:46

    гэдэс өвдөхөд яаж эмчилэх вэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *